Хотын дарга хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхантай зөвшилцөл уулзалт хийж байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Sumyabazar/ррр12.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхны ажиллах цагийн хязгаарын 11 дүгээр сарын 1-нийг хүртэл 22 цагаас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Салбарын бизнес эрхлэгчид дээрх шийдвэрийг эсэргүүцэн зарим газруудаас мэдэгдэл гаргаад байсан билээ.

Тэгвэл уг асуудлаар яг одоо нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзалт хийж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.