Х.Ганхуяг: Одоогийн хөрөнгө оруулалтын хууль уул уурхайд зориулагдсан юм шиг хардлага төрүүлж байгаа

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 8 мин 45 сек
400
legacy:Hassuuriin ganhuyag/Ganhuyag yaria/10.jpg

УИХ-ын гишүүд болон нийгмийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж, олны анхаарлын төвд ороод буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль санаачлагч УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягтай ярилцлаа.

legacy:Hassuuriin ganhuyag/Ganhuyag yaria/12.jpg

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өнгөрсөн өдрүүдийн гол сэдэв байлаа. Хуулийн төслийн гол концепцоосоо хоёулаа яриагаа эхэлье?

-Хоёр юм байна гэж би хувьдаа ойлгоод байна. Нэгдүгээрт, Монгол руу хийж буй хөрөнгө оруулалтад ямар нэгэн босгогүй болгож байгаа хуулийн үндсэн агуулгатай санал нийлж байна гэж ойлгосон. Яагаад гэвэл энэ чиглэлд ямар нэгэн дайралт шүүмж ирсэнгүй. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд судалгаа, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр уг хуулийг өргөн барьсан. Харин үүнтэй холбоогүй хууль буюу Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуультай холбож тайлбарлах гээд байх шиг байна. Тэр бол энэ хуулийн зүйл заалттай огт хамааралгүй зүйл. Хоёр хуулийг хооронд нь хольж хутгаад байна.

Босгогүй болгочихоор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж гэдэг томьёолол байхгүй болчихож байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хуучин томьёоллоор бол 25-аас дээш хувийг нь гадаадын иргэн эзэмшээд, 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гээд босго тавьдаг байсан. Босгогүй болчихоод бүгдээрээ л ХХК болж байна гэж ойлгох хэрэгтэй. Гадаад ч байна уу, дотоод байна уу хэн нэгэнд нь илүү эрх, хөнгөлөлт олгохгүй, хэн илүү хөрөнгө оруулалт хийнэ, түүнд нь тулгуурлаж хөнгөлөлт үзүүлнэ гэж үндсэн концепстэйгээр анх бичигдсэн хууль. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй болохоор гадаадын хөрөнгө оруулагч гэдэг юм нь цаана үлдэнэ. Нэгэнт Монголд хөрөнгө оруулчихсан хүн ирж очих асуудал үүснэ. Шаардлагатай бол Монгол Улсад ирж амьдрах шаардлага үүснэ. Үүнийг нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Засгийн газрын бүрэн эрхийн дагуу Гадаадын иргэн харьяатын газраас өгдөг.

-Таны санаачилж өргөн барьсан хуулийг өөр хуультай холбож тайлбарлах, улмаар сошиал орчинд цахим bully хийх хүртлээ хэний эрх ашиг хөндөгдсөн бэ?

-Хэний эрх ашиг хөндөгдсөн бэ гэвэл хамгийн түрүүнд визний ченжүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Солонгос, АНУ, Австралийн визний ченж гэж байдаг бол Монголын визний ченж гэдэг зүйл бий болжээ. 100 мянган ам.долларыг нь дансанд байршуулаад оршин суух визийг нь 20-30 сая төгрөгийн ханштай төлбөр авдаг юм байна. Манай улсын бүх юм ченжүүдийн гарт орчихжээ. Махны үнэ яагаад буурдаггүй, яагаад нүүрс дэлхийн зах зээл дээр 450 ам.доллартай байхад манайх 100 ам.доллараар гаргаад байгаа юм бэ. Энэ бүгд дунд нь дамлаад байгаа ченжүүдтэй л холбоотой.

