Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Улс төр хийх гэж байгаа бол надтай шууд тул, сайдуудаа огцруулахгүй

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 55 сек
250
legacy:Zasag Oyun-Erdene/Oyun-Erdene AN.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг танхимаараа огцорч магадгүй гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд өнгөрсөн зун өрнөсөн. Уг яриа алсарч сүүлдээ Ерөнхий сайд танхимынхаа "асуудалтай" зарим сайд нарыг чөлөөлж магадгүй гэсэн мэдээлэл болон хувираад байгаа. Хамгийн сүүлд энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны өмнөх өдөр Н.Уртнасан сайдыг чөлөөлнө гэх мэдээлэл цацагдсан. Гэвч Засгийн газраар уг асуудлыг хэлэлцээгүй юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарыг огцруулах болон танхимынхаа хувь заяаны талаар Ажил олгогч эздийн холбоо, мэргэжлийн нэгдсэн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хаалттай уулзалт хийх үеэрээ тодорхой хариулт өгчээ.

Тэрбээр "Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ерөнхий сайдын дараах үгнээс намрын улс төртэй холбоотой хэд хэдэн тодорхой хариултыг ажиглаж болно. Өөрөөр хэлбэл, Л.Халтар, Н.Уртнасан, С.Энхболд тэргүүтэй сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал энэ он дуустал дахиж яригдахгүй бололтой. Ерөнхий сайд улс төрийн ойлголцол, тохироогоо нам дотроо болон сөрөг хүчний төлөөллүүдтэйгээ тун чамбай хийсэн нь ойрын өдрүүдэд өрнөж буй дүр зургуудаас тодорхой ажиглагдаж буй. Тодруулбал, сөрөг хүчнийг "сумалж" мэдэх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилоод хажуудаа "наачихсан". Зөвлөх нь зөвлөж байгаа хүнээ унагах гээд явахгүй нь ойлгомжтой. Х.Баттулгатай ингэж ойлголцохын тулд Ш.Нямдорж, С.Ганбат тэргүүтэй ойрын хүмүүстэй нь "хуулийн хэлээр" ярьж, зарим нэгд нь ял оноогоод буй юм. Энэ асуудал даамжирвал төмөр замын хэргийг сэргээж мэднэ гэх "бор шувууг" ч нисгээд амжсан.

Харин намын нөхдийнхөө судсыг дээрхтэй төстэй аргаар атгаж, төрийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нарын авлига албан тушаалын хэргийг оролдох болсон. Энэ нэг талаасаа авлигчдыг "хазаарлаж" буй ч, нөгөө талдаа давхар улс төрийн үүргээ гүйцэтгэж буй үйл явц юм.

Эдгээрээс гадна өнгөрсөн долоо хоногт С.Баяраас бусад Ерөнхий сайдууд бүгд нэгдээд Л.Оюун-Эрдэнийн Оюутолгой дээр барьж буй бодлогыг дэмжиж, засаг төр тогтвортой байна гэдэг агуулгыг улс төрийн хүрээнд ойлгуулсан юм. Ерөнхий сайдууд гэдэг бол АН, МАН-ын бүлэг фракциудын ил гаргаж тавьсан "хөзрүүд". Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдууд нэгдэж байна гэдэг нь улс төрийн бүлэг фракцууд ойлголцож байна аа л гэсэн үг.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн институт Засгийн газрын хувь заяанд хөндлөнгөөс оролцож унах босоход нь "гал"-ын дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тэгвэл шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын ойлголцол үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудтай харьцуулахад маш өндөр. У.Хүрэлсүх ойрын үед лав Л.Оюун-Эрдэнийг унагахыг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой.

Ийнхүү хүчтэй доргиж мэдэхээр байсан улс төр харьцангуй тогтвортой байх тал руугаа орж байх шиг байна. Ерөнхий сайд талуудыг маш сайн нэгтгэсэн бөгөөд өөрөө сайд нараа "сугалж" эхэлвэл танхим нь тэр чигтээ "гоожиж" мэдэх улс төрийн логикийг тун сайн ойлгож буй бололтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах акц улс төрд өрнөхөд хамгийн түрүүнд түүнийг хамгаалах хүмүүс нь сайд нарынх нь улс төрийн фракциуд. Тийм байхад сайдуудаа өөрөө "жийгээд" эхэлвэл улс төрийн тогтворгүй байдал нь гаднаас биш дотроос үүсч мэднэ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хуцдаг мал вэ чадваргүй сайд нар бхад улс төр хийж яахын зайлаач Оюунэрдэнээ

  • З
    Зочин

    Чи муу юу юм бэ

  • З
    Зочин

    Чи өөрөө огцроод тэнэг новш минь

  • З
    зочин

    Ажилыг нь хийлгээчээ Төр тогтворгүй бол ард түмэн тогтворгүй Солилооч сахил хүртээд шал дордов гэдгийн л үлгэр болно Энэ засгийн газрыг юу хийж бүтээхийг нь харчихвал зүгээрсэн

  • З
    Зочин

    Чи чадахгүй байгаа учраас л чамайг тонил гээд байгаа юм шдээ ойлгож байгаа юмуу үгүй юм уу

  • А
    Ард түмэн

    Энэ нусан пулемет өөрийгөө юу гэж бодоод ханхалзаад бна а, лам олдохгүй бол чамайг зална гэдэг шиг сайдын суудалд суучаад, улс орон сөнөх дээрээ тулаад бгааг мэдрэхгүй, ойлгохгүй, хоосон хийрхэж, чалчахаас өөргүй мал юм,

  • M
    mm

    жинхэнэ үхэр ийм балай новшийг сонгодог үнэхээр тэнэг ард түмэн

  • З
    Зочин

    АН-аас зөвлөгөө аваад ирэхээр чинь МАН гуай чинь огцружлах нь зөв биз дээ. МАН-аа жийсэнтэй адилхан юм биш үү. Аягүй бол андлалын өргөөний 2 тэрбумыг энэ шинэ зөвлөхүүд нь төлсөн юмболов уу?

