МАН-ын удирдлагууд ЦЕГ-ын дарга Ж.Болд, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг чөлөөлөх бололтой

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 27 сек
380
legacy:TSEG/TSEG.jpg

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зэрэг МАН-ын удирдлагууд яг одоо Ардын намын байранд уулзалт хийж буй талаар манай сайт дөнгөж сая мэдээлсэн.

Тэгвэл Ардын намын дарга нарын уулзалтаас ЦЕГ-ын дарга Ж.Болд, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлага хандсан гэх үндэслээр үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө.

Учир нь яг одоо МАН-ын удирдлагуудын хурлаар бензиний үнэ нэмэгдсэн болон цагдаагийн албан хаагчид иргэдийг зодсон зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Мөн өчигдөр ТЭЦ-3 төрийн мөчит компанийн гүйцэтгэх захирал Ч.Чинбатын өрөөнд АТГ-аас шалгалт хийж, улмаар цагдан хорин 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.

Тэгвэл ЦЕГ-аас уг бичлэг нь болсон үйл явц нь одоогийн дарга Ж.Болдыг томилогдохоос өмнө буюу 2019 онд болсон үйл явц гэдэг тайлбарыг өнөөдөр өглөө өгсөн. Харин Засгийн газартай холбоотой асуудлууд нэгэн зэрэг үүссэн тул МАН-ын удирдлагууд яаралтайгаар эдгээр салбаруудын удирдлагуудад хариулцлага тооцох замаар асуудлыг өөрсдөөсөө түлхэж эхэлжээ. ЦЕГ-ын дарга Ж.Болдыг улс төрийн ямар нэгэн өнцгийг баримталдаггүй, хол байдаг. Тиймээс генерал цолыг нь хүртэл өмнөх Ерөнхийлөгч удаа дараа өнжөөж байсан гэх мэдээллэл сонсогддог.

Харин бензиний үнийг өнгөрсөн оны сүүлээс хойш хүчээр барьж, шатахуун импортлогч байгууллагуудад шахалт үзүүлсээр ямар ч үр дүнгүйгээр 6 сарын турш барьсан нь ЗГ-ын буруу. Хэрвээ анхнаасаа уг асуудлыг шийдвэрлэсэн бол өнөөдөр бензин ингэж гэнэт их хэмжээгээр удаа дараа нэмэгдэхгүй байсан. Энэ гэнэтийн их нэмэгдлээс шалтгаалсан асуудлууд ар араасаа тун удахгүй урган гарах болно.

Өөрөөр хэлбэл, шилээ дарсан асуудлууд ЗГ-ыг тогтворгүй байлгахад хүртэл нөлөөлөх эрсдэл үүссэн тул хариуцсан албан хаагчдаар нь "туг" тахиж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "уснаас хуурай" гарах бололтой.

Г.Лхагвадорж

Хуваалцах:380

СЭТГЭГДЭЛ (38)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/08/06

    Цагдаагийн даргыг солих нь зөвөө.Юу ч өөрчилж хийж чадахгүй байгаа нь үнэн ш дээ.Генерал цол авах хэмжээний ч хурандаа биш байсан.Бензиний үнэ өссөн нь ч салбарын ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагатай холбоотой.Ерөнхий сайд бүх ажлыг хийхгүй тийм болохоор ажил хариуцсан хүмүүст дор дор нь хариуцлага тооцох нь зөв шүү.

  • Х
    харах царайны луухаан данжаадууд байна.2021/08/04

    Хай.харах царайны луухаан данжаадууд байна.

  • B
    BOLD2021/08/03

    namd asuudal bgan bishee dotroosoi yum bishv

  • Б
    Болдоо2021/08/02

    Намаас томилдог болохоор өөрчлөх эрх нь намд байдаг байна

  • И
    иргэн2021/08/02

    Оюунэрдэнэ анхнаасаа будилж эхэлсэн.Одоо бүүр тартагт тулж байна.Эдийн засагч үгүй улстөрч үгүй шалдан гуй худалч амьтан.Ард түмэний амьдрал өдөрөөс өдөрт доошилсоор.Оюунэрдэнийг Хүрэлсүх өөрийнхөө хувийн эрх ашигт ашигласан.Харин мангар бацаан Оюука бөгц долоосоор байгаад ард түмэний амьдралыг тартагт нь тултал доош хийсэн.Хүрэлсүхийг ч Оюунэрдэнийгч бурхан гэсгээх биз дээ.