Маш их мөнгө зарж дайралт явуулаад байгаа нь 4-5 хоногт ажиглагдлаа. ЗГ-аас ирүүлсэн саналдаа гадаадын хөрөнгө оруулалттай компани хөрөнгийн эх үүсвэрээ нотлохгүй, дансанд байршуулсан мөнгөө виз даруулсны дараагаар буцаан татдаг, хөрөнгө оруулалт нь бодитой бус болдог зэрэг нөхцөл байдал үүсдэг нь учир дутагдалтай явж ирлээ гэсэн юм.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хөрөнгө оруулалт хийгээгүй хэрнээ дансанд 100 мянган ам.доллар байршуулаад виз авчихаад нөгөө мөнгөө данснаасаа гаргаж авч хэрэглээд үндсэн хөрөнгө оруулалтын ажлаа хийхгүй байна гэсэн үг. Манай хууль энэ хүмүүсийн эрх ашигт нийцэхгүй болчихсон. Яагаад гэвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 50 ам.доллар болж мөнгөн дүн нь буурсан ч гэсэн хөрөнгө оруулалт хийсэн нь татвар, нийгмийн даатгалаар хуулиар нотлогдох ёстой. Хоёроос доошгүй ажлын байрыг бий болгоно гэх зэрэг зохицуулалт орсон нь хуучин гардаг нугалааг байхгүй болгож буй юм. Манай хуулийн гол зорилго бодит хөрөнгө оруулалт хийх хүмүүсийг ялгаж салгах, тэдэнд зориулсан эрх зүйн орчныг нь нээлттэй болгож эерэг мессеж өгөх зорилготой.

legacy:Hassuuriin ganhuyag/Ganhuyag yaria/8.jpg

-Гадаадын хөрөнгө оруулалт, гадныхан гэхээр л манайхан танк орж ирнэ, вакцинаар чип суулгана гэдэг их эмзэг ард түмэн. Хөрөнгө оруулалт бидэнд ер нь хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэдэг дээрээ УИХ-ын гишүүд нь ядаж нэг талдаа гарчихвал?

-Цаашаа энэ асуудлыг бүр дэлгэрэнгүй ярих нөхцөл байдал бидэнд үүсч, анхаарлын төвд орчихлоо. Ер нь хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй юм уу, үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Иргэд шинэ гишүүдийг сонгохдоо өөрчлөлтийг хүсч сонголт хийсэн. Сүүлийн арван жилд ДНБ 4000 ам.доллар дээрээ байсаар байна. Арван жилийн дараа хүн амын тоо нэмэгдээд ирэхээр ДНБ 3000 ам.доллар руу орно. Бид хөрөнгө оруулалтаа хааж, хаалгаа цоожилчихоод зээлээр авсаар л ирлээ. Цаашдаа энэ хэвээрээ зээл аваад өр нэмээд л яваад байх юм уу гэдгээ сонгох хүртэл шаардлага үүснэ. Гэтэл дэлхийн улс орнууд хөрөнгө оруулалтын орчноо таатай болгох гээд бүгд зүтгэж байна шүү дээ. Манайх дэлхийтэй чаддаггүй юм аа гэхэд тойрсон хэдэн улсуудтайгаа өрсөлдөх хэрэгтэй биз дээ.

Гэтэл хуулийн төслийг мушгин гуйвуулаад байх юм. Гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг виз ч юм шиг, машин, орон сууц ч юм шиг байдлаар буруу тайлбарлалаа. Миний хувьд ченж гэдгээсээ гадна өөр юм давхар яваад биш үү гэж дотроо хардаж л байна.

-Давхар өөр юм гэж та яг юуг хэлэв?

-Шууд хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ хуулийг маш нарийн ярих шаардлага үүслээ.

-Хөрөнгө оруулалтын хуучин хууль нь гадаадын хөрөнгө оруулалтын дэмжээгүй, харин ч боомилсон гэж хэллээ. Энэ талаараа дэлгэрэнгүй тайлбарлавал?

-25-аас дээш хувийг нь гадны эргэн эзэмшээд 100 мянган ам.доллараас багагүй хөрөнгө оруулна гээд заачихаар чи гадаадын хүнтэй хамтрах болвол үлдсэн хувьдаа тааруулаад 300 мянган ам.доллар гаргах шаардлага үүснэ. Олон хүмүүстэй хамтармаар байвал тэр хэрээр их мөнгө гаргах болчихоод байгаа юм. Том компани л биш бол энэ мөнгийг гаргаад бизнесээ эхлэх ямар ч боломжгүй тул дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг нэгэн зэрэг боомилж байгаа юм. Үнэнийг хэлэхэд хөрөнгө оруулалтын хуучин зөвхөн уул уурхайд л зориулчихсан хууль юм шиг хардлага төрүүлж байгаа. Уул уурхай зэрэг уламжлалт бизнест хөрөнгө оруулахыг л дэмжсэн өнгө аястай. Гэтэл одоо хөрөнгө оруулагчид уул уурхай биш цахим, мэдээлэл технологийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр сонирхоод байна шүү дээ. Мөн түрүүн хэлсэн визээр бизнес хийдэг байдлыг хуулийн замаар хяналтын тогтолцоонд оруулчихаж буй юм. Мөнгөн дүн багасгаад илүү их гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах юм байна гэж хүлээж авч болохгүй. Харин ч Засгийн газрын хэлсэн шиг бодитой хөрөнгө оруулагчдыг бий болгоно.

