“Богдхан төмөр зам“, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад аллергитсан ах нарын “БОЙКОТ“

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 7 мин 3 сек
690
legacy:Hurelsuh Erunhiilugch/Putin.jpg

Жижиг улсын зовлонг улсаараа мэдэрсэн гурав хоногийг үдлээ. Аливаа юм учир шалтгаантай. Учир гэдэг жанцантай гэгчээр хоёр хөрш маань биднийг өнгөрсөн хэд хоногт хөөрхөн шоглосон чинь маниус золтой л дампуурчихсангүй. Оросууд биднийг бензинээр “боосон” нь зүгээр нэг үйлдвэрийн засвартай холбоотой гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Хэрэв үүнд итгэсэн бол бид гэнэн биш тэнэг гэсэн үг шүү.

Г.Ёндон сайдын хэлснээр Ангарскийн нефть, химийн үйлдвэр 9 дүгээр сард засвар хийсэн тул 17 мянган тонн шатахуун нийлүүлнэ гэж мэдэгдээд, энэ сарын 16-ныг хүртэл 7400 тонн шатахуун нийлүүлчихээд “дахиж өгөхгүй” гэдэг бичиг өгөөд мурьчихсан. Үлдсэн 10 орчим мянган тонн шатахуунаа авна гэж итгэж байсан Монголын төр, импортлогчид ах нарынхаа “ухсан нүхэнд” хэсэгтээ дамартлаа. Өмнө нь энэ Ангарскийн нефть, химийн үйлдвэрийг бараг жил болгон л засч сэлбэсээр ирсэн. Засварынх нь үед манайх хэзээ ч ингэж хошин байдалд орж байгаагүй. Оросууд гэрээнийхээ дагуу нийлүүлнэ гэсэн шатахуунаа нийлүүлсээр л ирсэн. Магадгүй хэмжээ нь буурдаг байсан ч, өнөөдрийнх шиг хомстож байсангүй.

Тэгвэл эндээс Оросууд яагаад бидний шатахууны “судас”-ыг атгаж, өөрсдийгөө мэдрүүлэв гэдэг асуулт урган гарна. Одоогийн байдлаар таамаглаж буйгаар Оросуудын уурлуулсан үндсэн хоёр том шалтгаан, дагалдаж цухалзсан хуучин нэг панчаан маягийн шалтгааныг нэрлэж болохоор байна. Одоо уг гурван асуудлыг тус тусад нь сийрүүлэн, асуудал бүрээр нь задалж бодоцгооё.

“Богдхан төмөр зам” Оросуудын ИГЗААРЫГ хамгийн ихээр хөдөлгөсөн

Оросуудын игзаарыг хөдөлгөсөн хамгийн том асуудал нь Засгийн газраас барьж буй ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГО. Товчхондоо харилцааны хувьд “хүйтрээд” буй Орос, Монголын төмөр замын асуудлын гол цөм нь “Богдхан төмөр зам”-ын бүтээн байгуулалт юм. Мааньт өртөөнөөс Богдхан уулыг дайрч Рашаант өртөө хүртэл 135.8 км үргэлжлэх уг төмөр зам манай улсын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой. Хөшгийн хөндийн нисэх буудлыг түшиглэн байгуулах тээвэр, ложисткийн нэг гол зангилаа болох төмөр замын тээврийг ингэж холбосноор Улаанбаатар хотоор дайран гарах ачаа барааны 60 гаруй хувь энэ зам руу шилжих тооцооллыг гаргаад буй. Чухамдаа энэ ашигтай үзүүлэлт л Оросуудын дургүйг хүргэсэн хэрэг. Тэд наанаа Л.Халтар сайдыг ил далдаар “чимхээд” байгаа ч, цаагуураа Засгийн газарт л шахалт үзүүлээд буй юм. Энэ бухимдлаа ах нар тайлах гэж “УБТЗ” ХНН-ын даргыг томилох ажлыг хүндрүүлж, үнийн тарифаа нэм гэж шахаж, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулах зорилгоор авсан МОНП-1, МОНП-2 зээлийн өрийг цэгцэл хэмээн гэдийчихсэн. “УБТЗ”-ын даргад санал болгосон Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын хэнийг нь ч хүлээж аваагүй. Харин ч удирдлагын багт одоо ажиллаж буй 23 хүнийхээ тоог нэмж, нийтдээ 90 хүнийг удирдлагын багт оруулна гэж тулгасан.

