АЯЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ: “Монголын Америк“ буюу Дархан хотыг зорьсон нь

Бусад
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 29 сек
160
legacy:darhan hot/20.jpg

“Улаанбаатарт байгаа миний аав” гээд сайхан кино байдагсан. Гочоо хүү замын унаанд “хулгайгаар суун” нийслэлд суудаг аав дээрээ очдогийн адил наадмаас хойш уулзаагүй ээждээ очиж үнсүүлэхээр “Дарханд суугаа миний ээж” гэсэн бодлыг тээн Дархан хотыг зорив.

Ялгаатай нь, Гочоо хүү шиг замын унаанд нуугдан суусангүй. Драгон төвөөс автобусны билет захиалан 18.30 цагаас 45 хүний суудалтай автобус хөдөллөө. “Баасан гарагт Дархан ороод бүтэнсайнд буцдаг зорчигчид олон” хэмээн гартаа зорчигчдын нэрсийн тэмдэглэл барьсан жолооч үймэж байгаа олныг зохицуулангаа надтай хоёр үг сольсон нь тэр. Тэр ч утгаараа автобус доторх суудал бүр эзэнтэйгээс гадна 18.30 цагийн унаанд багтаж амжаагүй улс 20.00 цагийнхыг хүлээхээр үлдэв.

Дөрвөн уулынхаа хормойгоос барагтаа холдож үзээгүй гэхэд хэлсдэхгүй миний хувьд 200 гаруй км-ийн аялал холдоо тооцогдоно. Холын замд явсных ном эргүүлье гэж санан Ш.Гаадамбын “Гагнаас” нэртэй хуучны өгүүллэг, туужийн түүвэр цүнхэлсэн байсан юм. Олны яриад байдаг өнөөх “Дарханы зам-там” гэдэг нь эхэлж байх шиг. Дэгэн, догон харайн “бартаат зам”-д орж эхлэхэд олон жил энэ хооронд давхисан жолооч төвөггүй жолоогоо мушгин аль болох “сэгсчихгүйг” хичээн алгуур явна.

legacy:242824252_260168659322429_8364338029613699739_n copy.jpg

Жолооч ахыг жолоогоо мушгих зуур би цүнхэлж ирсэн номоо “мушгиж” байлаа. 1980-аад онд хэвлэгдсэн номны хааш яаш, дээш доош “үсэрсэн” хэдэн үсэг донсолгоот замын хонхор нүхэнд доошилж, гүдгэр хэсэгт дээшилж байна уу гэлтэй. Хажууд суусан 40 эргэм насны нутгийн ах “Харин ч гайгүй байна. Нодинон бол дор байсан юм. Засаад байгаа нь энэ” гэв.

КАЗАК АХ

Ах хүү бид хоёр автобусны 17, 18 гэсэн дугаарт суудалд зэрэгцэн суусан аялалын хамтрагчид юм. Ахын ярианаас энэ хоёрын хооронд байнга явдаг болохыг нь мэдэн “Та ямар ажил хийдэг юм” гэж асуухад “хувиараа” гэж хариулаад тэр яриа тэгсгээд өндөрлөв. Миний байн байн шалгаасан “Одоо хэдэн км үлдсэн бэ, одоо хэдүүлээ хаана явна вэ” хэмээх балчир асуултуудаас ах ч намайг анх удаа Дархан орж байгааг гадарлав бололтой. “Чи анх удаа Дарханд очиж байгаа юм уу. Би чамд Дарханы талаар ярья” гэж уриалав. Ахын хэлснээр 60 жилийн түүхт Дархан хот бол тал талаас цуглан босгож, нутаг нутгийн иргэд эвлэлдэн нийлсэн “Монголын Америк” аж. ᠌᠌”Газар, газрын хүмүүс нэгдэж хотоо босгосон болохоор манайхан хотдоо хайртай, нэгэндээ ээлтэй байдаг юм. Улаанбаатарт нэг метрийн зайтай хаалга нь байршсан ч хөршөө танихгүй хүн олон. Гэтэл манайхан орцоороо, байраараа нэгнийгээ танина. Ядаж л хоорондоо мэнд, устай явдаг. Би л гэхэд 1990 онд Баян-Өлгийгөөс Дархан очиж суурьшсан. Сайхан л байна. Шөнөдөө нам, гүм. Өдөртөө ч түгжрэлгүй, стрессгүй” гэхчлэн хотоо магтаж гарав. Ахын яриа холын замыг хугаслан, Дарханыг үзээгүй намайг хэдийн аваачих шиг боллоо. Хааяа нэг утас нь дуугарахад эхнэртэйгээ ярив болтой казакаар хоёр гурван үг хэлээд утсаа тасална. “Тэнд явж байна аа хө” гэж хэлээд л таслаад байна гэж ойлгосон.

