Ардын намын “зодоон” НАМЗХ-ноос эхэллээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 3 сек
260
legacy:MAN/IMG_5679.jpg

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй Ардын намынхан “хотын” гэгддэг М.Энхболдын фракцийг унагасан цагаасаа хойш таван жилийн турш дотоодын “салан тусгаарлалтгүй” явсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч одооноос буюу намын даргынхаа эзгүй энэ цагаас эхлээд МАН-ын дотоодод жинхэнэ асуудал үүсч эхлэв бололтой.

Өчигдөр МАН-ын хувьд стратегийн маш чухал "фронт" болох НАМЗХ-ын Удирдах зөвлөлийн хурал болсон. Гэвч хурал болсон биш гай болов. Учир нь НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгч, намын газрын дарга зэрэг албан тушаалд очсон тул өчигдөр түүний орны хүнийг тодруулсан. Удирдах зөвлөлийн хуралд эзгүй байгаа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бодлогоор Б.Золбадралыг дэвшүүлжээ. Гэтэл залуучууд нь гаднаас шууд “шидэгдэж” буй түүнийг дургүйцэж, НАМЗХ гэдэг байгууллага үүх түүхтэй, тогтсон мерит зарчимтай хэмээн намын бодлогыг сөрсөн байна. Ингээд Удирдах зөвлөл дээр санал хураахад залуус нь олноороо тас эсэргүүцэж намын дарга Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлсэн хүнийг унагав. Саналын хуудсыг тоолоход Удирдах зөвлөлийн 40 гишүүний 14 нь Б.Золбадралыг дэмжиж, үлдсэн 26 нь намын даргынхаа эсрэг сөржээ.

Энэ бол үндсэндээ намын дарга болон удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн хүний зоригтойгоор унагачихлаа гэсэн үг. Энэ нь дээр өгүүлсэн шиг М.Энхболдыг татаж унагах үйл явцаас хойш Ардын намын аль ч шатанд гараагүй цочир үзэгдэл. Ингээд зогсохгүй хүчийг мэдэрсэн НАМЗХ-ны залуус дотроосоо Э.Очбаярыг нэр дэвшүүлж, санал хураалтад оруулах гэсэн боловч УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал болон намын удирдлагууд нь уг саналыг дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, намын удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн Б.Золбадрал ч, НАМЗХ-ны залуучуудын мерит зарчмаараа зүтгүүлсэн Э.Очбаяр ч хаа хаанаа дэмжигдэхгүй асуудал мухардалд оржээ.

legacy:post/8.13/220351186_295291672383977_2662393534894938243_n.jpg

Ингээд дарга нар болон залуусынхаа дунд ацан шалаанд орсон Н.Учрал дотроосоо томилно гэсэн үгэндээ хүрэхийн тулд арга ядахдаа НАМЗХ-ны хяналтын хорооны дарга Б.Оргилыг нэр дэвшүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн туслах н.Галсан, УЗ дээр унасан Б.Золбадрал нарыг нарийн бичгийн даргаар тус тус томилуулаад өдөржин зутагнасан “бантан” нь, үдээс хойш арай хийж түүхий нойтон нь ч мэдэгдэхгүй хачин юм болж дуусчээ.

Ардын нам дотор намын дарга маш хүчтэй нэр нөлөөтэй. Даргын гаргасан бодлогыг намын үүр хүртлээ нүдээ аниад л шууд дэмждэг онцлогтой нам. Гэтэл нам доторх анхны шахуу томилгоогоо зүтгүүлсэн Л.Оюун-Эрдэнийн бодлого дөнгөж залуучуудын байгууллага дээрээ л бүдэрчихлээ. Энэ юуны дохио вэ. Гаднаас хүн томилох гэж оролдсон, мерит зарчмаар дотроосоо зүтгүүлсэн хүнийг нь хүчээр унагасанд Ардын намын залуучууд маш их ууртай байгаа бололтой. Ялангуяа орон нутгийн залуучууд сүүлийн хэд хэдэн багц томилгоонд дан гаднаас хүмүүс оруулж байгаад туйлын бухимдалтай хандаж байгаа гэнэ.