Угтаа бол хүмүүс нь болохгүй дээ биш Л.Халтар сайд Оросын талын үндсэн хүслийг биелүүлэхгүй байгаатай холбоотой зүйл. 2006 оноос хойш Орос хүн тавигдаагүй “УБТЗ”-ын даргад дүрмийн дагуу заавал Орос хүн тавина гэж тэд зүтгэхгүй байгаа. Гол нь төмөр замын асуудлаар Оросыг алгасч Япон тэргүүтэй гуравдагч орнуудыг оролцуулахгүй байх. Үнийн тарифыг шинэчилж, эргэж харахыг л хүсээд буй. Дээр нь нэмээд “Богдхан төмөр зам”-ын ажилд Оросын тал оролцох санал гаргасныг нь манайхан хүлээж аваагүй. Асуудал хурцдаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тангаргаа өргөж ч амжаагүй байхад “Оросын төмөр замууд” /РЖД/ -ийн ТУЗ-ийн дарга Олег Белозеровоос хоёр орны төмөр замтай холбоотой баахан гомдол, тулгалтуудыг бичсэн захидлыг ирүүлсэн. Энэ захидлаа өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү бас илгээж байсан гэдэг. Байдал хурцдаад ирэхээр нь Засгийн газраас “Богдхан төмөр зам”-ын төсөлд Оросын талыг оруулъя, хамтарсан үйл ажиллагаагаа энэ төсөл дээр ч хадгалж үлдэх саналыг тавьсан ч эхнээсээ өөрсдийг нь түшээгүйд Оросын тал бухимдаж уг бүтээн байгуулалтад орохгүй байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Тэр ч байтугай төмөр замын холбоосны асуудлыг дээр санал зөрж ч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Ийнхүү төмөр зам, тэр дундаа “Богдхан төмөр зам”-ын бүтээн байгуулалтаас шалтгаалж Оросын тал төмөр замын асуудлууд дээрээ гэдийж байгаад улмаар шатахуун өгдөг крантаа хааж дарамтлав бололтой. Энэ бол хамгийн том хоёр шалтгааны нэг.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд Хятадуудтай хамтарсанд Оросын тал дургүйцсэн

Хойд ах нарыг уурлуулж, шатахуунаараа “бооход” хүргэсэн хоёр дахь шалтгаан нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг Хятадын талтай хамтарч эхлүүлэхээр болсон явдал. Баруун аймгуудын цахилгааны асуудлыг өөрсдөөсөө хараат байлгасаар ирсэн Оросууд уг усан цахилгаан станцыг барихад угаасаа таагүй хандаж ирсэн. Гэтэл “ядрахад яр гэгчээр” Хятадын талаас зээл авч барихаар болж, Хятадын төрийн өмчит компаниуд 271 сая ам.долларын төсөвт өртгөөр тендерт нь шалгарчихсан. Үүнийг нь харсан ах нар утгаараа уурлаж, шатахуунаа хэсэг “түгжиж” тайтгарахаас өөр аргагүй байдалд хүрсэн байх. Манай улсын эрчим хүчний шугам, сүлжээ суурь бааз моралын элэгдэлд орсон. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг дийлэхээ болиод удаж буй. Уг сиймхий дээр нь Оросууд бас л “тоглолт” хийж баруун аймгуудад эрчим хүч нийлүүлүүлдэг юм. Олон жил хойдуудын нөлөөнд автаж зогсонги байдалд ороод байсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг Засгийн газар зориглон хөдөлгөсөн. Ингэснээр олон жил faild-сэн Ховд гол дээр байгуулагдах 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцтай болно. Дахиад гадна, дотны явуулгад өртчихгүй л бол 61 сарын дараа манай тал тууз хайчлах байх. Нэгэнт засвар авахааргүй болсон, хэрэглээгээ дийлэхгүй болсон манай эрчим хүчний асуудлыг томоохон усан цахилгаан станцууд л шийднэ гэж мэргэжлийн хүмүүс байнга ярьдаг.

Энэ сарын 17-нд талууд гэрээнд гарын үсэг зурсны дараахан 2021 оны 09 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдийн 06.00 цагаас 20.00 цаг хүртэл ОХУ-ын ФСК-ЕЭС компаниас 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засварын ажил хийнэ гээд манай руу нийлүүлдэг байсан эрчим хүчээ “тасалчихсан”. Ингэснээр Увс, Баян-Өлгий болон усан цахилгаан станцтай болох гээд байгаа Ховдынхон таг харанхуйрав. За, ингээд геополитикийн том төслөө Оросуудын эрх ашигт нийцүүлээгүй тул баруун аймгуудыг цахилгаангүй гурав хонуулж, монголчуудыг бензингүй болгосон хоёр дахь том шалтгаан байсан гэж дүгнэж байна.

