ЗГ: Халдварын нөхцөл байдлыг харж байгаад хичээл сургуулийн асуудлыг шийднэ

Хоосон
Turbat
Унших: 1 мин
10
legacy:ads/дүүрэг/224681415_530973914777005_7435743531118254676_n.jpg

Ирэх есдүгээр сарын 1-нд хичээл сургууль хугацаандаа танхимаар хичээллэж эхлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Есдүгээр сарын 1-нд хичээл сургуулийг эхлүүлэх хуультай байдаг. Тиймээс хичээл сургуулийг эхлүүлэхийн төлөө бүх бэлтгэл байдлаа хангаж ажиллах чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс сайд, яамдын удирдлагуудад өгсөн. Хичээл сургууль есдүгээр сарын 1-нд орно гэсэн хүлээлт иргэдийн дунд бий. Гэхдээ дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийхээр болж байна. Мөн наймдугаар сарын 19-22-нд ЭЕШ болно. Шалгалтад харьцангуй дархлаажуулалтад хамрагдсан сурагч, багш нарын дунд явагдах учир эрсдэл бий.

Гэхдээ дархлаажуулалтад хамрагдаагүй 06-11 насны хүүхдүүдийн асуудлыг яах вэ гэдгийг шийдээгүй. Тиймээс өвчний нөхцөл байдлыг харж байгаад хичээл сургуулийн асуудлыг шийднэ гэсэн үг" гэв.