АНХААР: Дельта хувилбар ЭЕРЭГ тохиолдолд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдгүүд

Дотоодод дельта хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулсаар буй. Дельта хувилбар амны хаалтгүй зөрөх төдийд л халдварлах чадвартай. Тэгвэл халдварын дельта хувилбарын эерэг тохиолдолд дараах эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч байгаа аж.
Хуурай ханиалгах - 55.0%
Хамар битүүрэх - 50.2%
Хоолой хөндүүрлэх - 48.7%
Толгой өвдөх - 48.0%
Үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах - 40.1%
Халуурах - 38.5%
Нусгайрах - 35.1%
Үе мөч өвдөх - 23.7%
Суулгах - 20.4%
Булчингаар өвдөх - 19.0%
Жихүүдэс хүрэх - 18.5%
Хоолонд дургүй болох - 17.4%
Дотор муухайрах - 16.1%
Амьсгал давчдах - 15.6%
Нүд үрэвсэх - 9.3%
Хамраас цус гарах - 7.5%
Бөөлжих - 4.8%
Тууралт гарах - 2.2%
Татах - 0.9%