Төв цэвэрлэх байгууламжийн ажил...

Гурав дахь шалтгаан нь төв цэвэрлэх байгууламжийг мөн л Хятадын талтай хамтарч шинэчлэх ажлыг эхлүүлсэнд дургүйцэж байсан аж. Олон жилийн турш өмхий үнэртээ дасал болох шахсан нийслэлчүүдийг эвгүй үнэрээс нь салгах төслийн ажил эд үргэлжилж буй. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 311 дүгээр тогтоолын дагуу Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан

Барилга хот байгуулалтын яам нь төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Чайна тисижу сивил инженеринг” групп ба “Бээжин констракшн инженеринг” группүүдын консорциумыг сонгон шалгаруулж түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлж буй. Гэхдээ энэ асуудалд Оросууд “Богтхан төмөр зам”, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц шиг шууд аллергийтаагүй. Ил далдаар гомдлын бор шувуу нисгээд л өнгөрсөн. Энэ удаад Оросууд шинэ үүссэн хоёр асуудал дээр үүнийг нэмээд нийтдээ гурван том асуудал дээр гомдоод байгаа юм.

Төр бензиний үнийг хянадаг “үлгэрийн баатрын” хувцсаа тайлж хаях цаг болжээ

Ийнхүү хэд хэдэн шалтгааны улмаас нийслэлчүүд бензингүй, баруун аймгийнхан тоггүй гурав хоногийг өнгөрүүллээ. Улсынхаа эрх ашгийг урдаа тавьж том төслүүдийг хөдөлгөснийхөө хариуд хоёр хөршүүдээсээ их, бага дарамт үзэж буйг нь ойлгох ч бусдын хараат байдлаасаа гарахад нэн даруй анхаарах хэрэгтэй гэдгийг өнгөрсөн гурав хоног хангалттай ойлгууллаа.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хоёул нэгэн зэрэг ОХУ-тай харилцаа хамгийн муу байгаа АНУ-д нэгэн зэрэг айлчлал хийж буйг ч ах нар зүгээр хараад суугаагүй байх. Ерөнхийлөгчийн хувьд НҮБ-ийн чухал уулзалтад орж буй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар өөр улсад хийсэн айлчлалынхаа маршрутааас хазайж Америкт алимны мод үзэж яваа нь ямар учиртайг Оросууд байтугай бид ч ойлгохгүй байгаа. Тиймээс дарга нар гадаа харилцаа, геополитикийн асуудлаа сайтар тооцож үзэж байх нь нэн чухал гэдгийг сануулах нь зүйтэй.

Нефть, хүнсний хэрэглээгээ хоёр хөршдөө даатгаад өөрсдөө 10 хүний 8 нь халамж аваад амар жаргадаг улсын гор гарч золтой л явгарчихсангүй. Азаар хэлэлцээр амжилттай болж ах нарын “крантыг” нээлгэхээр болов бололтой. Гэхдээ зовлон дуусах болоогүй. Оросууд шатахуунаа өгөх гэж хөөрхөн “уяхаа” сайн мэднэ. Тэрийг нь тээвэрлэж ирэх гэж манайхан мунгинана. Энэ үед нөгөө хэдэн компаниуд маань үнээ нэмээд амжина. Үнэ нэмэгдэх ч одоо лөөлөө болсон. Бензинтэй л болж байвал бусад асуудлыг нь чөтгөр аваг. Цаашдаа харин төр бензиний үнэ хянадаг үлгэрийн баатрынхаа хувцсыг яаралтай тайлах цаг иржээ. Тэгэхгүй бол шатахуун импортлогчид нь дампуурч, сайн ах нар чинь та нарыг чангалж байна гээд маниусыг давхар чангалаад амьдрал бусниулах нь байна.