-Хоёр гишүүн нь татгалзсан учраас дэгийн тухай хуулиар буцаан татагдах магадлалтай, энэ хуулийн төслийг анхааралтай хэлэлцэх ёстой гэдэг байр суурийг танай бүлгийн дарга илэрхийлж байна лээ. Энэ хууль цаашаа явах уу?

-Би явуулна гэж бодож байгаа. Дэгийн тухай хуулиа юу ч гэсэн харъя. Нөгөө хоёр гишүүнтэйгээ ч гэсэн ярилцаж үзнэ гэж бодож сууна. Ер нь энэ хууль Засгийн газар, УИХ гадны хөрөнгө оруулалтыг дэмжих үү, эсвэл зээл тусламжаа аваад яваад байх уу гэдгээ шийдэх гэх зэрэг олон зүйлд хариулт өгөхөөр дээсэн дөрөөн дээр ирлээ. Миний хувьд илүү сайн мэдээлэл өгч, тайлбарлаад явах шаардлага үүслээ.

-Б.Анужин, Д.Өнөрболор гишүүд таныг хуулиа танилцуулахгүй өргөн барьчихсан гэж мэдэгдээд ажлын хэсгээс гарахаа мэдэгдсэн. Та хуулиа танилцуулаагүй юм уу, нууцаар зүйл заалт нэмээд хуулийн хулгай хийчихсэн хэрэг үү?

-Би үүнийг гайхаад байгаа юм. Ийм боломж байдаг бол УИХ маш хэцүү байдалд орно доо. Энэ нэмэлт өөрчлөлт нь өөрөө гурван зүйл заалттай, ажлын хэсгийн гишүүд нь дөрөвхөн. Би нөгөө хоёр гишүүнээс яг юу нэмэгдэж хасагдсан гэж үзээд байгаа юм бэ гэдгийг л асуух гээд байна л даа. Хуулийн төслийг өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд өргөн барьсан. Тэр өдрөө parliament.mn вэб сайтад бүрэн эхээрээ тавигддаг. Үүнийг засч, өөрчлөх ямар ч боломжгүй. Нээлттэй тавигдсан цагаас хойш гишүүд болон олон нийт хуулийн төслийг үзэж, танилцах бүрэн боломжтой.

-Тэгээд яагаад хамтарч санаачилсан гишүүд чинь ийм зүйл яриад нийгэмд буруу ойлголт өгөөд байгаа юм бол?

-Би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ чуулганы маргааш нэгэн зэрэг дүүжилж байгаа, буудаж байгаа болон урвагч гэсэн бичигтэй 10 гаруй постер, зургуудыг нэгэн сошиалд цацаад маш их дайралт ирсэн. Нөгөө инфльюнсерүүд нь гарч ирээд манай Монгол Улсыг худалдах гээд байна гээд л эхэлсэн. Магадгүй улстөржилттай холбоотой байж болзошгүй. Заналхийлсэн мессеж тоймоо алдсан. Ялангуяа над руу ирсэн дайралт маш чанга байсан. Хэрвээ миний амссан тэр дайралт, гүтгэлэг, доромжлолыг манай гишүүд амссан бол эмэгтэй хүмүүс тэсч гарахад үнэхээр хүнд. Би энэ талаас нь бас ойлгож, гишүүдийн үйлдлийг хүмүүст тайлбарлаад байгаа юм. Хэн ч оролдож болохгүй, улстөржүүлж болохгүй үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэдэг зүйлээр манайхан их хамаагүй тоглож, бас улстөржүүлж байна даа.

legacy:Hassuuriin ganhuyag/Ganhuyag yaria/13.jpg

-Үндэсний аюулгүй байдал гэснээс уг хуулийг хаалттай хэлэлцэх саналыг зарим гишүүд хэлж байна лээ. Хаалттай хэлэлцэх ёстой байсан уу, одоо бол харин ч нээлттэй хэлэлцэх шаардлага үүссэн байх?

