Ардын намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар намуудыг “тойглож“ байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 13 сек
200
legacy:MAN/3 undurlug tangarag/SHB_7427.jpg

Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тодорхой асуудлуудаар хийхээр төлөвлөж буй талаар өмнө нь мэдээлж байсан. Уг ажлыг хариуцаж, координат хийж буй эрх минь УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гэх мэдээлэл байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмж 99 болгох, "давхар дээлтэй" гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгож өөрчлөх зэрэг тодорхой асуудлуудыг тусгахаар бэлтгэж буй юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хуулийн төслийн бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч буй бөгөөд одоо улс төрийн намуудын "эсэргүүцлийг" дарах гэдэг том даваа үлдсэн гэнэ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн зуны хэдэн сарыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар намуудтай уулзаж, тохиролцох болон хуулийн төслөө бэлтгэхэд зарцуулсан гэх яриа саарал ордноор хөвөрч байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд заавал улс төрийн намуудтай ойлголцсон байх ёстой. Ялангуяа дөнгөж саяхан өөрчилсөн Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах гэж байгаа үйлдэл нь олон нийт болон улс төрийн хүрээнийхэн зүгээс ихээхэн шүүмжлүүлэх магадлал өндөр.

Тиймээс урьдчилж "гал" унтраах тактикаар намуудтай уулзаж, зарим асуудлаар ойлголцсон энэ бололтой. Тэгвэл улс төрийн намууд уг асуудалд хэрхэн хандаж байгаа вэ гэдэг нь сонирхолтой. МАХН-ын өнгөрсөн тав дугаар сард татан буугдаж Ардын намтай нэгдсэн. Нэгдсэн гол шалтгаанаа Үндсэн хуулийн өөрчлөлт хэмээн Н.Энхбаяр өөрөө тайлбарласан. Ингэхдээ бүр шинэ Үндсэн хуулийг "бичнэ" хэмээн мэдэгдэж байв. Ардчилсан намын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тангаргаа өргөж, өрөөндөө орсны маргааш уулзаж баяр хүргэхдээ Үндсэн хуулийн асуудлаар үг унагаад амжсан. Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг явахыг мэдсэн бөгөөд ашигтай заалтуудыг нь дэмжинэ гэсэн агуулга байв. Дээр нь нэмээд УИХ-д байгаа АН-ын гишүүдтэй холбоотой ажилладаг, тодорхой асуудлуудаар үүрэг даалгавар өгдөг гэх экс Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын Ерөнхий сайдад зөвлөж буй. Тиймээс АН-ын бүлэгтэй МАН-ынхан ойлголцоход туйлын ойр дөт болж буй юм.

Харин бусад жижиг намуудын хувьд гишүүдийн тоо нэмэхээс эхлээд сонгуулийн тогтолцоотой холбоотой зүйл заалтуудыг дэмжиж буй гэх мэдээлэл байна. Жижиг намуудын хувьд сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, гишүүдийн тоо нэмэгдэх тусам улс төрд оролцох оролцоо зэрэг нь нэмэгдэх ач холбогдолтой. Харин "давхар дээл" буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хаших асуудалд бага зэрэг асуудалдa таагүй хандаж буй гэх мэдээлэл байна.

Ийнхүү Үндсэн хуулиа өөрчлөхөөр Ардын намынхан нэгэн зүгт харж, энэ намрын чуулганаар уг асуудлыг оруулж ирэхээр зэхэж сууна. Тэд чуулган эхлэхтэй зэрэгцэж хуулийн төслөө өргөн барина. Үүнээсээ урьтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан зүйл заалтыг найман жил өөрчлөхгүй гэж тогтоосон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа өөрчлөх ажлыг эхлүүлнэ. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг бид цаг тухайд нь эргэн мэдээлэх болно.

Г.Лхагвадорж

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    МАНАН2021/09/22

    Үндсэн хуулийг бүх ард түмнээр хэлэлцүүлж, олонхийг саналыг авч байж өөрчлөх ёстой. Олонхи болсон нам өөрсөддөө тохируулж дураараа өөрчлөх ёсгүй. МАН дураараа дургиж , дуртай цагтаа ҮХ-д гар хүрдэг боллоо. Болиорой та нар. Мөхөх цаг чинь ойрхон байгаа шүү

  • З
    Зочин2021/09/21

    УИХ-ыг дээд, доод хоёр танхимтай болгохгүй бол бусад өөрчлөлт шаардлагагүй. Ганц өөрчлөлт хэт улстөржилтийг багасгах болно.

  • З
    Зочин2021/09/17

    зангиатай бүлэг хулгайчид бузар гараа үндсэн хуульд дураараа дүрж байна.

  • З
    Зочин2021/09/17

    МАНгар юмаа саяхан өөрчлөөд л,жонкууруулаад ,тэврэлдээд л байсан

  • З
    Зочин2021/09/17

    Өөрсдийн нь унагасан заалтууд.Хэрэгтэй л байсан байлгүй.гэлээ гээд дахиад хууль зөрчиж болохгүй. гэхдээ

  • З
    Зочин2021/09/16

    Тойглох бас тойгуулдах гэдэг. Үндэсний бөхийн мэхний нэрнээс үүссэн хэлц. Хурга авахуулахаар тойглох гэсэн утга биш. Халз өмнөөс өрсөн бөхийн өвдөг рүү манаж гараа ээлжлэн оруулах байдлаар дасгаж, цочроог нь гаргаж байгаад хөлд нь лав сууж орох юмуу эсвэл дунгуй хийх маягаар хуурч учраагаа орхихыг хэлдэг. Үүнийг хөндлөнгөөс харахад хүнд тал засаж өмнүүр хойгуур нь гүйж байгаа хүн шиг харагддаг. Одоо ингэж идэвхтэй барилддаг бөх бараг үгүй болсон. Хуучны үеийн бөхийн бичлэг дээр зарим бөхчүүд ингэж тойгуулдан учраагийнхаа өвдөгийг ээлжлэн илж шүргэхэд учраа нь яг анаад хөдлөхгүй харж байдаг.