Г.Лхагвадорж

Хуваалцах:690

СЭТГЭГДЭЛ (69)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ах нар гэж долигнож бичихээ болиочоо, юун ах мах, авилгач оросууд л байхгүй юу. цаг нь тулахаар царай нь танигдаж байна. Ер ямагт Монголд дээрэлхүү хандаж ирсэн, яаж аллага явуулж байсаныг санахад илүүдэхгүй

  • Ж
    жин бангаа бодож дугарах

    Уулын бугыг хараад унасан морио мартаж брлдоггүй гэсэн шүү!!! Тэгээд ч төрийн эрхэмүүд минь хэрээ мэдэж бяраа таниж дугарч байвал зүгээр шүү.Энэ дэлхий дээр аль ч улс бусдаас хамааралгүй өөрөө өөрийгөө авч яваа улс ер байхгүй.Тэр дундаа манайх шиг жижиг,хөгжил дорой улс санахын гарз

  • М
    монгол

    шатахууныхаа үнийг нэмэх гэсэн импортлогчдын тархи угаалттай мэдээлэл

  • 6
    666

    Монгол улс маань хэзээ ч хөгжихгүй юм байна гэдэг нь саяын өнгөрсөн 7 хоногт харагдлаа. Монголчууд ард иргэд минь хувь хүний хөгжил боловсролоо сайжруулан эв нэгдэлтэй байж гэмээ нь ЗГ-ын буруутай үйл ажиллагааны эсрэг нэг хүчээр тэмцэж чадахгүй цагт энэ улс хэзээ ч хөгжихгүй юм байна харин ч бүүр нийгмийн сэтгэлзүй чимээгүйхэн гадны хараат болох дэвсгэр суурь 150% илүү бэлтгэгдсэн байгааг харж болохоор ч байна...... ямар ард түмэн байна тийм л төр засаг дарангуйлагч байна.

  • Х
    Хахаха

    Бөх хүний хэт их шунал хэцүү. Нэг их геополитиктоо ч байгаа юм биш асуудлын гол нь хувийн ашиг сонирхлууд байгаа байх. Бөх хүн бүдүүн ширхэгтэй нийлээд буруутсан зам аа хөөрхий. Гэхдээ хойшдын зорилго өөр байгаасай.

  • Z
    Zorigton

    Oros hyatadtiin horog bol gail bn. Ulsaar bus ee changlaad zutgeh heregtei. Tegj bj ene uls maani hugjih zamandaa orondoo

  • Z
    Zorigton

    Oros hyatadtiin horog bol gail bn. Ulsaar bus ee changlaad zutgeh heregtei. Tegj bj ene uls maani hugjih zamandaa orondoo

  • Z
    Zorigton

    Ene ajiluudaa bvgdiin hiih heregtei odoo yunaas aidgiin uls aa bodoj bgaa bol hii

  • Z
    Zorigton

    Ene ajiluudaa bvgdiin hiih heregtei odoo yunaas aidgiin uls aa bodoj bgaa bol hii

  • З
    Зочин

    Аль 1990 оноос л убтз-аа оросууд туслаж чадахгүй боллоо гэж байхад нь бие даачих байсан юм. Тэгвэл 49 оны гэрээг жил бүр ярихгүй. Холболтын цэгээ

  • З
    Зочин

    Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан. Тэгсэн ч оросуудаас өөр японы компани холболтын цэгийг тохирч чадна

  • З
    Зочин

    роснефт төмөр замаар шатахуунаа экспортлох сонирхолгүй. Путин носнефтын эзэнтэй найз оросууд зальтай юм болохоор нефт ачсан галт тэрэг суудлын вагоны хурдаар хөдлөв гээд худлаа хэлж байна. Монгол орос хятадын тэргүүнүүдтэй зэрэг уулздаг болсон нь алдаа болсон. Элбэгдорж нэг л алдаа хийсэн

  • О
    ОХУ+Хятад хоёрын эрх ашиг дээр Монголын эрх чөлөө

    ОХУ биднийг Хятадуудад, БНХАУ биднийг оросуудад зүгээр тийм амар өгөхгүй энэ хоёр орны түүхийн далд санаа бодлого бол Монголыг хэн нэгэндээ өгөхгүй. Хятадууд Эгийн голын цахилгаан станц барих хөрөнгийг манай талд зээллүүлэх шийдвэрээ Оросын талын шахалтаар царцаасан хаин Эрдэнэбүрэн дээр яаж чадсангүй бас Монголыг 100% эрчим хүчээр Оросын хараат байдалд оруулахгүй гэсэн улс төрийн бодлогоор 271 саяын зээл өгөх боллоо.