Ийнхүү овоо нэг хэрүүл, уруулаа дарж ядан байсан НАМЗХ-ны залуучууд дахин хоёр хуваагдах үүд хаалга нээгдэв. Тун удахгүй НАМЗХ-ны Бага хурал болно. Сая томилогдсон нөхрийг Бага хурлаасаа жинхэлнэ. Гэвч туршлагагүй, гаднаас шууд ирсэн хүнийг дэмжихгүй гээд өнөөдрийнх шиг залуучууд нь гэдийчихвэл Н.Учрал ч яаж ч чадахгүй. Энэ янзаараа НАМЗХ-ны Бага хурал ихээхэн галтай, залуучуудын халуухан эсэргүүцэлтэй болох тал руугаа явчихлаа. Бүр НАМЗХ Их хурлаа ч зарлаж магадгүй нөхцөл байдал үүсэхгүй үгүйсгэхгүй.

Таван жилийн өмнөх Ардын намын бужигнаан Засгийн газраасаа эхлээд УИХ, нийслэл, орон нутаг, НАМЗХ гээд залуучуудын байгууллага дээрээ ирээд дуусч байсан. Тэгвэл энэ удаад НАМЗХ-ноос эхлэх гэж байна. Хэрвээ ийм тэсрэлт болвол нийслэл, орон нутаг болон намын шат шатанд ажил, албан тушаалд очиж чадаагүй залуучуудын дургүйцэл шууд ил гарна. Үүн дээр нь намын удирдлагуудтайгаа таарамжгүй байгаа УИХ-ын гишүүд, зарим аймгийн намын хорооны дарга нар уухайн тас хүч түрээд ороод ирнэ. Ингээд Ардын намын шинэ “зовлон" эхэлж, Монголын улс төр бужигнаж мэдэх юм. Гэхдээ Ардын намын асуудал үеийн үед Монголын асуудал болон өргөжиж байж дарагддаг байсан түүхтэй.

Г.Лхагвадорж

Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • J
    J2021/08/02

    Алалц ,цус гаргаад шийд.

  • Ч
    Чоно2021/08/02

    Сөнөтүгэй

  • Б
    Бүгдийг нь шоронд2021/08/01

    Өгөр хүүрнүүд идэх уухын дон бөгсний дон архины дон . Дандаа хог шаарнууд

  • Б
    Батна2021/08/01

    Залуу хүмүүс нам намзх ч гэх шиг үнэн утаггүй юмаа. Учирал баян баньд монголын буянд цадахгүй байнаа бол наад чанаргүй хувийн сургуулийн чадваргүй боловсон хүчинтэйгээ зайлаарай

  • З
    Зочин2021/08/01

    Эзэн Чингисийн үгийг санацгаа.Цэр нв цээжинд бөөр нь бөгсөнд.

  • Z
    Zochin2021/08/01

    Khuuk, Oyuk, Sumiyagiin heden teneg humuus ni unen butehgui ee

  • T
    Tenger2021/08/01

    Za erguu maluud min tanai nam tanai namzh ntr gej yu ch bish shuu muu atsnuudaa.man iig erduu manantai temtssen hurelsuh l avarsan terniihee esreg temtsvel zugeer l gudmandaa gartsgaa.ta muusain batsaanuud bas ene suirsen ulsaas yugaa ideh geed bulaaldaad bdgijn

  • А
    Анар2021/08/01

    Фүүкийн хүү Учрал гэж пялдага бда

  • С
    Сод2021/08/01

    Учрал гэгч шунал нь дарагдаагүй хэвээрээ л байнаа даа

  • Б
    БХ гишүүн2021/08/01

    Залуусын зөв!!! Мундаг сайн гэж гаднаас долоогч авчирдаг байдлаа зогсоо. Бид нүдэнд чинь дасаад хэн ч биш харагддаг болсон бол хэнийг анзаарахгүй байгааг мэдрүүлээд өгнө. БҮҮ МАРТ

  • Z
    Zochin2021/08/01

    Ochbayar gej mangar batsaan beijingd surch baihdaa sain naiziinhaa naiz busguigtei yvaldaj zavaarch bgad bulaaj avsan suusan hogiin batsaan. Etseg ni Gokoos saihan idej uusan nuhur bdag ym

  • Z
    zochin2021/07/29

    Ene MAHgariin kommunistuud udahgui uhrl n irj bugd duusnaa. Mongold iim zuunii kommunistuud hereggui. Ter Uchraliig ee uhh gej baij naad ajlaa ogch zailaach. Chi bie bodoj ger bultrigee bhiig bod. MAHgaruud yagaad iim T1 novshuud bdg bnaa.

