Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүд хөндөөд эхэлжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 33 сек
270
legacy:Narantsogt/Narantsogt.jpg

УИХ-ын гишүүд өөрсдөд нь таалагдаагүй төрийн албан тушаалтныг өөрчлөх, чөлөөлөх арга хэмжээг тун ч сурамгай шуургалан зохион байгуулдаг. Тэгвэл уг "шуурга" тун удахгүй Сангийн яам хавьцаа эргэлдэх бололтой.

Тодруулбал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай бор шувуу саарал ордон хавиар саяхан болсон нэг үйл явдлын дараа ихээхэн эргэлдэх боллоо. С.Наранцогт даргыг ийнхүү "оролдох" болсон шалтгаан нь гишүүдтэй харилцдаг түүний харилцаа болон аливаа тендер, төсөл хөтөлбөрүүдийг гацаадаг аж

Хамгийн сүүлд гэхэд л Хотын дарга Д.Сумъяабазартай хэвлэлээр ил тод байлдаад амжсан. Өнгөрсөн зургадугаар сард болсон чуулганы хуралдааны үеэр Нийгмийн даатгалын сан тэргүүтэй улсын мөнгийг байршуулж буй Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг эрсдэлтэй хэмээн С.Наранцогт дарга мэдэгдсэн. Энэ цагаас хойш Д.Сумъяабазар даргатай харилцах харьцаа нь улам бүр дордсон. Хариуд нь хотын дарга энэ сарын 6-ний өдөр мэдээлэл хийхдээ "30 автобусны тендер зарласан. Сангийн яамны төрийн нарын бичгийн дарга С.Наранцогт дөрөв дэх компанийг шалгаруул гэж албан бичиг явуулсан. Хэрэв энийг шалгаруулахгүй бол АТГ-т бичиг хүргүүлнэ гэсэн. Сангийн яамны Төрийн нарын бичгийн дарга С.Наранцогт тендерийн хуулинд дандаа ингэж завааруулдаг. Энэ автобус шатвал Наранцогт хариуцлага хүлээх үү. Тендерийн хуулийг дандаа ингэж завааруулдаг. С.Наранцогт дандаа ингэж ажил гацаадаг" хэмээж хэрүүл алим шидсэн. Хотын даргатай ингэж шулуухан байлдаж буй нь цаашлаад Засгийн газар, нийслэл хоёрын ойлголцолд ан цав суулгаж мэднэ. Ерөнхий сайдад яг энэ цаг үед хамгийн хэрэгтэй байгаа хүч бол Д.Сумъяабазар даргын тэргүүлж буй "ХОТЫНХОН". Гэтэл танхимынх нь чухал эрх мэдэлтэн хоттой хэвлэлээр ил тод муудалцаад буй нь төдийлөн тааламжгүй нөхцөл байдлыг бий болгож мэднэ. Нөгөө талаас Д.Сумъяабазар даргын яриад байгаа асуудал нь үнэний ортой. С.Наранцогт дарга аливаа асуудалд эрх ашгийн өнцгөөс гэлтэй хандаж, төрийн ажилд хүнд суртал нэмдэг гэж яам тамгын газрынхан нь хүртэл ярилцдаг сурагтай.

Өөрөөр хэлбэл, Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын байр суурийг ганхуулахад энэ үйл явдал ихээхэн нөлөөлж буй сурагтай. Хотын даргаас гадна олон гишүүд түүнд дургүй бөгөөд төсөв санхүүтэй холбоотой асуудлуудыг "гацаагч" гэж битүүхэн хочилж, шүүмжилдэг гэнэ. Тойрогтоо татсан ганц нэг хөрөнгө оруулалтыг нь Сангийн яам дээр мань хүн гацааж, гишүүдийн "хүслийг" биелүүлдэггүй. Тэр нь олон нийтэд хэрэгтэй, хэрэггүй хамаагүй. Өөртэй нь эрх ашгийн зөрчилгүй л байх ёстой бололтой. Тиймээс "хорхойтой араанд" нь зуугдаж, өнөөдөр "бүгд найрамдахаа" уншуулахаар яриулж буй хэрэг.

Мөн 2012 онд Ардчилсан нам засаг барьж байх үед Я.Санжмятав сайдын үед Хөдөлмөрийн яамны Санхүү, бодлого төлөвлөлтийн газрын дарга хийж байсан гэх намтартай хэмээн Ардын намынхан түүнд тун ч дурамжхан байгаа аж. Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн албан хаагч. Уг албан тушаалтныг төрийн албаны тухай хуулиараа томилж, чөлөөлдөг хэдий ч эрх барьж буй намынхан шийдсэн тохиолдолд хүссэн хүнээ төрийн нарийнаар томилж, бас чөлөөлдөг билээ. Тиймээс С.Наранцогт даргыг чөлөөл гэх гишүүдийн шахалт энэ хэвээрээ үргэлжлэх л юм бол Засгийн газар арга буюу чөлөөлнө.