  • З
    Зочин

    За хө энэ чинь тийм ч баталгаатай мэдээлэл биш бна. Оросд дургүй дотор хүмүүсийн явуулга гэж уншигдаж бна даа

  • З
    Зочин

    3 биш 4 шалтгаан байгаа. Оросууд Монголыг ШОС (ШХАБ)-д оруулах гэж их шахаж байгаа, Лавров монголд уранхай жинс өмсөж буухдаа ШОС гэж буусан, буцахдаа ШОС гэсээр буцсан. Монгол ШОС-д орвол Лалын террорист нэрийн дор хөлсний омон ирж арай гэж барьсан Нефтийн үйдвэрийг дэлбэлнэ. Үүнийг үргэлж сана. Эзэн хүн боолоо сайхан амьдарвал санаа сэтгэл яаж хувирч байсныг түүх мэднэ.

  • З
    Зочин

    Өмхий оросуудыг алийн болгон царайчилж амьдрах юм бэ. Хүүрнүүдээс авлагаа нэхье. 20-р зууны нийгмийн инженерчиллийн туршилтыг Монголд хийж бидэнд учруулсан үндэстний хэмжээний томоохон хохирлоо гаргаж нэхье. Миний тооцоогоор лав л 50 тэрбум доллар хүрнэ. Өдий төдий хүний амь нас, түүх соёлын дурсгал элдэв сүм хийдээ эвдүүлсэн, 70 жилийн турш Монголын малыг ямар ч үнэ гэх юмгүй өдий төдийгөөр нь зөөж байсан, төдий хугацааны турш БНМАУ-г гадаад ертөнцөөс таслаж технологийн хувьд дэвших өчнөөн боломжийг алдагдуулсан ба манай эдийн засгийг хаалттайгаар дангаараа эзэгнэж байсан гээд. Бид одоо энэ бүх хохирлоо нэхэх цаг болсон.

  • M
    mongol

    Orosuud bol mash ih ataarhuu bas deer ni ih gurnii ih deerengui uzeltei tiimch uchraas negen ue neg uls baisanulsuud ni tusdaa garaad shuud baruuniihan bolon nato,amerik ruu handaj niilj ehelsen ene ni oilgomjtoi,kazakstan erchimtei hugjij ehlenguut ataarahsandaa bolood kazahiin nutgiig manai nutag geed daramtlaad ehelsen,er ni ergen toirniihoo buh ulsiig daramtlaad yamar neg asuudaltai baidag,bas ameriktai en zeregtsehiin tuld eldveer daramtaldag gehdee ted nariin ediin zasag tiimch sain bish tiim bolohoor bas neg hamtragch heregtei ter ni hyatad,hyatadiin amerik bolon baruunii ornuudtai hudaldaanii asuudaltai baigaag dalimduulan eldev argaar nuhurluh bolson,orosd bol zevsegnees uur neg ih naidaad bh yam baihgui,delhii orosuudiin tuuhii edtei edgui uursdiiguu bolgood yavchihana,neg iimerhuu l uls.3 han saya hun amtai hoerhon gurnii dund baigaa jijig ulstai bid delhiig ailgadag gej sagsuuraad baigaa ene hoer guren delhiin busad ulsaas ichij uheh heregtei,iim baihad delhiig ailgahgui

  • З
    Зочин

    Orost pyldagdahaa bolichih . Bid uls ger yum bol udirdagchid ni haa yvahaa meddeg baih ni deer dee

  • З
    Зочин

    ene bol shine zuil bizh.Suuliin 30 jiliin hugatsaand bitgii hel tuunees umnu ch orosuud bidnii benzin tos erchim huchiig n gartaa atgaj taalagdaagui uedee booj haasaar irsen.Oros ch.bish hujaa hurtel huns, chingelegiin teevereer n boodog argatai bolson.Medeej oros hyatad 2 iin hiij sursan meh.Gol buruu n manai shatahuun importoldog heseg buleg humuus 4-5 darhlagdsan companiud l ene bugdiig hiideg.Ted barag orosuudtai huivaldaj niilj luivar hiideg.Ali 30 jiliin umnuus gazariin tosnii uildver barij boloh baisan ch edgeer companiud zasgiin gazar UIH deer gatsaasaar saya neg yum Hurelsuhiin ued uildver barij ehelj bna.Mongol bolovsruulah uildvertei baih n import hiideg tednii ashig bagasah uchiraas eldev argaar saad hiiseer udii hursen.Orosuudiig muulahaasaa umnu ene heden nzin tos oruuldag buleg humuusiin boikot iim baidald hurgesen.Mongol n mongoloo horloj baihad hujaa oros 2 algaa tashaad ineene bizdee.