-Чуулганаар хэлэлцэхэд хаалттай хэлэлцэх хүсэлт тавиад би өөрөө ч энэ саналыг дэмжсэн. Яагаад гэвэл мушгивал эрсдэлтэй юм байна гэдэг өнцгөөс харж байсан. Гэвч нээлттэй хэлэлцээд тэрийг нь хүмүүс мушгичихлаа.

-Хөрөнгө оруулалтын хуульд хамгийн ач холбогдол өгч эрх зүйн орчинд нь ажиллах хүмүүс бол бизнесийнхэн. Энэ хүмүүс ямар байр суурьтай уг хуулийн төсөлд хандаж байна вэ?

-Сүүлийн нэг жил гаруй хугацаанд судалгаа хийж, маш олон уулзалтууд зохион байгуулж байгаад энэ хуулийг төслийг боловсруулж өргөн барьсан. Танхимаар дамжуулаад хамтарч ажилладаг бизнесийн төлөөллүүдтэй уулзсан. Roundtable гээд чуулга уулзалтыг зохион байгуулж нээлттэй хэлэлцэж, ярилцсан. Тэд маань монгол аж ахуйн нэгжүүд гадаад руу бараа, бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна. Ямар нэгэн байдлаар хамтарч хэрэгтэй байна, үүнийг эрх зүйн хувьд зөв зүйтэй зохицуулсан хуулийг батлуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байсан.

-Та хуулиа явуулах сонирхолтой байна. Хэрвээ хууль батлагдвал 1.3 хувь болтлоо унаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн сэргэнэ гэж төсөөлж байна вэ. Хуулиасаа ямар үр дүн хүлээж байна?

-Таамаг судалгааг ковидын нөхцөл байдалд гаргах боломжгүй. Гэхдээ аж ахуйн нэгжээ байгуулах үйл ажиллагааг нь хялбаршуулчихсан болохоор илүү боломж үүснэ гэж хүлээж байна. Миний хувьд цахим, мэдээлэл технологийн салбарт гадны хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэх байх гэсэн бодолтой сууна.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг ярихад жижиг дунд бизнесийг үнэгүйдүүлэх, хүчийг нь сулруулах магадлалтай гэж үзэх тохиолдол бий. Энэ зүйл дээр та ямар бодолтой байна вэ?

-Жижиг дунд бизнесийг хаах, тэдэнд боломж болгохгүй байна гэж үзвэл Засгийн газраас журам гаргаад хөрөнгө оруулалт хийж болохгүй салбаруудыг жагсаалтыг гаргачихдаг юм.

Тэгээд үүнийгээ хөрөнгө оруулагчиддаа нээлттэй, ил тод зарлачихаар ийм асуудал үүсэхгүй. Бид аль болох үүд хаалгаа нээгээд гадны хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй татах ёстой шүү дээ.

-Ц.Даваасүрэн гишүүн хамгийн их шүүмжилсэн гишүүдийн нэг. Та уулзаж үзэв үү?

-Оюутолгойтой холбоотой асуудал энэ жил нэлээд яригдлаа. Би гишүүн болсноосоо хойш Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар манайх ийм асуудлууд дээр алдаад, оноод байна гэдэг санал дүгнэлтүүд хүргүүлж байсан. Яг энэ хуультай холбоотойгоор ямар нэгэн байдлаар ярилцаж байсангүй. Гэв гэнэт дайраад л ороод ирсэн.