  • З
    Зочин2021/07/29

    Цүнх баригчдын бүхэл бүтэн арми шинэ зохион байгуулалтанд орцгоож байнаа.МАН задран унаж мөхөж сүйрэхийн дохио бух мэлхийг яалаа одоо удахгүй ээлж нь өөрсдөд нь ирлаа алалцаач зодолдооч жинхэнэ хүүрээ тараалцаач албан тушаалын төлөө юугаа ч мэдэхгүй нусан чавхнуудаа та нараар жинхэнэ тоглоно шөө золиосонд чихээсэнд шааваа ингэж улс төр гэж алцагнаж байхаар хэдэн хонь үхэр аваад хөдөө гарч амьдар

  • С
    СҮР2021/07/29

    Сайн нанчилдаа мөш зөв

  • З
    ЗОДОЛД ЗОДОЛД ДАХИН ЗОДОЛД2021/07/29

    НАНЧИЛД НАНЧИЛД БУТАР БУТАР ЗАДАР ЗАДАР

  • Т
    то ван2021/07/29

    харуул сахиулууд америкийн хэлний курсынхан толгой дутуу дээрээс нь баахан шантаажны армиар засаг дүүргэсэн алалцанаа

  • Г
    Галсаг2021/07/29

    ЖДҮчин бацаан

  • Ё
    Ёндон тайж2021/07/29

    Учрал бол ухаангүй пялдага шүү дээ.

  • Г
    Гоё гоё2021/07/29

    Ардын нам зүтгэсэн залуучуудад халтай цүнх баригчдад ээлтэй ардын нэртэй боловч ардаасаа тасарсан олигархуудын нам болсон. Дарга тойрсон хэдхэн хүний дунд бүх асуудал шийдэгддэг феодлын маягийн улс төрийн байгууламж болсон. Нам гэж хэлэхэд хэцүү дээ. Одоо итгэл үнэмшлээрээ сөрсөн залуусаа байх газаргүй болтол нь шахна, хашраана. Ийм л хогийн нам учраас энэ намаас гарч амьдралаа хөөх болсон билээ.

  • Б
    Баясаа2021/07/29

    Энэ нам нэг хүний нам бишшүү багахан давараарай амарбаясгалаан чи энэ намын жирийн гишүүдийг доромжлох эрх байхгүй шүү

  • З
    ЗОЧИН2021/07/29

    Ямар ч зодоон болохгүй бөгөөд болох ч ёсгүй. Үүнийг зодоон гээд байгаа хүмүүс л зодоон гэж ойлгодог.

  • А
    АРД2021/07/29

    ЗОДОЛД ЗОДОЛД БАС ДАХИН ЗОДОЛД В.И.ЛЕНИН

  • А
    Авилгач түшмэл2021/07/29

    Мие Энхболд даргаа та хүчтэй шүү. Би таный ачаар газрын наймаа хийж баяжсан. Одоо та биднийгээ дахин гийгүүлэх болсон. Ойрд бид чинь авилгал авч чадахгүй, албан тушаалд очих хэцүү байна. Та л биднийгээ авраарай.

  • I
    Irgem2021/07/29

    Ardiin namiin zauuchuud yun ardchilal husdeg yum be duugui l dargynhaa ugiig dagaad yawna biz

  • И
    Иргэн2021/07/29

    Учрал өөрийн багын найз нараа л дэмжиж яам агентлаг, нийслэлийн дарга болгосон. Бусад намд зүтгэсэн залуучуудаа эргүү тэнэг гэж ойлгодог. Тэгээд намд 1 өдөр ч зүтгэж үзээгүй Оюукын Харвардын фракцаас хүн хүчээр дэвшүүлээд залуучуудаасаа том "Салаавч" авжээ

  • 1
    1232021/07/29

    Оюук Хүкийн хүмүүс чадвар муутай хэрэг байхгүй битгий дэмжээ