  • З
    Зочин

    За манай 2 хөршийн зэс цухуйж байна даа. Зүдэрсэн дээр нь нэг сайн мордож авая л гэсэн хандлага харагдаж байна. Бидэнд харин ч алсдаа сайнаар нөлөөлөх байх. Манай дээдчүүдийн ч дургүй маш ихээр хүрч байгаа сурагтай. Иэрх 10 жилдээ бүсээ чангалж байгаад эрчим хүч, шатахуун, хүнсний, дэд бүтцийн аюулгүй байдлаа бүрэн хангачихвал хичнээн аятай билээ. Зовлон зүдгүүр бэрхшээл биднийг цугаараа зангидах шалтгаан болох болтугай. Зоригтой алсын хараатай ЗГ-нхаа шийдвэрт гялаалай! Амжилт хүсье. Энэмуу Орос ах нар гээд үхчих гээд байдаг хуучны үлдэнгэрүүд одоо юу бодож байна даа?!

  • З
    Зочин

    Цахилгаан, шатахуунаар хангахаа тасалдуулж байгаа нь (Бойкот хийж байна гэдэг ) сайн. Тийм учир бид бие даахаас аргагүй байдалд хүрсэн гэдгийн нотолгоо

  • А
    ард

    Бензин 5000-10000₮ болохд гайхах зүйлгүй байх... Тэгхээр нөгөө наймаачид бас гаарна. За ингээд Ази Зимбабве болох араандаа орлоо доо... Хуук даргатай Азиийн шар Зимбабвэ...

  • З
    Зочин

    Ер нь бол үнэн байхаа.Нөгөө Энэтхэгийн зээлээр барьж байгаа нефтийн үйлдвэр юу болсон бэ.сүүлийн үед чимээгүй байх шиг.

  • M
    mnbv

    Зөв зүйл хийсэн учраас эд бойкотлож байна үргэлжлүүл сайндаал алуурчдаа явуулна хийвэл бүү ай

  • З
    Зочин

    Монгол даам гарч Хүрэлсүх Занданшатар гэх мэтийн алиа салбадайнууд Амeрик Япон гэж далдаганаад байхаар нь бойкот хийж байгаа юм. Цаашид ч их юм болноо.

  • С
    Судлаач иргэн

    Нуугээд явах гуйгээс хойш ургэлж хоер хоршийн дарамтанд байна..ухаантай байгаад урд айлын Эвиане олоод аятайхан явж болно гэж ертний уг бий шуу

  • Z
    zaluu

    buh ytalaar oros huzaagiin erhend uunees garaH ZAMGUI YU

  • З
    Зочин

    Эрлийз хурлийзууд төрд ихээр гарсанаар хужааруу хандрах нь ихэссэн.

  • З
    Зочин

    дипломат ажил мэдэхгүй нам дагасан салбадай нарын уршиг

  • З
    зочин

    за та нар больж үз өөрсөдөө буруу байхгүй,энэ тавилтай жүжигээ боль хариуцлагаа хүлээж сур

  • З
    зочин

    угаасаа хараат байна гэдэг гутамшиг юм даа

  • З
    зочин

    Монгол төр засаг маант х зөв хөдөлж эхэлсэн учраас гадаад дотоодын дарамтлагчид маань дарамтлах ажилдаа орчихсон зүрх мүрхийг маань үхүүлэх гээд ажил ихтэй байгаа бололтой

  • З
    зочин

    Орос Хятад гэдэг хоёр улсад том том гэж нэрлээд айгаад байвал цаашдаа айлгасаар байгаад толгойдээр гарч суучихаад буухаа больчих юм биш үү. Тэгэхээр айгаад огт хэрэггүй шаардлагач байхгүй. Бид бол тусгаар улсын бүрэн эрхэт иргэн гэдгээ байнга санах хэрэгтэй.Бид төртэй засагтай ард түмэнтэй улс Хэрвээ биднийг ямар нэг бараа бүтээгдэхүүнээр боож хавчин дарамтлаад байвал бид тэр бараа бүтэээгдэхүүнийг нь өөрсдөө бий болгож тэр дарамтнаас маш хурдэн гардаг бодлого явуулдаг тэрнийгээ бүх нийтээрээ яаралтай нэг дуугаар хэрэгжүүлдэг байх ёстой тэгвэл тэд биднийг дарамтлахаа хүссэнч хүсээгүйч зогсоох болно

  • З
    Зочин

    Эхлээд Замууд аа дуусга. Шатахуун үйлдвэрээ дуусга. Дараа нь хэдүүлээ сансарт ниснэ. За юу?