Г.Лхагвадорж

legacy:Hassuuriin ganhuyag/Ganhuyag yaria/2.jpg
Хуваалцах:400

СЭТГЭГДЭЛ (40)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хөрөнгө оруулалтын хуульд 100 000ам доллар тушаавал компани байгуулж болохоор зохицуулалт байдаг. нэгэнт компани байгуулсан бол оршин суух зөвшөөрөл авч болхоор зохицуулалттай. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулаад юу ч хийхгүй алдагдалтай тайлан гаргаад оршин суух зөвшөөрлөө сунгуулаад байж болох талтай. Иймд үүнийг сайн судалж зохицуулах шаардлагатай нь үнэн. Иймд гадаадын хөрөнгө оруулалттай компани нь жил бүр монгол улсын төсөвт татвар төлдөг байхаар байхаар зохицуулалт хийх шаардлагатай. Үүнд албан татвар, төлбөр, хураамжийг тодорхой байдлаар төлдөг энэ нь ил тод байх шаардлагатай. харин оршин суух визийн хураамж бол үүнд хамаарахгүй болно.

  • Z
    zochin

    33 terbumiin luivarchid, hujaagiin bool bn urvagch archaagui novshiin novsh hujaa Ganhuyag. Buudan aluulah yltai urvagch novsh.

  • З
    ЗОЧИН

    ИЙМ УЛААН ЦАЙМДАА ГАРСАН ГАДНЫ ТАГНУУЛЫН ГАР ХӨЛҮҮДИЙГ УИХ -д СОНГОЖ Ч БАЙХ ГЭЖДЭЭ. ЭГҮҮЛЭН ТАТАЖ МОНГОЛЫН ТӨРД АЖИЛЛАХ ЭРХИЙГ НЬ БҮР МӨСӨН ХАСАХ ХЭРЭГТЭЙ.

  • Z
    zaya

    hogin umhi reket

  • З
    Зочин

    reket burmani

  • З
    Зочин

    1 хужаа 2 тэрбум доллорын хөрөнгө оруулалт хийгээд 40000 гоонь эрчүүл оруулж ирнэ. Энэ яавч монгол хүн биш. ортоом жортоом байх

  • З
    Зочин

    Харь элгийн нөхөр юм уу энэ, 50000 доллар өвөртөлж орж ирээд хөрөнгө оруулагч нэр зүүх хуулийн орчин бий болгох гэж ямар их улайрдаг этгээд вэ. Яасан их хүсэл тэмүүлэл вэ

  • Д
    Дорж

    Энэ хүн уих-д ороод хүүхнүүдийг зөөлчилж зальхай башир аргаа хэрэгжүүлж байгаа нь, хаанаас санхүүжилт авч сонгуульд ялаад, одоо хариуг нь хэрхэн барьж байгаа нь ил боллоо

  • З
    Зочин

    эргүү илжиг

  • З
    Зочин

    50 dollariin hurungu oruulagch geh shig;;;haaa haaa

  • З
    Зочин

    шорон царайтай

  • З
    Зочин

    Эрлийзүүд төрд гарсанаар садан төрлөө татах ажлаа эхлүүллээ. Шинэ зеландад 5 сая хүний 2 сая нь хятадууд. Тэд төрд гарсанаар иргэншлийг чөлөөтэй болгосон. Хужаагүй улс дэлхийд байна уу.

  • З
    Зочин

    хужаа царайлсан тагнуул

  • Я
    я

    болиод өгөө нусан тагаа дарга нар чинь захиалаад зүтгүүлээд байгаа нь хэнд ч ойлгомжтой

  • З
    Зочин

    Энэ нөхдүүдийг эгүүлэн татах хөдөлгөөн зохион байгуулбал ч ард түмэн дэмжих байх шүү. Даанч зохион байгуулах завтай хүн олдохгүй байхдах.

  • З
    Зочин

    Энэ нөхөр хчтад гуанз олноор оружлж ирэх гэсн юм байхдаа. Зах зээл ханачихсан баыгаа шүү дээ.

  • З
    зочин

    Ер нь их хуралд насны эрэмбэ тавимаар юм байна.Ганхуяг мэтийн ойворгон залуус их гарвал эх орон ч үгйү болж мэдэхээр юм байна. Энэ4 гишүүнийг их хурлын сэнтийгээс татан буулгамаар байгаа юм,,,,

  • З
    зочин

    Энэ хорвоод худалдаж болохгүй 3 зүйл байдаг.Эх орон ,эжий аав,элгэн садан...Гэтэл энэ мал бүгдийг нь дээр нь өөрийгөө нэмээд худалдах гэж байна.Чи зүгээр зайлж далд ор малаа,яаж эх орноо худалдах тухай бодож чаддаг байнаа.

