“Тавантолгой түлш“ ХХК-ийн захирал М.Ганбаатар нийслэлчүүдийг гал алдуулсандаа Засгийн газар, иргэд хоёрыг буруутгав

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 55 сек
260
legacy:AP_19298678555254 copy copy.jpg

“Утаагүй Улаанбаатар-2020” төслийг үе шаттай хэрэгжүүлэх хүрээнд Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан.

Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх, савлах, борлуулах, түгээх бүхий л ажлыг компани хариуцаж түүнд тавигдах шаардлага, хүртээмжийг хянах үүрэгтэй. Гэтэл түлшний картны хяналт муу байгаа учраас иргэд картыг давхардуулж аван нөөцөлж зохиомол хомстол үүсгэж байгаа талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлсэн.

Гал алдсан өнөөгийн цаг үед “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар асуудлыг өөрийн алдаанаас бус иргэдийн хариуцлагагүй үйлдэл болон Засгийн газрын буруу шийдвэрээс улбаатай хэмээн арьсаа хамгаалж сууна. Тодруулбал тэрбээр "Хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт энэ түлшний оочир тасрахгүй. 1000, 2000, 3000 цэг нээгээд ч тасрахгүй. Энэ бүхэн хямдралаас л болж байгаа. Картын хяналтыг хэн, хаана, хэзээ, яаж хянаж байгаа юм" гэж үүсээд байгаа асуудлын талаар дүгнэв.

Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн ковидын үед хөл хорионд орсон иргэдийн өрхийн эдийн засгийг дэмжих зорилгоор шахмал түлшний үнийг 50-75 хувиар бууруулсан. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг тооцоолж, үүнд тавих хяналтын талаараа тухайн үед нэг ч үг цухуйлгаагүй атлаа өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газрын шийдвэрийг буруутгах нь зүйд нийцэхгүй.

Хоёрдугаарт, Шахмал түлшний хүртээмжид хяналт тавин, хүртээмжийг жигд байлгаж, нөөцлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор түлш худалдан авах картыг өрхүүдэд олгосон. Картыг дамлах, нэг өрх давхардуулж авахаас сэргийлэх ажлыг “Тавантолгой түлш” ХХК өөрөө хариуцах үүрэгтэй. Анх карт өрхүүдээр тараагдсан цаг мөчөөс эхлэн нэг айл хоёр, гурван карт авах тохиолдлууд мэр сэр гарсаар хомстол үүсэх өөр нэгэн хүчин зүйл болсон. Энэ асуудалд анхаарал сул байсан учир дээр давтагдсан алдаагаа засахаар энэ жил дахин карт шинэчлэх ажлыг хийж байгаа аж. Иргэд картаа шинэчилж, баталгаажуулсан ч шинэчлэгдээгүй, бүртгэгдээгүй хэмээн системд алдаа заан түлшээ авах боломжгүй нөхцөл байдал тулгараад буй өрхүүд ч байна.

Нийслэлийн зүгээс “Таван толгой түлш” ХХК-д борлуулалтын дэмжлэг 10 тэрбум төгрөг, тээвэрлэлтэд 20 тэрбум, агуулахын зардалд 1.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Нийслэлээс болоод Засгийн газраас хүртэх тусламж, дэмжлэгээ хангалттай хэмжээнд хүртсэн мөртлөө өөрсдийн хариуцлагагүйгээс болж гарсан хохиролд иргэд олон нийтийг буруутгаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар ажлаа хэр "сайн" хийж байгаа нь дээр дурдсан мэдээллээс ил болж байна.

Б.Амарбаясгалан

Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хичээлд суудаггүй гар бла

  • З
    Зочин

    энэ ганбаатар батлангийн диплом шууд авсан хичээл

  • З
    зочин

    наад үйлдвэр чинь мэргэжлийн гэхээсээ цүнх баригчдийн оргондог газар болж мэргэжлийн цөөхөн хүн байгаа удирдах баг нь улс төрчид газар болгон ийм гажуудлаасаа салахгүй бол явахгүй шүү

  • З
    зочин

    наад түлж байгаа түшинд чинь сайжруулсан юу байгаа юм бэ зүгээр л таван толгойн коксжих нүүрсний баяжуулалтын угаалтаас үлдсэн нунтагыг барьцалдуулсан шахмал шүү дээ харин хүхрийн хэмжээг багасгахаар бага зэрэг шохой л хольдог байх үнэггүй овоолгоор хийж байгаадаа л болж байгаа болохоос дийлдэхгүй л үнэтэй болно цаашид хүндрэхээс биш хөнгөрөхгүй л байхдаа

