Зөөврийн саналын хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэн иргэдийн 84.73 хувь нь саналаа өгчээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:санал авах/йэрэж.jpg

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд зохион байгууллаа. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өглөө.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд сонгуулийг зохион байгуулж байгаа тул Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар/Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх түр журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллажээ.

legacy:санал авах/IMG_3464 copy.jpg legacy:санал авах/йжх.jpg legacy:санал авах/нжыр.jpg legacy:санал авах/жй.jpg