Л.Оюун-Эрдэнийн намынхаа авлигачидтай хийх тэмцэл Ус сувгийн удирдах газар, ОСНААУГ-ын удирдлагуудыг “барьсан“-аар үргэлжилж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 10 сек
140
legacy:NewFolder 1/ATGG.jpg

Засгийн газраас авлигын эсрэг комисс байгуулсан өнгөрсөн 7 дугаар сараас хойш АТГ-ынхан хэд хэдэн авлига, албан тушаалын хэргүүдийг шалгаж, эхнээс нь баривчилах ажиллагаа явуулаад байна.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар хамгийн сүүлд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулж, холбогдох хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа аж.

Тодруулбал, дээрх байгууллагуудын албан нэр бүхий тушаалтнууд нь айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цэвэр, бохир усны төлбөр дээр хуурамчаар нэмэгдүүлэн бичиж, улсад их хэмжээний хохирол учруулж буй нөхцөл байдлыг АТГ-аас тогтоож, шалгаж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл, ковид цар тахалтай холбогдуулан Засгийн газраас энэ оны турш иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй дэмжлэг болох ус дулаан, цэвэр бохир усны сар бүрийн төлбөрийг хуурамчаар нэмж, улсад их хэмжээний хохирол учируулсан гэсэн үг. Уг хөнгөлөлтийг цар тахлын хүнд үед иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас энэ он дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байгаа. Гэтэл төрийн иргэддээ үзүүлж буй тусламж үйлчилгээг дунд шатны "хурган дарга" нар өөртөө ашигтайгаар ашиглаж буй нь харамсалтай.

Ер нь эх сурвалжуудын мэдээлж буйгаар Засгийн газраас АТГ болон хууль хяналтын байгууллагаас ковидын хүнд хэцүү үед төсөв хөрөнгийн зүй бусаар зарцуулсан. Өөртөө болон бусдад давуу байдал үүсгэж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, авлига хээл хахуулийн сүлжээнд автсан бүх шатны төрийн албан хаагчидтай хатуу хариуцлага тооцох чиглэл өгч буй аж. Энэ хүрээндээ өнгөрсөн сарын сүүлээр ТЭЦ 3 төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат тэргүүтэй төрийн албаны нөхдүүдийг авлига, албан тушаалын хэрэг үүсгэн шалгаж эхлээд буй.

Энэ нь Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард гаргасан авлига хээл хахуулийг бууруулж, авлигын индексийг бууруулах зорилтынх нь хүрээнд хийгдэж буй ажил юм. Нөгөө талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх барих хугацаандаа авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж буй нь эрх баригчидтай, цаашилбал намынхантай л "хүч" үзэх нөхцөл байдлыг хүссэн хүсээгүй үүсгэнэ. Шулуухандаа бол төрийн ба төрийн оролцоотой компани, төрийн байгууллагуудын удирдлагуудыг намаас болон эрх барьж эрх мэдэлтнүүд л томилдог. Тиймээс үүсч болох эрсдлийг нарийн тооцож, улс төрийн ямар нэгэн дарамт шахалтад орохгүйгүйгээр авлигатай тэмцэх ажлаа үргэлжүүлэх нь зүйтэй. Яг энэ цаг үед авлига хээл хахууль, албан тушаалын хэрэг борооны дараах мөөг шиг цэцэглэж, улам бүр арга хэлбэр нь нарийсч байна. Тиймээс Засгийн газар нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Авлигатай тэмцэнэ гэдэг нь бол Ардын намынхаа болохгүй бүтэхгүй бүхэнтэй, бас эрх барьж буй албан тушаалтнуудтай л шууд тэмцэнэ, зөрчилдөнө гэсэн үг юм.

Л.Баяр

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Ба2021/08/17

    Сүлдэт өргөө байр хувьчлах нэрийдлээр усны тоолуур 3 удаа солиулсан гэрт эзэнгүй байхад 4сарын мөнгө хий бичсэн заргалдаад дийлээгүй сайхан луйварчингууд байдаг.