  • З
    Зочин2021/08/02

    Ганц нэг хүн хувь хүний бодлоо хэлэнгүүт л тэр хүнийг чөлөөлөөд байвал яаж төр чинь тогтвортой ажиллах билээ дээ. Гэхдээ Оюун-Эрдэнийн засгийн газар ч үнэндээ тааруухан ажиллаж байгаа нь үнэн л дээ. Оюун-Эрдэнэ сайд өөрөө л тогтож л байвал боллоо гэж бодож л ажиллах юм бол энэ засаг хол явахгүй ээ. Ер нь ч сайдын маань хувь чанар, тийм сайн хүн ч бас л биш шүү дээ. Өөрөөсөө бусдыг яаж ч доош нь хийж, үгүйсгэж, дорой байдалд оруулах, өөрөөс нь өөр сайн байхгүй юм шиг хүн чанар муутай л даа. Гэхдээ хамт олон нь гайгүй бол дунд нь хөвөөд явах л байх даа.

  • М
    Монгол2021/08/02

    ЦЕГ ДЭД ДАРГА НЯМОЧИРЫГ СОЛЬ ХАМГИЙН ӨӨДГҮЙ НОВШ

  • Z
    Zochin2021/08/02

    Benzin yahav nemegdej hasagdaj l baidag harin baraanii shirheg burtee unee nemeed ergej buuj uzeegui naimaachdiig yah ve ed chini l uls eh oron ard tumniihee huls huch tsus shuusiig sorj shulaj bgaa humuus shuudee anhnii benzin nemegdhed l UB n ynhan ednii baraa 2 n une nemegdsen ergeed buusan baraa bna uu edend hariutslaga tootsoh yostoi zah zeeliin ursulduun dund une buuj bh yostoi baital ugsen huivaldaanii hucheer neg l unend barij baigaa shulaachdiig yah ve

  • З
    Зочин2021/08/02

    Болд гэж бүдүүн сэвсээ захирч чадахгүй нөхөр юу хийсэн гэж генерал авсан вэ Ерөнхийлөгчөө

  • Z
    Zochin2021/08/02

    Zasgin gazrig oir oirhon solih n buruu. Hamgin tom asuudal dund shatand buglasan bn. Vvni tod jishee Zamin vvd boomt. ZG-n ajlig hilge. Ogtsorloo geed tegeed bvh yum shn bolchih uu. Ulam dordoh bolno. Ogtsor geed bga hvmvvs bol uursduu eeljee hvmvvs bh.

  • З
    Зочин2021/08/02

    Олсон хөрөнгө орлогоо нотлож чадахгүй бол түүнийг нь хурааж яагаад болохгүй гэж?

  • И
    Иргэн2021/08/02

    Төрийн байгууллагын удирдлагууд ажлаа хийж чадахгүй хувийн монополь болчихсон компани нөхдүүд улсаа ард түмнээ бодохгүй үнээ тэнгэрт тулгаад ард түмэн хэцүүдэж б.а ЗГ, эрх баригчид аа! Их муу ажиллаж байна ЗГ !

  • Г
    Гадаад харилцаа 02021/08/02

    Хүрэлсүхийн гадаад харилцаа нь 00. Оросуудтай харилцаачээ

  • Ү
    Үнэн2021/08/02

    Оросууд шатахуун өгөхгүй болсоны буруутан нь Хүрэлсүх юм.Яагаад гэвэл үл тоож байна

  • И
    иргэ2021/08/02

    манай төрийн 3-н өндөрлөг өөсөддөө дүгнэлт хийцгээ ард түэн чинэ хүндлэхгүй бна. 2- хөрш үнэндээ ойшоод үзэхгүй нь урьд хөрш хилээр нүүрс, хойдуул маана ид намарийн ажилийн үед бинзин энэ тэр.Энэ ёрөнхилэгчтэй 6 жилийг бархуу

  • Г
    Ганаа2021/08/02

    Хэрлэн дарга хариуцдаггүй

  • И
    Иргэн2021/08/02

    2019 oны бичлэгээр толгой эргүүлэгчид

  • З
    Зочин2021/08/02

    МХЕГ дарга Гантулга гэгч хувалз шуналтай хулгайчийг зайлуулаач ээ

  • З
    Зочин2021/08/02

    Цг дарга болд хууль журам мөрддөг гэдэгт эргэлзээ байна....хуулиар хэн ч байсаа шүүхийн шийдвэрийг биeлүүлэх үүрэгтэй боловч ЦEГ үйлчилдэггүй юм билээ.иргэний гомдол хүсэлтийг үл тоодог юм байна....Иймд албан хаагч нарын хандлага өөрчлөгдөх хэрэгтэй.., тэр ч утгаараа даргаинар солигдсон дээрээ...тогтсон муу хэв маяг өөрчлөгдөх ёстой.. ..

