Ё.Отгонбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн намын даргын ажилд нь зөвлөнө

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 49 сек
190
legacy:OtgonbayarYo/OtgonbayarYo.jpg
legacy:OtgonbayarYo/Otgonbayar.jpg

Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, тэрбээр Ерөнхий сайдын ажил үүрэгт нь биш Ардын намын даргын ажил албанд нь зөвлөх юм байна.

Ё.Отгонбаярын хувьд 2017 оноос хойш элчингээр томилогдсон бөгөөд өнгөрсөн хавар Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнийг эргүүлэн татах зарлиг гаргасан байдаг. Түүнийг эргүүлэн татах үндэслэлдээ, сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, эдийн засаг, хөрөнгө оруулалтад дорвитой ахиц гаргаагүй. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах хуулийн төсөлд ахиц гаргаагүй, эс үйлдэл хийсэн. Мөн нэр бүхий улстөрчийн оффшортой холбоотой маргаан Нью Йоркийн шүүх дээр хэлэлцэгдэж байх үед үндэслэлгүй тайлбар гаргаж, дипломат албаны ёс зүйг зөрчсөн" гэх зэргийг Ерөнхийлөгч дурдсан байсан.

Гэвч УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татахаас татгалзаж, "хамгаалж" үлдсэн боловч тэрбээр өөрөө хүсэлтээ гаргаж Элчин сайдын албаа өнгөрсөн зун хүлээлгэн өгсөн билээ.

Ингээд Ё.Отгонбаярын товч намтарыг хүргэж байна.

1965 онд Улаанбаатар хотод төрсөн.

Сургуульд суралцсан байдал:

1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль

1989 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль

1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль

2000 онд ОХУ-д Дипломатын академийг тус тус төгссөн

2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан.

Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор.

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,

1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе,

1991-1996 онд БНЭУ дахь МУ-ын Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,

1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,

1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,

2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,

2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,

2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,

2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,

2012-2016 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байсан.

2016-2018 онд БСШУС-ын дэд сайд

2018-2021 онд АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

Хэлний мэдлэг: Орос, Англи, Франц

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • K
    kmumjng

    энэ ч эхнэртэйгээ цул но. аймаар юм . Болдоггүй юм бхдаа

  • З
    Зочин

    МАН-д хужаа нар даам гарсан.Хүрэлсүх тэд нараас байнга айж гөлчигнөж байдаг.

  • Д
    данх

    хятад цусны зөвлөх МАН-д маоизмыг нь байнга сануулж анхааруулж байх учиртай.

  • З
    Зочин

    ok

  • З
    Зочин

    АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА АА, ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ ИХ ӨССӨН АХМАДУУД КОРОНАД ИХ ӨРТӨЖ ХАЛДВАР АВЧ БАЙНА ИЙМ ХҮНД ӨДРҮҮДЭД АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР НЭМЭЭД ӨГЧМӨӨР БАЙНА ШҮҮ ДЭЭ ИХЭНХ АХМАДУУД САРД 300-350 МЯНГАН ТӨГРӨГ АВЧ БАЙНА ИЙМ МӨНГӨӨР САР АМЬДАРНА ГЭДЭГ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭ АХМАДУУДАА БОДМООР БАЙНА

  • З
    Зочин

    yx chi

  • З
    зочин

    МАН хулгайч нар цагаандаа гарч дээ авгай нь баахан доллар цохьсон гээд бсан биздээ

  • K
    K

    Haha nogoo Batboldiin huuhdiig surguulid avaach geed English r boon aldaatai bicdeg shivshig uu lol😂 Tgd bas USA d suuh elchin said haha

  • K
    K

    Haha nogoo Batboldiin huuhdiig surguulid avaach geed English r boon aldaatai bicdeg shivshig uu lol😂 Tgd bas USA d suuh elchin said haha

  • З
    Зочин

    Жинхэнэ төрөас төрсөн тэр бумтан хулгайчуудын төлөөлөл нөхөр бас л ханаж цадахгүй төрөөс салж чадахгүй угжаастай байх санаатай байх шивдээ

  • B
    bolio odoo

    Parasit!!!

  • Х
    Хэ хэ

    Баянгол зочид буудлын Ерөнхий менежер байснаа нуужээ. Женкогийн цэрэг байснаасаа ичсэн үү

  • З
    зочин

    энэ нөхөр чинь цогнойжамцийн 200ландыг булааж бсан хүн дээрэм тонуул заах юм уу энэ нам сөнөжээ

  • Г
    гайхаж суунаа

    Хүнд чинь нэр нүүр гэж юм байдаг юм.Хийх хийгүй ажил ч бий.Арайч дээ.энэ эрх мэдлийн төлөө хүн алахаас ч буцахгүй мангууд зөвлөх хэрэг үү?Эмэгнэл

  • З
    Зочин

    та энэ нэг боловсролгүй үнэгэн зальтын зөвлөх байхдаа яадаг юм бэ. Гадаад яамны сайд юмуу, Ерөнхий сайд хий. Наад балай муухай зальт этгээдүүдийг цэвэрлэх цаг болсон шүү. Улс орон Баттулга, Хүрэлсүх, Оюун эрдэнэ нараар удирдуулж доройтолд орж байна.

  • З
    Зочин

    Муу шантажчин, хор найруулагч толгойгоо өндийлгөж байнаа

  • Ө
    ӨӨ

    НАМААСАА ЦАЛИНЖИНА БИЗ ДЭЭ

  • З
    зочин

    энэ луйварчин юу зөвлөх юм бэ? хулгайлсан мөнгөө яаж нуухыг , баригдвал яаж гүрэлзэхийг заах хэрэг үү?

  • З
    зочин

    Ё.Отгонбаяр МАН-ын даргын зөвлөх болжээ л гэсэн санаа бололтой.