ЖУРАМ: Сурагчид төрийн дууллаар хичээлээ эхлүүлдэг байсныг болиулж, оронд нь коронавирусийн зөвлөмж уншина

Хоосон
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/8.13/1111.jpg

ЭМЯ-наас баасан гараг бүр коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэдэг. Энэ үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцсэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын хамтарсан тушаалын талаар танилцууллаа.

Тодруулбал, коронавирусийн нөхцөл байдлын улмаас журамд өөрчлөлт орсон байна.

-Сургууль цэцэрлэгийн бүх хаалгыг ашиглаж, анги хооронд нь уулзуулахгүй байх

-Хүүхдүүд багш нар хоорондоо холилдох нөхцөлийг бүрдүүлэхгүй

-Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ ангид нэвтрэхгүй бөгөөд үүднээсээ харьцана.

-Сургууль, цэцэрлэг эхний гурван минутад төрийн дуулал дуулдаг байсан бол оронд нь коронавирусийн зөвлөмж уншина

-Сургууль цэцэрлэгийн бүх хаалгыг бүрэн ашиглах

-Тандалт судалгаа хийх, хавьтал тодорхойлох баг байгуулах

-Хувцас солих өрөөнд бөөгнөрөл үүсгэхгүй байх

-Угааж цэвэрлэхэд хялбар цөөн тооны тоглоом хэрэглэх

-Хүүхдийн тоглоом, хичээлийн хэрэгслийг оройд угааж цэвэрлэх

-Хүүхдүүдэд халдвараас сэргийлэх мэдээлэл хийх аж.