Харин түүний оронд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатын нэр яригдаж буй гэдгийг зарим эх сурвалжууд онцоллоо.

Л.Баяр

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/09/24

    NARANTSOGT YAAJ CH BODSON SUMYABAZARAAS 108 TOHOI ILUUSHDEE BUH YUMAARAAAAA

  • З
    Зочин2021/09/24

    Намбарын хүүхдэд ажил гаргаж өгч байна. Наймаа бол наймаашдээ

  • Х
    Хүрэл2021/09/23

    За Тавинжил хамаагүй дээр дээ.

  • С
    Судлаач2021/09/22

    С.Наранцогт Боловсролын яаманд бас ажиллаж байсан, сайдын ,,, долоохдоо гаргууд этгээд. Төрийн удирдах ажилтны байтугай хувь хүний наад захын ёс зүйгүй, увайгүй, дээрэлхүү, их зандаа идэгдсэн хүнд сурталтан. Ан-ын гишүүн энэ тэр гээд хөдөлмөрийн яаманд Санжмятавыг долоож байгаад гэнэт Отгонбаярын хүн болсон. Отгонбаяр гэнэт баяжсан нь энэ хүний гавьяа.

  • З
    Зочин2021/09/22

    Тэр батзандан билүү батонгон билүү нөхрийн Гадаад харилцааны Яам нь буцааж татахгүй бол тэнэг тэнэг юм яриад Австралид улсын мөнгөөр шоудаад явж байна. Цөллөгийн газар ч гэх шиг. Тэнэг малыг яах гэж явуулсан юм. Дэлхийд тэргүүлдэг хүчирхэг улсыг цөллөгийн газар гэж доромжилж байгааг нь юу гэж ойлгох вэ

  • З
    Зочин2021/09/21

    Тавинжил хамаагүй дээр удирдана

  • З
    Зочин2021/09/21

    ganbattaigaa tsug zailaachee

  • З
    Зочин2021/09/21

    erun toriinhon hund surtlaas hetrehguidee

  • З
    Зочин2021/09/21

    yu yriadaanbee shudargadaa bish toriin ajil ywuulj chadky bga bol zaigaa tawih hrgtshddd

  • С
    саруул2021/09/21

    Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг шалга, наранцогтыг бас чөлөөлөх хэрэгтэй бна.

  • З
    ЗОЧИН2021/09/21

    ganbat ni gark ireed ajil hiihgu bol bas demidde

  • У
    Уран2021/09/21

    намынхаа эсрэг дуугардаг, өөрийн эрх ашгийн төлөө ажилладаг, иймэрхүү хогийн гаруудыг намаасаа зайлуулах хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаасаа энэмуу сумъяа бас даварцан иддаа л дааа аль алиныг нь зайлуул

  • А
    АН-ын хүн ер нь яахаараа МАН-д ажилладаг юм бээ.2021/09/21

    Ариунжаргал

  • З
    зочи2021/09/21

    cholool2

  • З
    ЗОЧИН2021/09/21

    аоль нь ч зөв юм мэдэхгүй ээ

  • З
    зочин2021/09/21

    narantsogtoo arai2

  • E
    erxx2021/09/21

    unen dampu yumaa ganbat ni dree

  • Г
    гүли2021/09/21

    odoo tegmeer shde, ajil gatsaadag huneer ydgiinnn

  • З
    зочин2021/09/21

    автобусны тендер гацаагчдыг явуулах хэрэгтэй

  • Х
    Хаха2021/09/21

    Мань хүнд таалагдаагүй, эрх ашигт нь нийцээгүй л бол гацаадаг гээд байгаам шдээ

  • З
    Зочин2021/09/21

    Сумъяабазар луйвраа илрүүллээ гэж хонзогнож хүн хэлмэгдүүлэх гэж байна. МАНд шудрага хүн байна уу

  • З
    зочин2021/09/21

    ганбат хэнтийх юмчинь аргагүй дээ.

  • З
    За юу гэхэв2021/09/21

    УИХ-үүдийн хулгай булхай луйврыг үгүй гээд дэмждэггүй болохоор ТНБ-ын даргаас зайлуулна гэж сүрдүүлж байгаа юм биздээ. Харин ч тэр гишүүдийн оронд Наранцогтыг гишүүн болгочихоосой

  • З
    Зочин2021/09/21

    Хууль зөрчдөг албан тушаалтан дарга нарт саад болж байна уу.

  • M
    Mash zow shuu2021/09/21

    Zov shuu ! Odoo bolsoon ug uildeld ni hariuzlaga toozoh heregtei

  • И
    иргэн2021/09/21

    элдэв асуудалгүй ажлаа хийж байгаа хүнийг оролддог арчаагүй улс төрийхөн

  • З
    Зочин2021/09/21

    Бүдүүн Ганбатыг дэвшүүлэн зайлуулах нь дээ