Э.Бат-Үүл: Зориг маань, өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь холбогдуулан бузар гүтгэлгээр “цовдолсоор“ буйг хараад ямар их шаналж байгаа бол

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:post/9.26/e2125ce43b86ad509419642187e38f0b.jpeg

"Цензургүй яриа" нэвтрүүлэг саяхан зодог тайлж буйгаа мэдээлж байсан бол өчигдөр Т.Чимгээгийн оролцсон нэвтрүүлгээр эргэн ирж байна. Тодруулбал, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 3 шатны шүүхээс 20 жилийн ял сонссон ч эрүүдэн шүүгдсэн гэсэн үндэслэлээр суллагдсан Т.Чимгээ оролцсон юм.

Харин тэрбээр өчигдрийн ярилцлагын үеэр тус хэрэгт буруутгагдан ял сонсож байсан "Ц.Амгаланбаатар Э.Бат-Үүлийг захиалагч, мөнгө өгсөн хүн гэж мэдүүлсэн” хэмээн мэдээлсэн. Тэгвэл уг асуудалд Улсын баатар, АН-ын гишүүн Э.Бат-Үүл "Тэнгэрийн оронд ахуй" Зориг маань, өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь холбогдуулан бузар гүтгэлгээр "цовдолсоор" буйг хараад ямар их шаналж байгаа бол?

Гэхдээ найз нь тэснэ ээ! Хүмүүсийн эрх чөлөөний төлөө зүтгэгчид цовдлуулах үйлтэй гэдгийг чи бид хоёр анхнаасаа мэдэж тэмцсээн!" хэмээжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хар мөр

    зориг гээд байгаа хүний хэргийг бүрмөсөн хаамаар юм даа. хар мөртэй

  • Ү
    Үнэн

    МАХН 1937 онд ард түмнийг хэлмэгдүүлсэн гэж Бат-Үүл, Элбэгдорж хоёр ярьж гарч ирсэн мөртлөө өөрсдөө энгийн ядарсан иргэн Чимгээ нарыг хэлмэгдүүлэн, Манжийн үеийн эрүүдэн шүүлт явуулж байгаа нь ой гутмаар. Хурц, прокурор Эрдэнэбат нар Элбэгдоржийн тушаалаар архичин бөбө хүмүүсийг гэрч хэмжээн сонгож, энэ хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн АН 1937 оны МАН нар яг адил дарангуйлагчид, яргачид юм байна.