  • З
    Зочин

    Эхлээд Замууд аа дуусга. Шатахуун үйлдвэрээ дуусга. Дараа нь хэдүүлээ сансарт ниснэ. За юу?

  • З
    Зочин

    Замууд аа дуусга. Шатахуун үйлдвэрээ дуусга.

  • З
    Зочин

    Замууд аа дуусга. Шатахуун үйлдвэрээ дуусга.

  • З
    Зочин

    Замууд аа дуусга. Шатахуун үйлдвэрээ дуусга.

  • З
    Зочин

    Богд хаан төмөр зам шал худал шоу шүү. Хэлэхээсээ харагдсан. Эхлээд Налайх . ЗГ гүүр. Дарханы залуудаа дуусг

  • И
    Иргэн

    Үнэхээр арчаагүй юмаа. Зориглоод зарим нэг хараат байдлаасаа гарах хэрэгтэй.

  • З
    зочин

    Жижиг улс том улс байх нь хамаагүй. Арчаагүй байгаатай холбоотой.

  • Z
    Zochin

    Tuiliin genen huuhdiin gemeer dugnelt hiij yum bichih yum daa.

  • З
    Зочин

    Эгийн голын УЦС-ЫГ барина.50 %- д нь Оросын компани хөрөнгө оруулалт хийх гээд тулгаад үзвэл Оросуудын тар нь танигдана

  • З
    Зочин

    За төмөр зам бол оросуудад хамаатай. Харин бусад нь бол худлаа. Зориуд аваачиж нааж хамаатуулж, бичлэгтээ хүч оруулах гэж оролджээ.

  • З
    Зочин

    За төмөр зам бол оросуудад хамаатай. Харин бусад нь бол худлаа. Зориуд аваачиж нааж хамаатуулж, бичлэгтээ хүч оруулах гэж оролджээ.

    • З
      Зочин

      Бензинтэй зэрэгцээд баруун аймгуудын цахилгааныг тасалсан нь хамаатайг нь илтгээд байгаа юм бишүү

  • С
    Сэрээ

    Ийм л юм болсон. Төмөр зам тойрсон том хэрүүлгийг тун ойлгомжтой, сайн тайлбарлаж

  • А
    Арга билэг

    Арай гэж барьсан нефтийн үйлдвэрийг маань оросууд хорлох вий дээ.. Өрсөлдөгч хөршүүд байхаас үхсэн ацны ах мах, сайн түнш мүншХудлаа ш дээ...

  • Н
    нямдорж

    энэ өөриигөө их л ухаантай гэж итгэдэг бололтой хүүхдийн зохиол бич хүү минь

  • С
    сайханбилэг

    арчаагүйгээ одоо 2 хөршөө наах нь хуцна биз

  • З
    Зочин

    2-р дайны хүнд хэцүү жилүүдэд монголчууд өөрсдөө өлсөн барин хамаг баялагаа л оросуудад өгсөн дөг. Дэлхий мэднэ дээ. Монголыг монголчуудаас өөр хэн ч бодохгүй. Бусдын хараат байдлаас гарцгаая. Эв нэгдэлтэй байя монголчуудаа.

  • О
    оросууд баасны цэвэрлэгээн дээр хориг тавьсан гэнэ

    Лхагвадорж гэж хэн юм бэ???? Ажил төрөл, танилцуулгаа тавиач мэргэн жараахай минь ккккк. Нэг л их цэвэрлэх байгууламж, геөпөлитик ярьсан хүн кккк инээдтэй өт вэ???? Бас юу гэнэ үүү, Үнө чөлөөл гэнэ үү?? Баас шээс, цэвэрлэх байгууламж,бензиний үнэ гээд яаж холбоод бгаа юм бэ????? оросууд биднийг баалгахгүй байгаа юм бол хятадууд бас яагаад бгаа юм бэ??? Шээлгэхгүй бгаа юм уу??? Анандбазарын тэжээвэр арай дэндүү цэцэрхэжээ ккк

