Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НОК, УОК-ын шуурхай штаб нэгдэж, генерал Б.Ууганбаяр даргаар нь томилогдохоор болжээ
60

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабыг бүтэц, зохион байгуулалтын хувьд нэгтгэж, Нэгдсэн шуурхай штаб байгуулахаар болжээ. Шуурхай штабуудыг нэгтгэх хуралдаан яг одоо үргэлжилж байгаа байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус штабын даргаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Бригадын генерал Б.Ууганбаярыг томилохоор болжээ. Харин нэгдсэн шуурхай штабын орлогч даргаар НОК-ын шуурхай штабын даргаар ажиллаж байсан Р.Чингис ажиллахаар болсон гэх мэдээлэл байна.



