Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр АЖИЛЛАХГҮЙ

COVID-19
Turbat
Унших: 1 мин
00
legacy:pcr shinjilgeenii tseg/q11_20210312061246_20210903091204.jpg

СХД, Хэнтий аймагт нөхөн сонгуульд явагдаж байна. Тиймээс өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй гэж НОК-оос мэдээллээ. Харин маргаашаас төлөвлөгөөний дагуу хэвийн ажиллах аж.

Сануулахад, өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 84, нэмэлт сэргээх тунд 1569, нийт 1675 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2928 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.177 (75.6 хувь), 16-17 насны 26.375 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

legacy:post/10,4/245127014_3024701197806839_7058698748399733886_n.jpg