Х.Баттулгын талынхан намаа авч чадахгүй бол МоАХ-г нам болгох стратеги боловсруулжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 10 сек
180
legacy:Battulga Erunhiiluch/Genco.jpg

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр бүлгээсээ Н.Алтанхуяг болон С.Ганбаатар нарыг хөөж, улмаар Ц.Тувааныг намаасаа хөөсөн талаарх мэдээллийг хийж олныг цочирдуулав. Бүлгийн даргаа авах талцал мэт харагдавч нөгөө л АН-аа булаацалдах хуучин тэмцэл үргэлжлэн сэдэрсэн нь энэ. АН-ын талцал хуваагдлын гол эздээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Х.Баттулга нарыг намынх нь гишүүд болон улс төрийн хүрээнийхэн дуу нэгтэйгээр нэрлэдэг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Х.Баттулга нөхөн сонгуульд ялагдсан дээр нь АН-ыг авах дайралтаа дахин нэг удаа хүчтэй хийнэ. Хэрвээ чадахгүй бол МоАХ-г нам болгож, өөрийн талд байгаа гишүүд, дэмжигчдээ аваад салан тусгаарлах стратеги боловсруулжээ.

Мөн зарим эх сурвалж МоАХ-г нам болгохоос гадна өөр нэг хувилбар явж байгаа нь Монголын Ногоон намтай харилцан тохиролцож тус намын нэрийг сольж, МоАХ-ны нөхдөө нэгтгэх гэнэ. Ямартаа ч нэмэлт санал хураалт хийдэгээр явах ч гэсэн АН-ынхан асуудал нэг талдаа гарсан гэж үзээд Ардын намын дунд өрнөх улс төрийн хажуугаар тосоо гартал "зодолдох" бололтой.

Дашрамд сонирхуулахад, нөхөн сонгуулиар зарим нэг нь эсрэг ажилласан гэж АН-ынхан дотроо "шивнэлдэж" байна. Бүр нарийвчилж харвал нөхөн сонгуульд намаа дэмжиж оролцох бус эсрэг ажилласан гэх хоёр хүний нэгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэрлэж "саарал" ордноор алхалдаж байна.

Ц.Элбэгдоржийн талаас эхлүүлээд байгаа нэгдэн нийлэх ажлыг Х.Баттулгын тал дэмжихгүй нь ойлгомжтой. Аль болох татаж унагаж, хүчгүйдүүлэх сонирхол аль аль талд нь байна.

Г.Лхагвадорж

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ц.Элбэгдорж бол Х.Баттулга, Алтанхуяг, З.Энхболд нартай хамт нэг завин дээр явах учиргүй болсон. Тийм болохоор АН тарах нь гарцаагүй, цаг хугацааны л асуудал болсон. Угаасаа үзэл бодол өөр 6 нам нэгдсэн юм чинь яаж нэг нам шиг байж чадах билээ

  • Т
    тархи нь хушга болжээ

    жил ирэх тутам жижгэрэв

  • Д
    доогий

    Монголын нүүрсний төмөр замыг хятадтай холбох ажлыг 10 жил саатуулж говийн нутгийг там болгох олон жолоочийг эцэст нь ажилгүй болгох үндсийг тавьсан АН-ыг өөрийн хар толгойг аврах үүднээс хоёр хувааж бусдад зууш болгож тараасан Баттулгад юу гэж АН ыг өгөх юм бэ.

  • I
    Irgen

    hulgar har nvhend hataj vheerei

  • B
    batuaj

    Эр хүн . . .

  • С
    сонгогч

    Баттулгы шинэ намын нэр "ЖАН" болно

  • З
    Зочин

    Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг байсансан одоо ч мөнгөтэй хүн л мөрөөддөг болж дээ

  • И
    иргэн

    Erdenen buruugaa Battulgad uuruulj uuruusuu zailuulj baigaa yum bn.

  • И
    иргэн

    зөв шүү. баттулгын зөв. Ингэхгүй бол АН хэзээ ч сэргэхгүй.

  • З
    Зочин

    Энэ Баттулга гэж хүн ямар аймаар юм бэ. Хойжуу ирчиээд ахмад хуучцуулаас Энэ Х. Баттулга гэж хүн АН- ыг, авах гээд Элбэгээ, Эрдэнээ нартай, бас Олимпын Монголын хорооны ерөнхийлэгчийн гэлүү суудлыг авах гээд Сү Батболдтой тэмцээд., өөр бас МАН-ыг дотор нь хагалж бутаргах гээд Оюун Эрдэнийн зөвлөх болоод л ёстой нэг аймаар хүн гэж энийг л хэлэх байх даа. АН-ын хуучцуул, туршлагатай улс төрчид бүгд нэгдэж хөдлөх цаг болжээ. ээд гишүүн гхот минийх, хотонд ороод

  • З
    Зочин

    БАТТУЛГА ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН ХӨГЖЛИЙГ 15ЖИЛ ГАЦААЖ 50 ТЭРБУМ ДОЛЛАР АЛДАГДУУЛСАН ХОРЛОН СҮЙТГЭГЧ

  • З
    Зочин

    МАНингийн гичийнүүд ч самарлаа даа

  • З
    Зочин

    Жонхуу шиг хор найруулж.их улс төрөөс хол байлгах хэрэгтэй

  • З
    Зочин

    Элдвээр хүлүүлээд байгааг нь харвал Баттулга Монголын төлөө зүтгэдэг, дуугардаг, хийдэг юм байна. Нам дагаж намирах туртай хүмүүс хятадыг биш монгол хүнээ дагаж, дэмжвэл нүгэл үүрэхгүй шүү.

  • З
    Зочин

    Женког ан аас хөөх хүний нэгдүгээрт хөөвөл ан дэгэндээ орно төрийн хутгуурийг үтэр түргэн зайлуул

  • E
    Enh

    Tulgatai tulgagui uvdug shoroodchood.

  • Z
    zochin

    Battulgiig uks turuus zailuulj baij mongol hugjuhiin bna l da.tumur zam gatsaasnaas bolj nuursee ch borluulj chadahgui bna anhnaasa nariin tsarigaar barih bsiin uhtelee eserguutsej bsn muu Jonhuu.gadniin gar hul luivarchin

  • З
    Зочин

    МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, МУ-ын ЕС Оюун Эрдэнийн зөвлөх, МУ-ын 5 дахь Ерөнхийлөгч асан, МоАХ-ны дарга, Халтмаагийн Баттулга гэх юм байна. Ай мөн ч их гуншин байна даа.