Замын хань ах хүүгийн хэлснээр Монголын Америкд шөнийн 00.00 цагийн үед ирлээ. 00.00 цагт ирсэн болоод ч тэр үү өөрийгөө үнсгэлжин гээд бодчихсон автобуснаас буухад ээж ирж амжаагүй байтал гомдох ч шиг. Автобуснаас буухад л хэдэн жолооч “Хуучин явна, хуучин явна, хаа хүрэх юм” гэлцэнэ. Гурав хүрэхгүй минутийн дотор ээж ч ирж намайг авлаа. Шөнө дөлөөр ирсэн учир хоол, унд гээгүй ч аян замд яваа хүний ёсоор аяга цай уугаад амарлаа.

ДАРХАНЫГ “ТОЙРСОН НЬ”

Найрамдалт Дархан хотын өглөө нам гүм. Бүрхэг өдөр байсныг ч хэлэх үү хотын гудам, зам талбай эл хуль. Хот үзэхээр ирсэн би “Дархан-50 цогцолбор” буюу төв талбай, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн зэргийг сонирхож явтал “Дархан хотыг алган дээрээ тавьсан мэт харагдах Нью-Йорк толгой дээр гаргаж үзүүлье” гэв. “Үгүй тэр, аргагүй л Монголын Америк юм гээч. Нью-Йорк толгой байхдаа ч яах вэ дээ” хэмээн инээвхийлэн бодов. Яагаад ингэж нэрлэснийг харин замч маань мэдсэнгүй. Өнөөх толгой дээр гараад хартал нээрээ л миний мэдэх Зайсан толгой адил хот тэр чигээрээ харагдана. “Тэр хэсэг нь хуучин Дархан, тэр нь шинэ Дархан, тэнд байгаа хэсэг газар хуучин Орос цэргүүд байсан юм. Харин давааны эсрэг талд Дарханы хамаг үйлдвэрүүд бий” хэмээн нэг бүрчлэн тайлбарлав.

legacy:darhan hot/15.jpg

Нью-Йорк толгой гэгч жижиг даваанаас буугаад Дарханд ирсэн хүн бүрийн үзэх ёстой дүүжин гүүрийг зорив. Хармагц л АНУ-ын Калифорниа мужид байрлах Golden gate bridge хэмээх гүүрийг санагдуулам улаан гүүрийг үзлээ. Гүүрийг харсан даруйдаа би Монголын Америк гэдэгтэй нь бүрэн эвлэрэв. 60 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэн цэцэг ногоо тарьж, хөшөө дурсгалынхаа өнгө будгийг нь сэргээснийг нутгийн хүн дуулгалаа.

Жиндүүхэн өдрийн хотын аялал богино хугацаанд ихийг бодуулав. Тал талаас цугласан хүмүүс энэ хотын тоосго бүрээс өрөлцөн хотоо байгуулсан гэлцдэг. Замын хань ахын хэлснээр Дархан хотын иргэд нэгэндээ ээлтэй, тусч байдаг нь үнэнээс хол зөрүүгүй. Аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд нэг команд аван иргэд нийтээр хамтаар ажиллан нэгнийхээ ажилд тусалж дэмждэг дарханчуудыг бид өнгөрсөн хаврын хөл хорионы үеийн цахимд цацагдсан дүр зургуудаар мэддэг болсон.

Гочоо хүү Улаанбаатар хоттой танилцах бус аавтайгаа уулзахаар нийслэлд хүрдгийн адил Дарханд очсон миний зорилго хот үзэх гэхээс илүү ээждээ үнсүүлэх байсан учир ирсэн зочин буцаад мордох цаг боллоо. Аялалыг би өндөр байшин, байгалийн сайхнаар нь үнэлдэггүй. Аялалаас ирээд надад юу үлдсэн бэ гэдгээр нь үнэлдэг. Амьдрал өөрөө аялал бөгөөд аялал бол танин мэдэхүй юм. Дархан хотод хоёр хоноход хотын хөгжил шилэн барилгад бус, иргэдийн эв нэгдэлд оршдийг мэдлээ.

Б.Амарбаясгалан

legacy:darhan hot/1.jpg legacy:darhan hot/2.jpg legacy:darhan hot/3.jpg legacy:darhan hot/4.jpg legacy:darhan hot/5.jpg legacy:darhan hot/6.jpg legacy:darhan hot/7.jpg legacy:darhan hot/8.jpg legacy:darhan hot/9.jpg legacy:darhan hot/10.jpg legacy:darhan hot/11.jpg legacy:darhan hot/12.jpg legacy:darhan hot/13.jpg legacy:darhan hot/14.jpg legacy:darhan hot/16.jpg legacy:darhan hot/17.jpg legacy:darhan hot/18.jpg legacy:darhan hot/19.jpg legacy:darhan hot/21.jpg legacy:darhan hot/22.jpg legacy:darhan hot/23.jpg legacy:darhan hot/24.jpg legacy:darhan hot/25.jpg legacy:darhan hot/26.jpg legacy:darhan hot/27.jpg legacy:darhan hot/28.jpg
Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Үүлэн хээ шиг цэнхэр хөндийд Үүрийн цагаан цолмон гялбаад Үйлдвэр уурхайн яндан хүчлээд Үнэхээрийн сайхан хот байдаг юмаа

