Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ФОТО: ХЗДХЯ-ны гадаа жагсаал зохион байгуулагчдыг саатууллаа
10

Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байсан иргэн Д.Монголхүүг цагдаагийн байгууллагаас саатуулаад буй. Энэ асуудлыг эсэргүүцэн АН-ын зарим гишүүд буюу О.Магнай нар болон бусад иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцруулахаар ХЗДХЯ-ны гадна жагсаад байна. Тэдний жагсаал өчигдрөөс эхэлсэн бөгөөд ХЗДХЯ-ны гадна хонож жагсаалаа үргэлжлүүлсэн.
Эдгээр жагсагчдыг цагдаагийн байгууллагынхан саатуулж, жагсаалыг зогсоосон байна.



