“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Цэрэнбатыг томиллоо

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:post/9.26/erdenes-oyu-tolgoi.jpeg

Өчигдөр буюу аравдугаар сарын 1-нд хуралдсан “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Түмэнцогтыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Н.Цэрэнбатыг томиллоо.

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь Хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаардаг аж.

Ташрамд дурьдахад, Н.Цэрэнбат нь 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан.