“Гурван толгойтой могой” шиг ЭМЯ-аа цэгцлэхгүй бол нэг л өдөр Засгийн газрыг унагах шалтаг болно

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 11 сек
150
legacy:Enhbold said/242768680_4219125691519364_4152743645798239117_n.jpg

Шадар сайд өчигдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Эрүүл мэндийн салбарын асуудал ямар хэмжээнд байгааг та нар бүгдээрээ мэдэж байгаа. Салбарын хувьд удирдлага, уялдаа холбоог нарийвчлах шаардлага байна. Олон талд, олон удирдлагатай яваад байгаа нь эрүүл мэндийн салбарыг сульдуулах сул тал болж байна. Эрүүл мэндийн яам гэж байгаа бол бүх байгууллагаа удирддаг, чиглүүлдэг, үйл ажиллагааг нь хянадаг, тогтолцоог нь сайжруулах байдал рүү л явуулахгүй бол өнөөдрийн байдлаар гурван толгойтой могой шиг л яваа” хэмээн С.Энхболд сайдын удирдаж буй Эрүүл мэндийн салбарыг товчхон дүгнэв.

Үнэхээр ч Эрүүл мэндийн салбар нь дампуурч, сайд нь удирдлага зохион байгуулалтаар хангаж чадахгүй, сайд, дэд сайд болон төрийн нарийн гурав нь хоорондоо ойлголцож чадахгүй хэдэн тийшээ хараад суучихсан байгаа нь үнэн. Азаар Засгийн газар, УОК уг асуудлыг сая нэг юм ил тодоор хүлээн зөвшөөрөв бололтой. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга гэж ямар хүмүүс байдгыг нь мэдэх хүн ч үнэндээ ховор байна. Энэ нь тус яамны удирдлагуудын ямар хэмжээнд ажиллаж буйг дүгнэх энгийн зүйл.

Цар тахал бидэнд өнгөрсөн 30 жилийн турш явж ирсэн болохгүй, бүтэхгүй бүхнийг ил болгож өгсөн. Үүний хамгийн тод жишээ нь эрүүл мэндийн салбар. Хэдэн эмч, сувилагчид нь бор зүрхээрээ зүтгэдэг ч шинжилгээний хариу зарахаас эхлээд сайны дотор саар байгааг ч илчлэв. Мөн энэ салбарын удирдлага, зохион байгуулалт болон хүний нөөцийн хангалтгүй, байшин сав, ор дэр, шаардлагатай нарийн мэргэжлийн техник хэрэгсэл дутмаг болох нь харагдлаа. Ковид өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэд өдөрт 10 гаруйгаараа нас барж байна. Товчхондоо, эрүүл мэндийн салбар дампуурч гүйцлээ. Өдөрт илэрч буй нийт халдварын 90 хувь нь дельта хувилбар болж хувираад удаж байна.

Эдгээрийг засч, залруулах болон энэ салбарын бодлогын түвшинд ахиц гаргах ёстой Эрүүл мэндийн сайд туйлын хангалтгүй ажиллаж байх шиг. Эмнэлгүүдэд ор олдохгүй. Ковид туссан иргэд нь хүйтэн шалан дээр хэдэн арваараа хэвтэж байх жишээтэй. Эмч, сувилагчид нь ачааллаа даахгүй зуу, зуугаараа ажлаасаа гарсаар байна. 20 эмч, сувилагчтай өрхийн эмнэлгийн ажилтнууд ковид авч, өдгөө 9 хүн л ажиллаж байна. Хэвтүүлэх ор байхгүй гээд түргэний эмч нь хүнд хүмүүсээ машиндаа суулгачихаад эмнэлгүүдийн хаалга тошиж явна. Хариуцлагагүй эмч нарын гайгаар нэгэн иргэн тусламж авч чадалгүй эмнэлгийн гадаа амьсгал хураав. Ковидын өмнө эмч, сувилагч, ард иргэдгүй сөхөрч байна. Байдал ингэж хүндэрхэд төрийн буруу шийдлүүд хамгийн их нөлөө үзүүлсэн. Сая гэхэд л “Дижитал үндэстэн” шоуг зохион байгуулж иргэдийн бухимдлыг үүсгэсэн Засгийн газраас урлаг, спортын арга хэмжээг нээх чиглэл өгсөн. Үүнийг нь НОК хэрэгжүүлж ирэх сарын нэгнээс урлаг, спорт, задгай талбайн арга хэмжээ тэргүүтнүүдийг нээх шийдвэр гаргав.