  • З
    зочин

    Бузар урвагч.Яаж эх орноо зарах тухай бодож чаддаг байнаа чи Ганхуягаа хүүрээ....Тамд шатаж үхнээ чи...

  • З
    Зочин

    Шинэ гишүүд мөнгөнд умбаад эх ороноо зарахаар шийджээ

  • З
    Зочин

    Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив гэдэг шиг харьцуулах юмаа олж ядаж байх шив дээ.Гадны гар хөл мөнгөний боол чинь.

  • З
    Зочин

    Өөрийнхөө нь хужаа хамаатан садангуудаа оруулах хууль нь хэл ам дагуулахаар өрөөлрүү дайрч эхэллээ. Чи нутагруугаа буц

  • З
    Зочин

    Энэ хужаагийн эрлийз яах гэж байна.

  • З
    зочин

    Та л мэдэхгүй байгаа байх даа. Та ч хийдгээ хийгээд гэлдрүүлж яваа биздээ. Та өөрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэх гэж худал хэлж хулхидаж, баахан мөнгөө зарж түүнийг, хэдэн арав, мянга, түм дахин нугалж олж авах гээд зүтгэж байгаа нь илэрхийл байгаа ш дээ. Ёстой харахаас харц нь хүртэл зэвүүн шуналтан

  • З
    Зочин

    Монголчууд бид өлсөх ч яахав өвдөх ч бас яахуу ХАРИН ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАЖ БОЛОХГҮЙ.ЭДГЭЭР ГАНХУЯГ,БУЛГАНТУЯА,АНУЖИН,ӨНӨРБОЛОР ДЭЭР НЬ ДАМДИННЯМ,АМАРТҮВШИН НАР ИХ ХУРЛААС ЭРГҮҮЛЭН ТАТСАН НЬ ДЭЭР

  • З
    Зочин

    МАЛЫН КАРРИЕР ДУУССАН

  • Э
    Эх орон

    Энэ маш муу урвагч бн, эх орон битгий хэл аав, ээж, үр хүүхдээ зараад тэднийгээ гүтгээд чичрэх луйварчин бн, хар хайрцаг сонголоо бурхан минь…Амартүвшин, Дамдиннянгууд хамтдаа шүү, үтэр түргэн эргүүлэн татах хэрэгтэй.. удахгүй дараагийн мөнгөний төлөө урвалт, луйвар, хорлон сүйтгэх ажиллагаа эхэлнэ.

  • Ц
    Цэдэнбалжир

    1990 онд анх Монгол улс олон тулгуурт эдийн засагт шилжиж, гадаадын хөрөнгө оруулалтын хууль батлагдснаар хамгийн их хөрөнгө оруулалт уул уурхайд орсон байдгийм. энэ ч зүй ёсны асуудал. уул уурхайн үйлдвэрлэл олон жил тогтвортой ажиллах боломжтой бас дээр нь олон улсын эрдсийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ харьцангуй тогтвортой зэрэг давуу талууд бий. Бусад салбарын хувьд манай орны зах зээл дэндүү жижигхэн. 3 сая хүний хэрэгцээ гэж юу байхав

