Улсын онцгой комисс 18.00 цагаас мэдээлэл хийнэ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:UOK/221193489_1024266274811347_5343375786501249950_n.jpg

Улсын онцгой комисс 18.00 цагаас мэдээлэл хийх гэж байна. Коронавирус халдварын үед эмч нарын нөхцөл байдал хүндэрч, нас баралт өндөр бүртгэгдсэн хэвээр байгаа билээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1991 хүнээс халдвар илэрсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд 1043 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 945 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас 19 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1152 болоод байгаа юм.