Ч.Сайханбилэг ирэх 7 хоногт ирэхтэй зэрэгцэж, Б.Болд захирал Монгол руу "яарсны" учир ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТТЭЙ холбоотой юу

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 52 сек
100
legacy:Saihanbileg/Saihanbileg-1.jpg

Ардын нам тэргүүтэй, Монголын улс төр "хөшиг"-ний ард жинхэнэ утгаараа бужигнаж байна. Шүүхээс ял авсан улс төрийн алба тушаалтнууд бүгд цагаадах нь цагаадаж, "аавынхаа"-аас гарах нь гарав. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр үдээс хойш М.Энхсайханд уучлал үзүүлэхээр болов.

Тэгвэл эх сурвалж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ирэх долоо хоногт эх орондоо ирэх талаар мэдээллээ. Бид өмнө нь Ч.Сайханбилэгийг эргэж ирэх тохироогоо эрх баригчидтай хийсэн талаар мэдээлж байсан. Түүнийг ямар шалтгаанаар буцаж ирэх гэж байгааг энд дарж унших боломжтой.Харин энэ удаад эх сурвалж Ч.Сайханбилэгээс гадна бас нэгэн сонирхолтой эрхэм Монголд ирэх гэж буй талаар мэдээллээ. Тодруулбал, түүнтэй зэрэгцэн "Рио Тинто"-ийн Зэсийн группын захирал Б.Болд Их Британиас Монголд яаран ирэхээр мэдэгдсэн гэнэ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийг байгаа цагт эх орондоо ирэхгүй гэж байсан Ч.Сайханбилэгийг мань хүнийг Ерөнхийлөгчөөс буусан даруйд наашаа ирэхээр ачаа бараагаа бэлдэж, холбогдох хэлэлцээрүүдийг хийсэн гэдэг. Тэгвэл Ч.Сайханбилэгийг ирэхтэй зэрэгцэж Оюутолгой компанийн Зэсгийн группын захирал Б.Болдыг чухам ямар хэргээр ирэх гэж буй одоогоор тодорхой бус байна. Тэрбээр, шинээр байгуулагдсан Засгийн газрынхантай өнгөрсөн хавар хэлэлцээр хийгээд буцсан билээ.

Харин эх сурвалжууд Оюутолгойн асуудлаар хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа Ч.Сайханбилэг, Оюутолгой компанийн эрх ашгийг төлөөлдөг Б.Болд нарыг бараг зэрэг шахаа Монголыг зорих болсон нь шалтгаан нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой байж болзошгүй аж. Учир нь 2020 оны 11 дүгээр сард далд уурхай санхүүжилтийн талаарх асуудлыг шалгах тусгай хороог УИХ-аас гаргасан. Уг хорооын шийдвэрээр уг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 30 хувиар өссөн, ашиглалтад орох хугацааг 22 сараар хойшлуулсан зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт гаргуулахаар Хөндлөнгийн шинжээчдийг томилуулсан билээ.

Гэвч сураг дуулдах нь ээ, уг хөндлөнгийн шинжээчдийг нөхцөл байдлыг судалж, дүгнэлтээ гаргахад холбогдох компаниуд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байсаар хугацаа нь сунжираад байгаа сурагтай байсан.

Тиймээс эдгээр хоёр эрхмийн "уралдаж" ирэх шалтгаан нь шинжээчдийн дүгнэлт ГАРСАН. Ингэхдээ Монголын талд биш Рио Тинто компанийн талд нааштайгаар гарсан учраас яаран наашаа "хөлгийн" жолоог залж буй бололтой.

Хэрвээ үнэхээр шинжээчдийн дүгнэлт гарсан нь үнэн бол Засгийн газраас уг дүгнэлтийг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлэх нь зүйтэй. Магадгүй манай талд ашиггүй гарсан бол асуудал цаашаа тун хоржоонтойгоор үргэлжлэх биз ээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баярхүү2021/08/11

    Гадны хөрөнгөтнүүдийн гар хөл болсон ийм новшнуудыг битгий хөөргөөд бай

  • Х
    хариуцлага хатуу тооц.2021/08/08

    Муу хулгайчийг ирэнгүүт нь барьж бууд. Тэгээд дараа нь ялыг нь өг. Муу үхээрийн ардчилсан намынхан төр барьж байхдаа АМГТГ-н дарга Амарсайханыг буруутай нь нотлогдоогүй байхад хорьсоор байгаад алсан биз дээ. Тэгээд нас барчихсаных нь дараа ял өгөө биз дээ. Одоо тэгвэл энэ цадахыг мэддэггүй хулгайчийг хороож хариугаа авах цаг нь мөн.

  • З
    зочин2021/08/07

    сайханбилэг чинь АНУ- н иргэн болсон байх аа... түүнд яагаад монгол улс виз өгч бга юм бэ? тэр чинь эх орноосоо урвасан урвагч шүү дээ. урвагчид цаазын ял өгдөг ёстой...

  • З
    Зочин2021/08/06

    Баттулга бууж бадарчингууд баярлаж эхэлж байна даа

  • З
    зочин2021/08/06

    гадаадын гар хөлүүд идэвхжээд юу л болоод бна даа, Монголын эрх ашигаас урвасан хулгай нар буцаж ирэхээр хэрэг яаж шийдэхийг харж байя.

  • Z
    Z2021/08/06

    HOGIIN BANDAASHNUUDAA GEJ

  • Ү
    Үнэн2021/08/06

    Шоронгоос олон авилгачид гарсны үр дүн энэ. Одоо ОТ улам л ихээр Монголчуудыг шулж, авилгачид улам хөлжиж, ард түмэн ядуурч, улс төрчид хулгай луйвар хийж, хүчин хийсэн ч шоронд орохгүй болж, өмнөд хөршид өөрсдөө уусан орох нөхцлийг бүрдүүлж өгч байна.

  • Х
    Хэрэг2021/08/05

    Хийсэн хэрэг хүлээхгүй монголд ашиггүй янз бүрийн хор найруулах гэж энэ 2 ирсэн бол одоо зүгээр сум л илгээсэн дээр .Оюу толгойтой холбоотой тэднээс хахууль авч улс орныхоо эрх ашгийн эсрэг гэмт хэрэг хийж урвасан хулгайч нар шүү дээ

  • И
    Иргэн2021/08/05

    Хүрэлсүх-д АВИЛГА өгсөн биз дээ

  • Ц
    ц2021/08/05

    эх орноо зарж тоносон хужаагийн тавиулууд шоронготс гарахд муу л юм болох нь дээ