  • З
    Зочин2021/08/01

    Уул нь "Би юу хийчих вээ?" гэж бодмоорсон. Гэтэл дээшээ заларсан хүмүүст тийм бодол төрдөггүй бололтой. Буруугаа бусад руу чихэх нь хуншгүй хүмүүсийн хийдэг л ажил.

  • 2
    20502021/08/01

    Арьсаа хамгаалж ганц нэг хүнийг халах юм байна. Цагдаагийн даргыг халах томилох талаар МАН хэлэлцэж байна гэдэг чинь Цагдаа намын харьяанд орж улс төрийн хяналтанд байгааг шууд харуулж байна.

  • З
    Зочин2021/08/01

    үндэслэлгүй үнэ өсч ковид, шатхууны үнэ нэмэгдснээр далимдуулан мөнгө хүүлж ханш унагаж байгаа нөхөдүүдтэй ЗГ хариуцлага тооц.Ахмадын хуулын дагуу үнийн өсөлт, ханшны өөрчлөлтийг тооцож бүх ахмадын тэтгэвэрийг нэмэгдүүл.

  • D
    Dornodin irgen2021/08/01

    Dornodod huuhdiig sanaataigaar dairsan hergiig unen zuw shiideesei myngutei ailiin huuhed gj sonssn ter huuhed zohih shiitgelee huleeh yostoi

  • Z
    Zochin2021/08/01

    Kherlen dargad buruu baihgui shuu

  • М
    Мсаёө2021/08/01

    Гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж роснефьтыг оруулж ирье гэдэг саналыг дэмжинэ

  • Б
    Баат2021/07/31

    Орос компани оруулж ирээч ээ! Хичнээн хэлдэг юмб ?! Манай шатахууны жижиглэн хийдэг ченж компаниудад үнэ доошлуулах боломж байхгүй ээ!!

  • С
    Сэрэмж2021/07/31

    Болд тэгэхэд аюулгүй байдал хариуцсан дэд дарга байсан хариуцлагыг зайлшгүй хүлээх ёстой

  • Z
    Zochin2021/07/31

    Ер нь засаг маш муу ажиллаж бна бух юмны унэ маш их нэмэгдлээ ард тумний амьдрал маш хундэрч бна шуу дээ энэ уед сайд нартайгаа хариуцлага тооцоо

  • Т
    толгойг шулвал2021/07/31

    цагдаагийн дарга хэрвээ үхэр байсан бол толгойг нь шулвал овоо хэдэн буузны мах гарах байсан байх даа, тийм үү? нэг үхрийн толгойноос 100 буузны мах гардаг гэсэн.Энэ даргын толгойноос лав 200 буузны мах гарах байх

  • Б
    болд2021/07/31

    Гадны хөрөнгө оруулалт /тухайлбал ОХУ-ын Роснефть/-ыг оруулж өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй.

  • C
    Chingis2021/07/30

    saynii bichleg bol huuchin manangiin hiisen ajil baij.man dotroo erh medel ed baylag gej alaltsahdaa ard tumniig martaj.huuchin manan garah gej baival tui mai.maniig usgui archina

  • З
    зочин2021/07/30

    zasgiin gazar bureldxuuneeree ogtsor. ard tumen amidrax bolomj alga. ajil baixgui, deer ni korana.

  • Г
    Галсан2021/07/30

    Саяхан генерал болсон хүн За тэгвэл дахин нэг генерал төрөх нь ээ

  • Z
    Zochin2021/07/30

    Цагдаагийн дарга ч овоо шударга хүн. Харин цагдаа нарт ёс зүй заачихаар түүгээр нь цалин урамшуулал цол тэмдгийг шийддэг энгийн хүн удирдлагад нь оруулмаар юм. Сурсан занг сураар боож болдоггүй гэж үг байдаг даа.

  • K
    Kuul2021/07/30

    Хэрлэн шоронд орчихгүй ажиллаад л байх юм даа гайхамшигтай

  • Z
    Zochin2021/07/30

    Ene Herlen bol tasarhai bayjsan doo.

  • Ф
    Фүрэлсүх2021/07/30

    Том ахын дүү нарыг шахаж байгаа юм байна. Энэ ЗГ тун удахгүй болж

  • З
    зочин2021/07/30

    цалингаа нэмээч ээ. Талх хүртэл 2,000 хол давлаа иргэдээ яаж амьдар гээд байгаам бэ