Олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад орон сууц, мөнгөн шагналын батламжийг гардууллаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:1848.jpg

Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 11-ний болон есдүгээр сарын 22-ны өдрийн тогтоолын дагуу паралимпын болон олимпын наадамд амжилттай оролцон медаль хүртсэн тамирчдад шагнал гардууллаа.

-Паралимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоон алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг гурван өрөө орон сууц, 120 сая төгрөгөөр шагнаж батламж гардуулав.

-Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саид Моллайг хоёр өрөө орон сууц, 60 сая төгрөгөөр шагналаа.

-Олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар болон чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа нарыг хоёр өрөө орон сууц, 30 сая төгрөгөөр шагнаж батламж гардууллаа.