  • А
    Амаарах

    Сайхан хот байсан. Сүүлийн хэдэн жил нутгаа голж ирсэн увс, ховдынхноор дүүрсэн. Тэд ирээд нүүрсний утаанаас өөр юу ч хийж босгоогүй.

  • З
    Зочин

    Хөөрцгөөгөөд байл даа.

  • З
    Зочин

    Товч бөгөөд тодорхой сайхан нийтлэл бичжээ тэр тусамаа нэр нь нээрэл монголын Америк юм

  • Н
    Нараа

    Миний хүүхэд насны минь хөгжилтэй дурсамж дүүрэн сайхан хот

  • Н
    Номин

    Гоё нийтлэл болсон байна. Дахин гоё нийтлэл гаргаарай. Амжилт

  • Н
    Номин

    Гоё нийтлэл болсон байна. Дахин гоё нийтлэл гаргаарай. Амжилт

  • Н
    Номин

    Гоё нийтлэл болсон байна. Дахин гоё нийтлэл гаргаарай. Амжилт

  • Н
    Номин

    Гоё нийтлэл болсон байна. Дахин гоё нийтлэл гаргаарай. Амжилт

  • Д
    Дархантай эн чацуу иргэн

    Дархан хотынхоо тухай товчхон бөгөөд тодорхой хөөрхөн зүйл бичсэн д баярлалаа үүнийг уншсан хэн ч зургийг үзэж зүйрлэж өгсөн нэрийг уншаад сайхан газөр байна очиж үзэх юмсан гэж сэтгэгдэл төрөхөөр бичжээ баярлалаа

  • М
    МАГСАРЖАВ

    МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ХОЙД НИЙСЛЭЛ САЙХАН ХАРАГДАЖ БАЙНА. ДАРХАНЫГ ЭХЛЭН БАЙГУУЛАГДАЖ БАЙХАД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД "БУРХАНТЫН ХӨНДИЙД БУРХАД НЬ ИРЛЭЭ.", "ДАРХАН ХОТЫН ЦЭНХЭР ШӨНИЙН ДАРУУХАН ГЭРЭЛ ДООР УЧИРЪЯ" ГЭХ МЭТЧИЛЭН ОЛОН САЙХАН БҮТЭЭЛЭЭ ТҮҮНД ЗОРИУЛЖ БАЙСАН ЮМСАН. ЗАЛУУСЫН ХОТ ДАРХАН ЗАЛУУ НАС МЭТ ӨНГӨЛӨГ, ЖАВХААЛАГ БАЙГ. ЭНЭ НЬ ИРГЭДЭЭС НЬ ШАЛТГААЛАХ БОЛОЙ.

  • D
    Darkanii ohin

    Хүүхэд насны минь сайхан дурсамж үлдээсэн газар. Одоо ч хайртай хүмүүс минь амьдран байдагдаа. Байнга л очмоор санагдах юм. Дархан хотоо аав ээж ах дүү найз нөхдийгөө санасаар..Хүний хүн болж хөл хөдөлгөөн ихтэй энэ хотоос хүссэн үедээ гарч чадахгүй л байна 😞

  • З
    Зочин

    Дархан тайван амгалан хүмүүс нь эелдэг тайван цэвэр цэмцгэр сайхан хотдоо Хэзээнээсээ л Улаанбаатартай зүйрлэх юм биш Анх байгуулагдахдаа л зөв зүйтэй зохион байгуулалтай баригдаж орос ах нарын буянаар оршин суугчид нь эртнээс хотын соёлд суралцсан Жинхэнэ уугуул хотын соёл гэж тэнд бий дээ. Автобусандаа оочирлоод ордог байсансан.

  • Д
    Дарханы иргэн эмээ

    Манай, миний хоттой зурвасхан танилцаж хөөрхөн сэтгэгдэлтэй, хайртай ээжтэйгээ уулзаж халуун сэтгэлтэй буцаж буй охинд ажил, сурлагын их амжилт хүсэе. 😍🌞👍👏👏👏

  • Д
    Дархан хотын иргэн

    Дархан хотын 60 жилд бэлэг болохоор яруу тод сэтгэл шингэсэн нийтлэл болж баярлалаа таны амьдрал, ажил үйлсэд аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье

  • Л
    Лхагва

    Дархан цэвэрхэн гоё хотоо