Гэвч ХӨСҮТ, эрүүл мэндийн байгууллага нь 22.00 цагаас хойш ажилладаг дэлгүүр, хоол үйлчилгээний газруудыг хаахгүй бол халдвар болохоо байлаа гэдэг саналыг гаргасаар л байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүсийнхээ судалгаа, тооцооллыг улстөрчдийн арьсаа хамгаалах гэсэн шийдвэрт дарагдуулж буй нь С.Энхболд сайдын чадамжгүй, хүчгүйтэй шууд холбоотой. Хэдэн эмнэлгийн дарга нар, дэд сайд, төрийн нарийнтайгаа ч хүртэл ойлголцож чаддаггүй байна. Гаргасан тушаал шийдвэрийг нь нөгөөдүүл нь байнга эсэргүүцдэг. Цаашдаа энэ салбар энэ мэтээр явбал жинхэнэ асуудал болохоор байна. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүшиг, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар ер нь хаана юу хийж явна вэ.

Ямар сайндаа л Шадар сайд хүртэл Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг гурван толгойтой могой гэж дүгнэж байх вэ дээ. Арга ядахдаа намрын чуулганаар хуульд өөрчлөлт оруулах замаар хэдэн эмнэлгийн дарга тэргүүтнийг томилох, чөлөөлөх асуудлыг багцаар нь сайдынх нь гарт өгөхөөр Засгийн газар зэхэж буй гэнэ.

С.Энхболд сайд яамныхаа удирдлагууд, эмнэлгийн дарга нартайгаа учраа олоод өөрөө “галаа” үүрээд, улс төрийн манлайлал гаргаад явахгүй бол нэг л өдөр энэ бүх завхрал чинь Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын “толгой” дээр бууж, Засгийн газрыг хүртэл ганхуулах хэмжээнд хүрнэ шүү.

Л.Баяр

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    ЭМЯ-нд хүний нөөцийн бодлого алдагдсан. Мэргэжлийн бус, чадваргүй, сэтгэлгүй, танил тал, найз нөхдийн хүрээллээр ажил явахгүй. Энхболдод чадвартай мэргэжлийн хүмүүстэй хамтраад баг болоод ажлаа хийх ойлголт байхгүй.Өөрийн таньдаг хүн, нэг ангийн, курсын найзыгаа хажуудаа авчихвал болно гэж бодоод байх шиг байна. Жижигхээн эрх мэдэлд хүрсэн цагаасаа л ийм томилгоонуудыг хийж эхэлсэн. Чадвар үнэхээр дутаад байна.

  • С
    СҮР

    Монголын ЭМЯ-ыг алсаас У.Хүрэлсүхэд наалдсан вирус Т.Мөнхсайхан удирддаг,сайд байхдаа Сараа Аниатайгаа нийлж хамаг төсөв мөнгийг цөлмөсөн тул тэр булгайгаа илэрхээс айж Энхболдыг хаана очино тэнд нь очиод хамт суучихдаг гэсээн..Хүний нүүр халуун гэж үнэн бололтой Мөнхсайханы Улаан нүүрийг харж байгаа булхайг нь хүмүүс хэлж чаддаггүй гэж ярих юм билээ. Үнэн байх аа

  • З
    Зочин

    ЭМ сайдыг эхнэр нь удирдана,мөнхсайхан удирдана,өөрийн толгой байхгүй

  • З
    Зочин

    Эрүүл мэндийн сайд үнэхээр дүнгүүд. Хэлж ярьж байгааг нь ард түмэн ойлгохоо больсон. Юу яриад байгаа юм бүү мэд. Ямар арга хэмжээ авч байгаа нь бүү мэд. Юу хийгээд байгаа нь бүү мэд. Хаяа нэг мэдээлэл хийхээр өөр хоорондоо зөрчилдсөн асуудал болдог. Урьд нь халдвар гарвал сүржигнээд сүйд болдог байсан. Одоо яаж байна. Гэртээ байж бай л гээд байдаг. Даанч дээ

  • З
    Зочин

    Эрүүл мэндийн сайд үнэхээр дүнгүүд. Хэлж ярьж байгааг нь ард түмэн ойлгохоо больсон. Юу яриад байгаа юм бүү мэд. Ямар арга хэмжээ авч байгаа нь бүү мэд. Юу хийгээд байгаа нь бүү мэд. Хаяа нэг мэдээлэл хийхээр өөр хоорондоо зөрчилдсөн асуудал болдог. Урьд нь халдвар гарвал сүржигнээд сүйд болдог байсан. Одоо яаж байна. Гэртээ байж бай л гээд байдаг. Даанч дээ

