ЭМЯ: 1348 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас баржээ

COVID-19
Turbat
Унших: 1 мин
00
legacy:pcr shinjilgeenii tseg/242461830_2887326031515573_6115093837282278252_n.jpg
legacy:pcr shinjilgeenii tseg/242286928_648402906148126_1017119096176430131_n.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1348 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 835 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 513 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 14 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1377 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 10524

-Хүндэвтэр 6793

-Хүнд 2133

-Нэн хүнд 338 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 55387 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6477 хүн эдгэжээ. Хэвтэн эмчлүүлж буй 19957 иргэн байна. Үүний 1476 нь жирэмсэн, 3763 хүүхэд байна.