Сайдуудад хариуцлага тооц гэсэн үг Ерөнхийлөгчөөс гарч, УИХ-ын даргын амаар гишүүдэд хүрэв үү

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 53 сек
210
legacy:Zandanshatar/Zand.jpeg

Сөрөг хүчний жагсаал, Их хурлын даргын анхааруулгаар эхэлсэн энэ намрын чуулган Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ирэх гурван жилийн улс төрийн зам мөрийг тохируулна. Ардын намынхан одоогийн байдлаар шинжилгээ, шатахуун, сайжруулсан түлш зэрэгт иргэдийг оочерт уяад амжлаа. Цаашдаа бид юунд дугаарлаж зогсох нь тодорхойгүй хэвээр байна. Эрүүл мэндийн салбарын дампуурлын талаар яриад ч нэмэргүй. Өнгөрсөн зуны турш л огцруулна, сугална гэх битүүхэн мессеж дунд явж ирсэн Л.Оюун-Эрдэнийн танхимын сайдуудын хариуцлагын асуудал дахин сөхөгдөж эхлэх нөхцөл бүрдэв.

Гэхдээ энэ удаад сайдууд руу чиглэсэн хариуцлагын “сэлэм” Ерөнхийлөгчийн зүгээс эргэлдсэн сурагтай. НҮБ-ээс тэрбум мод тарихаар ирсэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ирсэн тэр даруйдаа ҮАБЗ-ийг цуглуулж мод тарихаа хэлсэн. Гэхдээ энэ үүнийхээ хажуугаар Ерөнхий сайдад хандаж ажлаа хийж чадахгүй, асуудал дагуулаад буй сайдуудыг соль гэх шахалтыг үзүүлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Үүнийг нь батлах мэт УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы индрээс “…Сайдуудаас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно гэдгийг анхааруулъя. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд хариуцлагатай байх ёстойгоо умартаж болохгүй. Чадахгүй, мэдэхгүй байгаа бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Саяхан шатахууны хомсдол үүсэж, нийгэмд нэлээд бухимдал үүсгэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой…” гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ҮАБЗ дээр хэлсэн үг чуулганы танхимд УИХ-ын даргын амаар гарч буй нь энэ хэмээн эх сурвалж онцолж буй юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлсэн үг, шахалтад худлаа зүйл байхгүй. Төрийн сайд хийх нь байтугай төлөг маллахад ч нэмэргүй сайдууд ажлаа хийж чадахгүй Ерөнхий сайдын чихнээс байнга хонх уяад байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн үзүүлсэн хариуцлагын шахаанд Зам тээврийн сайд Л.Халтар, БОАЖ-ийн сайд Н.Уртнасан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй зунжин яригдсан нөгөө л хэдэн нөхдийн нэр түрүүлж өртөх сураг дуулдав.

УИХ дахь олонхын бүлгийг удирдаж буй Д.Тогтохсүрэн дарга хүртэл сайд нарт хариуцлага тооцох асуудлаар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламент хяналтын чиг үүргээ хүчтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Мэдээж хариуцлага алдсан юм гарсан. Энэ чиглэлээр цаашдаа яригдаад явах байх гэж бодож байна. Бүлгийн хурлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно” гэж чуулганы нээлтийн өдөр мэдээлсэн. Бүлгийн хурал өчигдөр болсон ч хэвлэлд тодорхой мэдээлэл өгөлгүй тэгсгээд өнгөрөв. Бүлгийн даргын байр суурийг харахад УИХ-ын даргынхаа талд зогссон гэдгээ нотолж байна.

Сөрөг хүчнийхэн хүртэл Засгийн газрыг бүтцээр нь ярихгүйгээр нэр бүхий сайдуудыг дурдаж, хариуцлага нэхэж харагдсан.

Энэ бүгдээс дүгнэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахиад л сайд нараасаа салах уу, тамгаасаа салах уу гэдэг ацан шалаанд орох бололтой. Гэхдээ саарал ордны гурван давхраас эхэлсэн энэ удаагийн шахаа урд өмнөхөөсөө илүү хүчтэй өрнөх магадлалтай хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна. УИХ-ын дарга ч, бүлгийн дарга ч намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг сайжруулах ёстой гэх агуулгыг тоть шиг давтсан. Магадгүй энэ үгний цаана төсөв дөнгөж хэлэлцэж дуусав уу, үгүй юу Засгийн газарт УИХ-ын гишүүд багтаж шингэх операц өрнөх бололтой. Шинээр хоёр яам байгуулна, дээр нь асуудалтай 3-4 сайдуудыг Ерөнхий сайдын танхимаас сугална. Эдгээр дээр нэмээд Үндсэн хуулийн өөрчлөлт нэрийн дор “Давхар дээлтэй” сайдуудын тоог нэмж оруулж ирснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн “цус” сэлбэх юм.