  • Н
    Нууц2021/08/13

    УСУГ авто баазын албаны дарга Энхтөгсийг шалга Нягтлантай нь цуг шалга 10 усны машины ёнгос солих нэрээр зарж идсэн нэг ч ёнгос солигдоогүй шүү

  • У
    Ус2021/08/13

    УСУГ жолооч ажилчид нь бүгд толгойтоос авсан

  • Н
    Нууц2021/08/13

    УСУГ авто баазын албаны дарга Нягтлантай нь цуг шалга 10 усны машины ёнгос солих нэрээр зарж идсэн нэг ч ёнгос солигдоогүй шүү

  • З
    Зочин2021/08/13

    Сайн шалга

  • З
    ЗОЧИН2021/08/13

    МЭРГЭЖЛИЙН ХЯНАН ШАДГАХ ГАЗАРТАЙ ХУУВИЛДАЖ Л ИЙМ ЮМ ХИЙЖ БАЙГАА БАЙХ. УЛС ХӨӨРХИЙ ЧАРМАЙЖЭ БАЙХАД ХЭДЭН ЛУЙВАРЧИД УЛСАА ВИРУСЫГ ДАЛИМДУУЛАН ЦӨЛМӨЖ БАЙГАА НЬ ЯМАР АЙМААР ДЭЭРЭМЧИД , ЭХ ОРОНЧ БИШ ХҮМҮҮС ВЭ. ЕР НЬ УРЬД НЬ ИНГЭЖ ДЭЭРЭМДДГ ШДЭЭ . НЭГ КРАНТ СОЛИУЛАХД 50 МЯНГА АВНА, ТЭР НЬ БОЛОХГҮЙ ӨӨР ЭЭЛЖ НЬ ИРЭЭД БАС 50 МЯНГА АВНА. ГЭТЭЛ КОНТОРТОЙ ҮНЭГҮЙ СЛЕСАРИАР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ГЭСЭН ГЭРЭЭ БАЙХАД ДУНДААС НЬ ШУЛААД. АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА.ЦАХИЛГААН ТООЛУУР Ч МӨН АДИЛ. УЛС МӨНГИЙГ НЬ ТӨЛНӨ ГЭЖ БАЙХАД МАНЙХААС Л ЛАВ 3 САРЫН ТУРШ 40-50 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛҮҮЛСЭН. САЯНААС Л НЭГ ХУРААМЖИЙН МӨНГӨ ГЭЭД ХЭДХЭН ТӨГРӨГ АВДАГ БОЛСОН. ҮҮНИЙГ БАС ШАЛГАЖ ӨГНӨ ҮҮ? ХЭЛЭХЭЭР НЭГ ОЛОН ЮМ ТАЙЛБАРЛААД ЁСТОЙ АЙМААР ХЭЦҮҮ.

  • О
    Оюун2021/08/13

    Амжилт хүсье ажилд нь ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ ДЭМЖИЖ байдаг

  • З
    Зочин2021/08/13

    Усуг н төрхүүг ух газрын наймаачин сандуйгын баруун гар шүү

  • I
    irgen2021/08/13

    Ugui chi shudarga l uom bol Su.Darhani hen bilee tui mai.Munhbat.Battsetseg.Selengiin Bolor huuhneesee ehleed shalguulaad.ogtruul.

  • М
    Монгол хүү2021/08/13

    Эрчим хүчний гэх Мафьтай тэмцээрэй. Сэтгэл байгаад чадал чинь хүрвэл.

  • Б
    Баваасан2021/08/12

    МАН өөрөө бүхэлдээ авилгалд идэгдчихсэн нам шүү дээ. Тэгэхээр өөрсдийнхөө томилсон нөхдүүдээ шалга.

  • И
    Иргэн2021/08/12

    Эрчим хүчний зохицуулах газрын тусгай зөвшөөрөл олгодог Цэдэнжав гэж авилгач даргыг шалгах хэрэгтэй бна аа АТГ.

  • З
    Зочин2021/08/12

    Маргааш эсвэл 7 хоногийн дараа наад нөхдүүд чинь бүгд суллагдана ард түмний уур хилэнг сенсаацаар дардаг бохир арга

  • Z
    Zochin2021/08/12

    Мэргэжлийн хяналтын нөхдүүдийг сайн шалгах хэрэгтэй