  • З
    зочин

    гаднаасаа ийм дарамттай байхад дотроо бид нэг цул байх ёстой

  • З
    Зочин

    Асар холч ухаан , төрийн хайрцагны бодлого хэрэгтэй байна. Зөвлөхүүд маш тактиктай ажилламаар л байна. Төрийн 3 өндөрлөг мэдээж бүгдийг яаж мэдхэв дээ. Мөн ийм нөхцөлд намууд талцмааргүй харин саналаар хамтардаг баймаар. Хүн ард бид нар цаг үеэ мэдэрч хүлээцтэй эв нэгдэлтэй хэрсүү байх нь зөв болов уу. Энэ цаг үеийн байгаль хийгээд нийгмийн байдал надаас , биднээс юуг хүсээд байнаа гэдгийг мэдэрч амьдрах цаг ирсэн байна. Эсэргүүцэл , зөрчилдөөнөөр асуудлыг шийддэг үе одоо биш болжээ. Эв эе , саруул ухааны цаг хугацаа ирчихээд байгааг анзаарцгаая.

  • Х
    ХБ

    Дээрхи санаа бодлууд нөлөөлсөн ч байх гол нь сая болсон Думын сонгуулийг угтаж орсууд өөрсдийн дотоодын хэрэглээний бензиний үнийг өсгөхгүй гэж экспортоо тэглэн байж сонгуулийг өнгөрөөгөөд одоо өгөж эхэлж байгаа юм бишүү, эрх баригч НОрос намын бодлого байхаа

  • З
    Зочин

    яс махандаа мэдрээ байлгүй дээ гэхдээ хойд урдаас айна гэж байхгүй шүү

  • З
    Зочин

    Энэ дэлхий дээр биеэ даасан гэх нэг ч улс байхгүй. байх боломжгүй, арга эвий нь олох сүүхэй байж болно.

  • З
    Зочин

    Дорноговьд бариад эхэлсэн нефтийн үйлдвэр оросуудын шээсийг гоожуулж байгаа бас шалтгаан болно

  • З
    зочин

    улс төрийн эрх мэдэлээ далайлгаж хүний безнисийг булааж ын даа

  • З
    Зочин

    Хэтэрхий мэргэн жараахай байна.

  • З
    Зочин

    Хүний гар харахгүйгээр амьдарч сурч байж эрх чөлөөтэй, тусгаар улс байна. Энэ нь улс орон гэхээс гадна өрх гэрийн түвшин ч адил. Хэн нэгний гар харж бэлэн халамж хүртэж эсвэл хулгай хийж амьдарна гэвэл үргэлжийн хэн нэгний хараат байна гэсэн үг. Өрх бүр өөрийн асуудлаа цэгцэлж чадвал тэгээд л болно. Дандаа хэн нэгнээс зүүгдээстэй хэн нэгнийг сорж амьдардаг гуйлгачин сэтгэлээ зогсоо. Хэдэн баячууд нь ч өөрсдөө л баяжиж байвал гэсэн сэтгэлээр боолын цалин өгөхөөр хэн очиж ажиллах вэ дээ. Харилцан харьцангуй шударга байж чадвал монголчууд авьяастай бас асар чадвартай шүү

  • З
    Зочин

    Монгол хэлээрээ бичээч дээ. Элдэв балай элийрсэн хачин мэдэхгүй үг бичээд байх юм. Ийм хөгийн найруулга, үг, өгүүлбэр зүйн бүтэцтэй зүйл бичиж яадаг байна.

  • З
    Зочин

    За энэ бас нэг мэргэн боодий бол доо тийм юм байхгуй манай засаг торийн буруу юу гэж ийм юм дээр тэгэх вэ дээ бух юмны унэ нэмэгдээд амьдрал хунд бна шуу дээ

  • З
    зочин

    Энэ нөхөр чинь шатахуун зардаг нөхөдүүдийн гар хөл сэтгүүлч байна ингэж бичүүлж байгаад үнээ нэмдэг

  • З
    Зочин

    гүэ одоо тэгээд тусгаар улс юм чинь хөгжихийн тулд хэрэгтэй юмаа барих л ёстой биз дээ

  • Б
    Баясаа

    Өөрсдийгөө харицлагаас мултлах гэж янзын юм бичих юмаа.

  • З
    Зочин

    zasgin gazar sain ajillagyi shyy

  • B
    bi

    ердөө энэ л дээ, оросуудын маш сайн чаддаг юм.

  • Н
    Ном

    Маш сайн анализ байна