Ерөнхий сайд хэрвээ сайдуудаа өгөөд, засгаа авч үлдэж чадвал энэ удаадаа “хонь бүрэн, чоно цатгалан” үлдэнэ. Нэгэнт “гоожиж” эхэлсэн Засгийн газрын ирээдүй бүрхэг гэж үзвэл “базахыг” нь базаж, тохирохтой нь тохирч эцсээ хүртэл тэмцэх байх. Юу болохыг хамтдаа харцгаая.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    hichneen udaan yriv haa bgn ter ni

  • З
    Зочин

    Засгаас Тавинбэх Ёндон Нямдорж Нямбаатар нарыг засгаас зайлуул

  • З
    Зочин

    zam teevriin said uul uurhain said eruul mendiin said baigal orchnii said soyoliin said naraa uter turgen solihgui bol uuruu unana shuu erenhii saidaa

  • З
    Зочин

    Энэ 2 ямар эротик тоглолтоор зогсоод байна аа как каааа

  • З
    Зочин

    Ц.Нямдоржийн хүүхэлдэй Нямбаатарыг үтэр түргэн зайлуул

  • З
    Зочин

    Халтар гэж нэг өлбийсэн юмыг сольж зангарагтай, дайчин хүн тавих хэрэгтэй, тавинбахыг бас сольж байж ажил явнашүү

  • З
    Зочин

    Боловсролын сайдыг огцруулах хэрэгтэй. 10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна лээ.Хурдхан шиг энэ жилдээ карентилаасай гэж хүсчийн.Эцэг эхийн төлөөлллөөс бичлээ

  • З
    Зочин

    Засгийн газрыг чхдвартай хүмүүсээр бүрдүүл..

  • З
    Зочин

    Тэмцэж бут ниргэж засаг авсан залуу сайдад итгэсэн хүн олон байсансан.бензин,түлшний хомсдол,ковидын нас баралт шуугиулсаар.е/сайд зэс труба,5 саяын цалин,хүүхдийн 100-г хадгалах,наадам устгах,сонгууль, гадаа цуглана ,охин цэрэг г/м гэнэн юм ярьж номоо тараах юм.Одоо л гялалзах учиртай.Хүлээе,дэмжие.Нам нь залхсан бол боловсролын сайдаар солих болов уу?Залуу хүн номоо бичиг,туршлагаа аривжуул гэх болов уу?

  • З
    Зочин

    Уртнасан, Халтар, Энхболд нарыг огцруулна. Тавинбэх, Ариунзаяа нарыг өөр ажилд сэлгэнэ. Ингээд л хоны бүрэн, чоно цатгалан болно доо.

  • Z
    zochin

    Ajlaa hiij chadahgui hiirhej yavaa Amarsaihan saidigaa soliochee

  • I
    Irgen

    Sumtaishatar zailuul UIH goy boloh geed baina

  • З
    Зочин

    ЭМЯ сайд Түлш эрчим хүч Нийгэм хамгаалал ХЗДХЯ ЗТЯ бнаа бна

  • Б
    Буд

    За боль юугэж давхар дээлийг нмэх вэ дээ ард тумэн дургуйцэн шуу дээ одоо ажил хийдэггуй сэгэлгуй зарим сайд нараас салаад цааш засаг ажиллах естой шуу

  • Х
    хамгийн зөв алхам

    Олигтойхон мэдлэг, туршлагатай зангарагтай ерөнхий сайдтай байсан бол сулбагар ганц хоёр сайдыг чиглүүлээд чирээд явчина. Гэтэл Оюун-Эрдэнэ гэх хүүхэд мэдлэг, туршлага нойл дээр нь эргэж буцсан шийдвэр, оновчгүй яринх нь хэрээс хэтэрч олны итгэл авахгүй болсон.. Иймд энэ хүүг хурдхан солиод арай зангарагтай хүнээр засгаа тэргүүлүүлье ээ.Оюун-Эрдэнэ залуу хүн бие боловсруулж байгаадп эргээд улс төрд орох болом бүрэн байна. Туршлага хуримтлуулж улс төрд өөрийн гэсэн баялаг байхгүй бол явахгүй ээ

  • З
    Зочин

    Энэ хаадгар зөв юм шиг олонд сэтгэгдэл төрүүлэх цаанаа бол үр дүн гарахгүй хамгийн новшийн юм хийнэ шүү. Тэр бум мод гэгчийн цаана л гэхэд тарьсан гээд ургахгүй байхад /тоосонцороор бүрхэгдсэн усгүй, хатсан хөрсөнд тарьсан модыг ямар зардлаар арчилж ургуулах вэ? гээд олон асуудал зардал яригдана. Харин ургаш нь олон мянга автомашинаар зөөж байгаа тээврээ вагоноор солиод хөрсөө сайжруулсны дараа яривал өөр хэрэг л дээ/ хариуцлага хэнд ч тооцогдохгүй бас асар их авилга мөнгө угаалт харагдаад байгаа юм даа.

  • B
    Badamgarav

    Yondon geed mangaraa husaach

  • З
    Зочин

    Еронхийлогч л ингэж муу ажиллаж бгаа сайд нарыг зайлуул гэхгуй бол наад занданшатар оуин эрдэнэ хоер юу ч хийхгуй нэр хунд нь улам л унана шуу дээ бинзен одоо тулш тэр зам хар нас баралт их бна болж бгаа юм алга хариуцлага тооцох естой тэгэд байж намын нэр хунд гайгуй юолж магадгуй шуу

  • И
    Иргэн

    Их хурал өөрөө оюунэрдэнээ огцруул, дандаа худлаа шаана, худлаа ярих их халдвартай бололтой юм, 400 сая жуулчны үлгэр ерөнхийлөгчид хавдаад нүбийн индэр дээр тэрбум мод тарьж эхэлсэн гэж заасан одоо бүр үхсэн хүнтэй уулзсан гэх боллоо

  • З
    Зочин

    Хамгийн эхэлж эргүү Нямбаатараа зайлуулаарай

  • Z
    zochin

    zuv asuudal