  • З
    Зочин

    Эрүүл мэндийн сайд үнэхээр дүнгүүд. Хэлж ярьж байгааг нь ард түмэн ойлгохоо больсон. Юу яриад байгаа юм бүү мэд. Ямар арга хэмжээ авч байгаа нь бүү мэд. Юу хийгээд байгаа нь бүү мэд. Хаяа нэг мэдээлэл хийхээр өөр хоорондоо зөрчилдсөн асуудал болдог. Урьд нь халдвар гарвал сүржигнээд сүйд болдог байсан. Одоо яаж байна. Гэртээ байж бай л гээд байдаг. Даанч дээ

  • З
    Зочин

    СэтгэлгүЙ эрүүл мэндийн саад. Жил болгон ажилаа өгч байдгиймоо гэнэ үү. Сайхан гараа энэ

  • З
    Зочин

    Татаад унагасан ш дээ мэдээгшйм үү? Албан ёсы шийдвэр нь 10 сарын 1 шүү дээ. Мэдэж ав

  • З
    Зочин

    10 жил их дээд сургууль коллежээ карантилаачээ

  • З
    Зочин

    Ганц эруул мэнд бишээ дандаа шоу хийж оорсдийгоо хурээлуулэх сайд нар их бна маш муу ажиллаж бна хариуцлага тооцох хэрэгтэй дээ

  • З
    Зочин

    vhrvvd oorsdoo hvssen dee ene tahaliig nair naadamaa hiigeed zugaalaad bai daa

  • З
    Зочин

    Муусайн хулгайчингууд бүгдийг зоосны нүхээр харахаар ингэж баларч байгаа юм шүү дээ.Эрүүл мэндийн салбар үндсэндээ сөнөсөн ковидоор иргэдээ зүгээр л харж байгаад үхүүлж байна.Ковид ихсэхээр эрх баригч нарт ашигтай байдаг бололтой монголчуудаа өөрсдөө хичээж амьд үлдэх хэрэгтэй .Эрх баригч нарт найдах хэрэггүй тэдэнд найдвал өндөр даралттай зууханд үнс болон хувирнаа сда гэж....

  • З
    ЗОЧИН

    Цавчаа л яриад бахй юм. Арбидол сайн эмийг солиод. Эрүү мэндийн байгуллаага ковидтой тэмцэхээсээ илүүтээ хоорондоо эмээ шахаж цавчих дайнд мордсон бололтой. Гэмт хэргийг хэзээ зогссох юм бол? Монголын иргэд бүгдээрээ өвдөөд дууслаа.Энэ олон хүний аминд хүрчихээд тэр хэдэн төгрөгөөр сайхан амьдрана гэж бодож явдаг цөөвөр чононууд.

  • З
    ЗОЧИН

    ЗАСГИЙН ГАЗРЫН ГАНХАХ Ч ЭНҮҮХЭНД БАЙНА. МОНГЛ УЛС ГАНХАХДАА ХҮРЭЭД БАЙНА. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙН БАЙДЛЫН АСУУДАЛ ТУЛГАМДАЖ БАЙГААГ УИХ ХУРАЛ АН-ЫН ГИШҮҮДЭЭС БУСАД НЬ ХАРАХГҮЙ ТАГ ЧИГ.

  • З
    зочин

    ЭМЯ-нд ажиллагсадын дийлэнх нь төрийн албан хаагч биш хүмүүс, дандаа танил тал, найз нөхдийн хүрээллээр яаманд шургаж орсон хүмүүс байдаг. Тэд нар төлөвлөлт, зохицуулалт хийж мэдэхгүй, тийм учраас газрын дарга нь нэг юм ярихад сайдын зөвлөх нь өөр юм ярьдаг, мэргэжилтнүүд нь галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм хийгээд сайдаараа батлуулчихдаг, тэрийг нь өрхийн эмнэлэг, бусад эмнэлэг дээр хэрэгжүүлэх боломжгүй байдаг. Хүч, нөөцөө зөв хуваарилаад, бодлого чиглэлээ тодорхой болгочихвол уул нь энэ эрүүл мэндийн салбар ковидыг хянах бүрэн боломжтой. ЭМЯ-ны дарга нар, эмнэлгийн дарга нар нь эм бэлдмэлийн худалдан авалтын цавчаанаас өөр юу ч анхаарахаа больсон. Сайд нь чадваргүй тэнэг хүн учраас үгэнд нь ордоггүй, тоодоггүй. Сайд нь ажлаа өөрөө мэдэхгүй, эхнэрээрээ удирдуулдаг гэж яригддаг. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нь үхэн хатан хамгаалж байгаа тул Засгийг унагаахаас нааш монгол улс ковидын менежмэнт хийх боломжгүй улс болсон.