  • З
    Зочин

    Aljaas ni xalaacheee, ene chadvargui xumuusee, esvel uursduu ogtsor oo

  • B
    Baritsalduulagch

    Baritsalduulagchiig mash hyamdaar buren shataah tehnologtoi niiluuleed zaagaad uyiee

  • З
    Зочин

    Ter barltsalduulagchiig chini hyamhaan

  • O
    Oogii

    Naad tulsh chini dutuu shataad bna shuu dee uyuu ni yandan huuluh be buren shataj bgaa tulsh zuuh hanan piishing tseverleh estoi shuu dee medehgui um bval asuugaachee haramgui heleed ugiyee olon jil naad tulshiig chini hiij uzlee himiiin nairalga enee tereeg chini zaagaad hedeed zuvluud ugieyyy zaluusaaa nerelheed yaahav

  • O
    Oogii

    Naad tulsh chini dutuu shataad bna shuu dee uyuu ni yandan huuluh be buren shataj bgaa tulsh zuuh hanan piishing tseverleh estoi shuu dee medehgui um bval asuugaachee haramgui heleed ugiyee olon jil naad tulshiig chini hiij uzlee himiiin nairalga enee tereeg chini zaagaad hedeed zuvluud ugieyyy zaluusaaa nerelheed yaahav

  • З
    Зочин

    энэ согтуу толгойг яаралтай ажлаас нь зайлуул. Монгондоо цаджээ.

  • Н
    нүүрс гомдол

    нүүрсээ түлээчээ

  • B
    Bayar

    Таван толгой түлшийг өдий хүртэл авч яваа даа Ганбаатар. Очоод ажиллах гээд үз дээ, баргийн аавын хүү барахгүй. Амар ажил биш. Засгийн газрыг хөдөлгөх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн үйлдийн нэг илрэл. ганбаатар сайн ажилласан. Одоо ажлаа өгөөд өөрийн эрүүл мэндээ бодох хэрэгтэй

  • Z
    zae

    zov l yarij bna sh dee

  • П
    Пүрэв

    Сайжруулсан түлшний компани еөкийн сонгуулийн үеэр үйлдвээрээ иргэдэд танилцуулж ‘автобус автобусаар аваачсан хүн бүрд бэлэг’100К төгрөгийн урамшуулал тарааж байсан ‘энэ хомсдол үүсэхэд нөлөөлсөн үү?

  • З
    Зочин

    Энэ хэдийн байж бгаа царайг хар даа бараг сайд гээд малаа загнаад бгаа юм биш уу бугд зайлцгаа та нар ард тумэнд хэрэггуй

  • З
    зочин

    хуцахаа больцгоо бузаруудаа.

  • З
    зочин

    Нүүрс картын бараа болохыг үздэг л юм бн

  • Б
    Болд

    Өчигдөр яаг ууж дээ энэ нөхөр

  • Б
    Болд

    Өчигдөр яаг ууж дээ энэ нөхөр

  • Б
    Болд

    Тэгээд одоо яах уу

  • З
    Зочин

    Согтуу бн, хажууд нь загнуулаад бга үлбэгэр нөхөр хэн бэ?

  • D
    Dulguun

    yandaa bvtehgui ee neeree

  • З
    Зочин

    Мөнгөндөө хахачихжээ. Энэ нөхөр төрхөмдөө буцах болсон байна. Нэг муу үйлдвэрийн гүйцэтгэх захирал засгийн бодлогыг сайдынхаа дэргэд их зан гарган эсэргүүцдэг хэн бэ.

  • Б
    Баяр

    Энэ нөхр бүр мөнгөжөөд их том дуу гараад эхэллээ одоо л зайлуул тэгхгүй бол хзч хүргдэхгүй нөхр гарх н маш аюултай болж бга нөхр тэр харьцаж бга н төр ард түмэн хоёрг дапаалаад ярьж бга их бна шүү төр харж бга байх бууаагд байрнд таьх цаг болсн бна

  • З
    Зочин

    Энэ балай нохорийг зайлуулаа чсолиотой юм яриад оороо ажиллаа хийж чадаагуй байж бурууг засгийн газарт огох нь бур буруу харин ЭХЯ тай хамт хариулага тооц ийслэл бол маш их монго огсон бна шуу дээ

  • З
    Зочин

    Энэ балай нохорийг зайлуулаа чсолиотой юм яриад оороо ажиллаа хийж чадаагуй байж бурууг засгийн газарт огох нь бур буруу харин ЭХЯ тай хамт хариулага тооц ийслэл бол маш их монго огсон бна шуу дээ