М.Болдсайхан: Халдвар авсан хүүхдүүд ЭЕШ-таа хэрхэн яаж өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа

Хоосон
Turbat
Унших: 1 мин 3 сек
00
legacy:post/7.12/217572245_2657060441266227_5698273266610656537_n.jpg

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлоод байсан ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22 –ны хооронд зохион байгуулахаар болсон. Тиймээс шалгалтын бэлтгэл байдал болон халдвар авсан, тусгаарлагдсан хүүхдүүд шалгалтдаа хэрхэн яаж оролцох талаар Боловсролын үнэлгээний төвийн шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайханаас тодрууллаа.

-ЭЕШ-ын бэлтгэл ажил хэр байна вэ. Халдвар авсан болон тусгаарлалтад байгаа хүүхдүүд шалгалтаа хэрхэн өгөх вэ?

-Бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Шалгалтад оролцох хүүхдүүдийн дийлэнх нь вакцинжуулалтдаа хамрагдсан байгаа. Шалгалтын үеэр коронавирусийн халдвараар өвчилсөн, тусгаарлагдаж байгаа хүүхдүүд шалгалтаа хэрхэн өгөх тухайд УОК, ЭМЯ-наас ямар нэгэн заавар чиглэл өгөөгүй байна. Шалгалтын байранд ирсэн хүүхдүүдийг ямар ч саадгүй дотогш нэвтрүүлнэ.

-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх вэ?

-Энэ жил шалгалт авах 81 байрыг бэлдсэн байгаа. Нэг ангид 12-15 хүүхэд сууна. Ширээ хоорондын зай нь 1.5-2 метр байхаар төлөвлөсөн. Мөн шалгалтын байр болгонд хоёроос дээш тусгаарлах анги бэлдсэн. Яг шалгалтын үеэр халдварын шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг тусгай ангид оруулж шалгалтыг үргэлжлүүлнэ. Хөдөө орон нутагт ч мөн адил ижил зарчмаар шалгалт зохион байгуулагдана.

-Хэрвээ шалгалтад оролцох багш тухайн үед халдвар авсан бол яах вэ?

-Шалгалтад оролцох хянагч багшийн тоо хангалттай байгаа. Багш нараас халдвар илэрсэн тохиолдолд нөөц багшаа сонгох боломжтой.

Э.Мягмарнаран