  • Z
    Zochin2021/09/16

    76 ch ih bna

  • З
    Зочин2021/09/16

    МАХН уг нь нэгдэхдээ хоёр танхимтай АИХ тай болох үндсэн хуулийн талаар тохиролцсон гэдэг. хоёр танхимтай болж дээд танхимд нь жинхэнэ иргэдийн төлөөлөгчдийг сонгохгүй бол дэмий дээ. намууд төрөөс ингэж л холдохгүй бол өөрөөр холдохгүй.даанч 2 танхимтай болоход зардал ихэснэ гэж ард түмний толгой угаагаад байгаа юм даа. дээд танхимын гишүүд цалин авдаггүй ш дээ.зөвхөн жилд -2 хуралдах зардал л гарна. 99 гишүүн гэдэг худлаа хоосон заль .одоогийн ИХ бол зүгээр л эрхээ хэтрүүлсэн бага хурал шүү дээ.

  • З
    зочин2021/09/16

    ядаж 8жил болмоор юм

  • З
    Зочин2021/09/16

    Хууль гол нь ард тумний амьдрал улс орны хогжилд хургэх бол оорчлож бно шуу дээ дэмжинэ гол нь оорсдоо сайд дарга болох гээд бвал болохгуй шуу дээ

  • З
    Зочин2021/09/16

    Ман бол монголыг сүйрүүлсэн хятадын тагнуул нам. Тэд нар олуулаа болсон нь монголчууд цөөхөн болсныг харуулж б. Монголчуудыг олноор нь ажлаас халж зээл ч өгөөгүй. Олон хүн гудамжинд гарч гуйлгачин болсон. Хятадуудыг олноор нь виз өгч оруулж ирээд. Тэд нар монгол охтлыг хүчиндэж эрчүүдийг алдаг ажилтай. Хятад бараагаар шахаж импортын татварыг 0 болгож үндэсний үйлдвэрлэлийг хөнөөсөн. Олон монголчуудыг гадаадад гарах эрх чөлөө өглөө гэж зарлаад олноороо гараад эрх чөлөө нь гадаадад алга. Ялгаварлан гадуурхаж виз өхгүй харлаад дараа нь бөөнөөрөө үйлдвэрийн ослоор үхсэн. Үхсэн сайхан эрсийнхээ амин өшөөг ман ыг хүйс тэмтэрч аввмаар байна. Бат үүл 100 үеэрээ тахир дутуу төрж зовлонгийн туйлыг үзэх болтугай. Ядуурч зовсон хүний тоогоор зовох болтугай элбэгдорж бас зовж яваасай хүчиндүүлж үхсэн траншэйний хүүхдүүдийн тоогоор хутгалж тамлах юмсан шоронд хийгээд ээлжилж бөгс рүү нь турба чихье

  • М
    Монгол.2021/09/16

    За да, 99 гишүүн гэдгээс бусдыг зөвшөөрч байна. Олон сонгууль хэрэггүй, Ерөнхийлөгчөө УИХ-аас сонговол зөв.Ард түмнээс сонгосон гэсэн том толгой хэрэггүй. Цэгцэрвэл зүгээрсэн.

  • З
    зочин2021/09/16

    МАН-ны дээрэмчид дуртай цагтаа үндсэн хуулинд гар хүрдэг боллоо. Монгол улс сөнөх замдаа орлоо. яана даа таминь, луйварчдыг түлхэн унагах юмсан

  • Х
    Хор найруулга2021/09/16

    За ингээд Монгол улсыг, ард түмнийг яаж ч хүчиндэж эрхшээж байж болохоор боллоо до. Дууслаа хөөрхий

  • З
    Зочин2021/09/16

    Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг хууль.Үндсэн хуулиа улс төрийн аль нэг нам олонхоороо өөрсдийн эрх ашигт тааруулан байнга өөрчлөөд байж болох уу. Хуулийг дагаж, мөрдөж аливаа нийгмийн харилцааг зөв зүйтэй зохицуулах зорилгоор гаргадаг баймаар... Гэтэл одоо нийгэм, улс төрийн харилцаандаа тааруулж хуулиа өөрчилсөөр байх уу. Одоо цаашид ҮНДСЭН ХУУЛЬ гэж нэрлэх юм уу ҮРГЭЛЖ ӨӨРЧЛӨГДӨХ ХУУЛЬ гэж нэрлэх юм уу

  • З
    Зочин2021/09/16

    ИХ-д олонхи нь ингээд үндсэн хуулиа өөрсдөдөө тааруулаад өөрчлөөд байж болдог юм уу.Хэн дуртай нь хэзээ дуртай үедээ ингээд самарч л байдаг. МАН бол хуулиар тоглох шиг болох юмаа.

  • С
    Сми ил2021/09/16

    Ман ч Монголыг ганц самарч байна даа хуулийг бол өөрсдөдөө тааруулаад л өөрчилчихдөг болжээ

  • З
    Зочин2021/09/16

    Үндсэн хууль чинь таалагдахаа болихоор л өөрчилдөг эд үү?

  • З
    Зочин2021/09/16

    Үндсэн хууль чинь таалагдахаа болихоор л өөрчилдөг эд үү?

  • З
    Зочин2021/09/16

    zuw zuw huujaa shig gantshan man namtai baina geed Үндсэн хуульдaa oruulchih yarshig zugeer