МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокс тоглох болсноо албан ёсоор мэдэгджээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/tsendbaatar/225654995_913281585888494_1125035303332900235_n copy.jpg

"Токио-2020" олимпын наадамд оролцож харамсалтайгаар ялагдал хүлээсэн МУГТ Э.Цэндбаатарыг Киргизстан Улсаас урьсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл тэрбээр санал ирсэн гэх мэдээллийг баталсан бөгөөд саналаас татгалзсан талаараа "Өглөөний сонин"-д өгсөн тодруулгадаа мэдээлжээ.

Мөн мэргэжлийн бокст албан ёсоор орсноо мэдэгдсэн бөгөөд эхний тулаан ирэх арваннэгдүгээр сард Москва хотод, дараагийн тулаан АНУ-д болно гэлээ.