ТОКИО 2020: Монгол Улсын тамирчин Саид Моллай олимпын наадмын мөнгөн медалиа гардаж авлаа

Хоосон
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/Judo/Mollaie/мөнгө моллай.jpg

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Монгол Улсын бөх Саид Моллай Токио-2020 олимпын наадмаас мөнгөн медалийн болзол хангасан юм.

Тэгвэл Монгол Улсынхаа төрийн далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан Саид Моллай олимпын наадмын мөнгөн медалиа гардан авлаа. МЖБХ-ны Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар цэцэг дурсгалын зүйл гардууллаа.

Өмнөх хоёр медалийн тухайд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 48 кг-ийн төрөлд хүрэл медаль хүртэж, медалийн салхийг амжилттай хагалсан. Мөн өчигдөр Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар 73 кг-ийн төрөлд хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм.