ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлөх асуудал Засгийн газрын түвшинд яригдах бололтой

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 8 сек
150
legacy:Irgenii niseh/Byambasuren INEG.jpeg

ИНЕГ-т өнөөдөр АТГ-аас нэгжлэг хийж, холбогдох шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Тодруулбал, БНСУ-д болсон "Агаарын хэлэлцээр"-тэй холбоотойгоор уг шалгалтыг зохион байгуулсан бөгөөд холбогдох баримт бичиг, техникүүдийг хурааж авсан байна.

Ер нь тус хэлэлцээртэй холбоотойгоор ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал Засгийн газрын түвшинд яригдаад эхэлсэн, тун удахгүй чөлөөлж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж эхлээд байна.

Засгийн газар дээр Л.Бямбасүрэнгийн асуудал яригдах болсон гол шалтгаан нь Засгийн газрын гаргасан бодлогын эсрэг ажилласан, хувийн компанид давуу эрх олгосон. Тэр хувийн компани нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай хамааралтай гэх мэдээлэл давхар хэвлэлээр цацагдаж байна. Дашрамд сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард л ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулж байсан. Тэрбээр,"Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөл. Их олон юм сонсогдоод байгаа шүү" хэмээн ажлаас нь чөлөөлөх үүрэг өгч байв. Гэвч Л.Халтар сайд чөлөөлөхгүй явсаар өнөөдрийг хүрч, эцэст нь өөрийнх нь байр суурь ганхах дээрээ хүртэл тулав.

Тиймээс АТГ-ынхан шалгалтын ажил зохион байгуулахдаа ИНЕГ-аас гадна ЗТХЯ дээр давхар нэгжлэг хийсэн юм. Араасаа асуудал дагуулаад буй өнгөрсөн сарын 26-ны өдөр болсон "Агаарын хэлэлцээр"-т ЗТХЯ, ИНЕГ, МИАТ-ын төлөөллүүд оролцсон билээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    ДААНЧ ДЭЭ ХАЛТАР САЙДАА2021/08/09

    ХАЛТАРЫГ МЭРГЭЖЛИЙН ХҮН ГЭЛЭЭ ТИЙМ Л САЙН МЭРГЭЖИЛТЭН ЮМ БОЛ ЭНЭ ХҮНИЙ АЖЛЫН ЧАДВАРГҮЙГЭЭС БОЛЖ ЗАМЫН ҮҮДИЙН АЧАА СААТАЖ УЛС ОРОНД ХЯМРАЛЫН ҮҮД НЭЭГДЭЖ БАЙНА ХАА САЙГҮЙ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЛАА ЭНЭ ХҮН ЭНЭ САЛБАРЫГ БОЛ УНАГАЛАА ХАРИН ТЭР ТӨМӨР ЗАМАА ЯАДАГ ЮМ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ БАЙНА БОДИТ ҮНЭН ЭНЭ ШҮҮ ДЭЭ, БУРУУД ХАТУУ ЗӨВД ЗӨӨЛӨН БАЙЖ СУРЬЯ. АНХ ЭНЭ ХҮНИЙГ САЙД БОЛОХОД САЛБАРЫН ХҮН ИРЛЭЭ ГЭЖ ХАРЖ БАЙСАН ҮГҮЙ ЮМ БАЙНАА

  • З
    зн2021/08/09

    Дандаа л ярьдаг шүү дээ

  • Г
    гайхаж суунаа2021/08/08

    Оюун-Эрдэнэ Хүүкийн нохойд бардаг мод болж явсан шигээ бодоо юу?Халтар бол нохойд барьдаг мод биш Мэргэжлийн дадлага турлагатай бүтээн байгуулагсч хүн

  • У
    Ухамсарын шанааг өгчих биз2021/08/08

    Энэ бидп маргаад яахав?Откод хүүк ах нь өргөн сайхан шанаан дээр тавид сургаад өгнөө.кккХүүк ч цүнх баригчдаа хамгаалсан шиг халгаалдаг эр хүн. ккк

  • З
    зочин2021/08/07

    энэ Бямбасүрэн гэх хүн чинь төв аймгийн биш юм уу, МАНАН байхад миеэ хурц нарын хүн гэгдээд байх шиг байсан үнэн үү худлаа юу буруу зүйл сонс сон уу. хэнтий сүхбаатарын Хүүк гэх хүний баг уу аль нь вэ

  • I
    Irgen2021/08/07

    Songodog tsunh barigch, bugs doloogch !!!! Hadgalamj Zeeliin horshootoi, ter ni banknaas iluu mungutei, Turkish airlines huuli bus geree hiij hahuuli avsan / Turkish airlines orson ulsiin nisehiin company dampuurdag gedeg ene gereeg ni mash sain shalgah heregtei. Mergejiliin bus duugee hurgan darga bolgood ter ni hun uruunduu zovood bichleg ni tarj bsan, Muriitei togloomchin Ene huniig shalgaval uur ih yum garch irne dee

  • Д
    ДЭНДЭЖ БНА.2021/08/07

    Хурэлсух гарсан биш торийн албыг жинхэнэ самууруулж бгаа.Мэдлэг чадвар огт хуртээлгуй,албан тушаал бол шагнал урамшуулалд гарынх нь салаагаар урсаж бна.Топорын сонгуульд явсан, монго хандивласан, торийн ажилтнуудаа зохион байгуулсан, санал огуулсэн гэсэн хэдэн зуун цунх баригч,оймс угаагч нартаа баруун солгойгуй албан тушаал огсоор бна.Тэд нар нь хэл ус,туршлага мэдлэг туй ч байхгуй.Торийн ажлыг естой самарч дуусгаж бгаа.Таван толгойгоос эхлээд торийн омчийн компаниуд болон торийн албан хаагч нарыг мэдлэг боловсролгуй шунахай авилгачдаар салбар бурийг дуургэж тэд нь ядарч буй улс орныг суйруулэх зам руу орууллаа.Яана вэ? Оюун-Эрдэнэ сайдаас гуйхад Хурэлсух,Оюун-Эрдэнэ,Сумьяабазарын гэж хувааж халж сольж чадвар мэдлэггуй балай шуналтнуудаар дуургэхээ болиоч эх орноо баллаад дууслаа гэдгийг сануулья.Тэдгээр шуналтнуудаа торд очоод ямар их баяжиж ямар унаа унаад ямар хаусанд амьдраад бгааг шалгаач торийг одоо хурган дарга цунх баригч нар чинь самууруулж дуусгах нь бна.Шалгаачээ.

  • И
    иргэд2021/08/07

    хүүкийн хүн гээ биз дээ дээрээ талтай хүнийг зайлуулж амжих уу айн

  • А
    ард түмэн2021/08/07

    энэ нөхөр бас найз нөхдүүддээ тендер өгдөг гээ биз дээ Их ач гэлүү ямар Ач гэлээ тэр компанид 4 тэрбумын тендер өгсөн гэж шуугиад бсан юу болсон бэ

  • Z
    Zochin2021/08/06

    Zailuulaachee

  • З
    Зочин2021/08/06

    Ажиллаа хийхгуй ноходыг зайлуулах хэрэгтэй шуу дээ

  • Z
    Zochin2021/08/06

    Энэ ямар ч боловсролгүй нөхөр Хүрэлсүхийн хүндээ Оюунэрдэнэ чадах болов уу

  • И
    Иргэн2021/08/06

    Ийм зөнгөр толгойтнуудаас салж байж л төрийн удирдлага цэвэршинэшдээ?! Харин их удааж байна даа?!

  • З
    Зайл2021/08/06

    Зааа оюукаа хүү чи тун удахгүй зайлах гэж байж яршиг цаашаа

  • М
    М2021/08/06

    Амжих уу нутгийн ахыгаа