  • З
    Зочин

    Бөөн сандрал байгаа юм байна. Оюун-эрдэнэ айдастай байна. Эрх мэдэл өөрийн орлого мөнгөө алдахаас айж байна.Муу ажиллаж байгаа хариуцлага алдсан сайд нараа халахгүй бол өөрөө л зайлж дээ. Корона халдвар тархалтын хамгийн их болгож байгаа ерөнхий сайд болж байна.

  • Б
    бат

    Сэтгүүч та төрийн хутгуур хийж холоос бор шувуу бүү нисгэ.

  • Z
    Zocnin

    Bureldhuuneeree ogtsordoo

  • Z
    Zocnin

    Bureldhuuneeree ogtsordoo

  • И
    Иргэн

    Сайдуудаа огцруулах бишээ, чи өөрөө л огцор

  • З
    зочин

    зарим хүмүүс огцор гэх юм огцорхоор ковид алга болохуу бензин нэмэгдэхээ болихуу харин эсрэгээрээ юун хүүхдийн мөнгө юун тогны мөнгө болох байхдаа дээр нь эрдэнэт оюу толгойгоо алдаж мэдэх юм

  • У
    Уншигч

    За Оюун-Эрдэнэ сайдаа ЭХ сайд Тавинбэх чинь Эрдэнэтийн удирдлагатай зохицоогүй байж шугам хоолой солих ажлыг хийж Эрдэнэтийн ард түмнийг зунжин халуун усгүй байлгаж одоо дулаан өгөх эсэх нь тодорхойгүй байна.энд тэндгүй ухсан шуудуу,замууд нь хаалттай,юун ковидоор сэргийлэх, халдвар ихээр тархаж байна.эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулчихаад ахиад Эрдэнэтийн техникийг ашиглаж мөнгө хусаж байна.ингэж хотыг хот биш болгож мөнгөнд шунаж ард түмнийг хохироож байхад та солихгүй гэнэ.нөгөө ярьдаг шударга ёс тогтоох чинь худал болж байна .та эрдэнэтэд ирээд үз хэзээ халуун ус хаасан одоо ажил ямар байна.иргэд хэлээд өгнө

  • Э
    эмч бол ард түмэн

    хорхойтой /чадваргүй зам тээвэрийн сайд/ элдэв шүдийг чинь сугалвал өөрт чинь л хэрэгтэй.

  • А
    Ард түмэн

    Энэ зодуурын банди юугаа донгодоод бна а, мэдлэг чадвар дорой, сульдаа, аутизмтэй хүүхэд, ийм салбадайгаар засгаа толгойлуулсан ард түмэн муугаа үзэх байх ла

  • З
    З

    БАТТУЛГА БОЛ ХЭЗЭЭЧ ТҮГЖИЛДХЭД БЭЛЭН БАЙДАГ НОВШ ШҮҮ

  • Б
    Баагий

    Херо тойгоо бизнессээ хийгээд явсан нь дээр дээ.

  • З
    зочин

    Ардын намыг татан буулга авилгалд идэгдсэн мантуунуудыг сонгосон та ч буруутай нөхөн сонгуульд бие даагчдыг гаргах хэрэгтэй ард түмний амьдрал дэндүү доройтлоо засаг бүрэлдхүүнээрээ огцрох хэрэгтэй одоогийн засгийн газрын толгой хүрэхгүйь туршлага байхгүй нь илт харагдаж байна

  • Б
    Би

    Дэлхийн улс орнуудад юмны үнэ нэмэгдээгүй орон ганц ч алгоо хөө юмны үнэ нэмэгдлээ гэж ерөнхий сайд огцрох уу зах зээлийн жам юмаа хөөө

  • З
    Зочин

    Баттулгаас ямарч муухай араншин заль мэх юу ч гарч мэдэш учраас оюука өөртээ татаж бгаа арга нь тэр биз жудо бөх зөвлөхийм бхдаа өөр ямар үлийгээ зөвлөж чадах вэ дээ сонирхолтой бөгөөд инээдтэй жишиг жишээ юу харин

  • Б
    Би

    Ковид дэлхийг бүрхэж бгаа энэ асуудлаас болж нэг улс ерөнхий сайдаа огцруулахуу тэнэгтэхийн оронд өөрийгээ хамгаaл чамайг чи л хамгаална

  • Э
    Энгийх

    Баттулга ямар спортын онолпрактик зөвлөх вэ бүгдeepээ матрын ....... баттулга юу зөвлөх вэ дээ хэн хэндээ ашигхарсан нүүдэл жэнко нь хэргээ сөхүүлэхгүй гэж Oюунэрдэнэ нь араасаа дайруулахгүй гэж хөөрхийс өрөвдмөөр ч юм шиг

  • З
    зочин

    ерөнхий сайд өөрөө огцрох хэрэгтэй ковид арай дэндлээ нас баралт өдөр бүрнэмэгдэж байна бензин болон мах, хүнс бүгд нэмэгдлээ ард түмэн туйлдаж эбайна ийм үед үндэсний аюулгүй байдал хуралдаж шийдвэр гаргах хэрэгтэй улстөрөө боль, ард түмнээ бод