Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НӨАТ-ын III улирлын буцаан олголт ирэх сард иргэдийн дансанд орно
00

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг.
Тодруулбал,
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Иймд иргэд гуравдугаар улирлын буцаан олголтоо авахын тулд аравдугаар сарын 8-ны 23.59 цагаас өмнө худалдан авалтын баримтуудаа цахим системд бүртгүүлэх шаардлагатайг Татварын ерөнхий газраас санууллаа.