  • З
    зочин

    Арабын баян орнууд ямарч мундаг хүн байсан өөрийнхөө оронд иргэншил хэзээч өгдөггүй харин гадны хүмүүсээр зөвхөн ажлаа л хийлгэдэг . Эдгээр орны иргэд бол тэнгэрийн хүмүүс хэзээч гадны орны хүмүүстэй гэр бүл болдоггүй бөгөөд өөрсдийгөө дээд угсаа гарлын тэнгэрийн эзэн хаадууд болгож чадсан бөгөөд харин гадны орны хүмүүсийг боол гэж хүлээн авдаг зиндааг хөдлөшгүйгээр тогтоосон байх юм .Гэтэл монголчууд эх орондоо боол мэтээр адлагдаж доод гарлын хүмүүс болж хувирсан байх юм. Энэ хоёр үзэгдлийн ялгаа гэвэл,монголчууд сонгуулиа өгч чаддаггүй харж харж байгаад хамгийн муу өөдгүй хулгайч луйварчин алуурчин дээрэмчин авлигачин адгын этгээдүүдийг нь яг олоод сонгоод УИХ-н гишүүн болгочирдог учраас монголчууд бол яг сонгосон хүмүүс шигээ,хулгайч луувирчин алуурчин танхай авлигачин,ер нь хамгийн муу гарын этгээдүүд болж хувирч байгаа юм. Тэгэхээр улс орныг хэн удирдана ,,улс орон яг тэр хүн шиг байх болно. Арабыг бол маш сайн эх оронч хүмүүс удирддаг байх нь, харин монголыг бол ойлгомжтой

  • З
    зочин

    Арабын баян орнууд ямарч мундаг хүн байсан өөрийнхөө оронд иргэншил хэзээч өгдөггүй харин гадны хүмүүсээр зөвхөн ажлаа л хийлгэдэг . Эдгээр орны иргэд бол тэнгэрийн хүмүүс хэзээч гадны орны хүмүүстэй гэр бүл болдоггүй бөгөөд өөрсдийгөө дээд угсаа гарлын тэнгэрийн эзэн хаадууд болгож чадсан бөгөөд харин гадны орны хүмүүсийг боол гэж хүлээн авдаг зиндааг хөдлөшгүйгээр тогтоосон байх юм .Гэтэл монголчууд эх орондоо боол мэтээр адлагдаж доод гарлын хүмүүс болж хувирсан байх юм. Энэ хоёр үзэгдлийн ялгаа гэвэл,монголчууд сонгуулиа өгч чаддаггүй харж харж байгаад хамгийн муу өөдгүй хулгайч луйварчин алуурчин дээрэмчин авлигачин адгын этгээдүүдийг нь яг олоод сонгоод УИХ-н гишүүн болгочирдог учраас монголчууд бол яг сонгосон хүмүүс шигээ,хулгайч луувирчин алуурчин танхай авлигачин,ер нь хамгийн муу гарын этгээдүүд болж хувирч байгаа юм. Тэгэхээр улс орныг хэн удирдана ,,улс орон яг тэр хүн шиг байх болно. Арабыг бол маш сайн эх оронч хүмүүс удирддаг байх нь, харин монголыг бол ойлгомжтой

  • З
    зочин

    Арабын баян орнууд ямарч мундаг хүн байсан өөрийнхөө оронд иргэншил хэзээч өгдөггүй харин гадны хүмүүсээр зөвхөн ажлаа л хийлгэдэг . Эдгээр орны иргэд бол тэнгэрийн хүмүүс хэзээч гадны орны хүмүүстэй гэр бүл болдоггүй бөгөөд өөрсдийгөө дээд угсаа гарлын тэнгэрийн эзэн хаадууд болгож чадсан бөгөөд харин гадны орны хүмүүсийг боол гэж хүлээн авдаг зиндааг хөдлөшгүйгээр тогтоосон байх юм .Гэтэл монголчууд эх орондоо боол мэтээр адлагдаж доод гарлын хүмүүс болж хувирсан байх юм. Энэ хоёр үзэгдлийн ялгаа гэвэл,монголчууд сонгуулиа өгч чаддаггүй харж харж байгаад хамгийн муу өөдгүй хулгайч луйварчин алуурчин дээрэмчин авлигачин адгын этгээдүүдийг нь яг олоод сонгоод УИХ-н гишүүн болгочирдог учраас монголчууд бол яг сонгосон хүмүүс шигээ,хулгайч луувирчин алуурчин танхай авлигачин,ер нь хамгийн муу гарын этгээдүүд болж хувирч байгаа юм. Тэгэхээр улс орныг хэн удирдана ,,улс орон яг тэр хүн шиг байх болно. Арабыг бол маш сайн эх оронч хүмүүс удирддаг байх нь, харин монголыг бол ойлгомжтой

  • З
    зочин

    Арабын баян орнууд ямарч мундаг хүн байсан өөрийнхөө оронд иргэншил хэзээч өгдөггүй харин гадны хүмүүсээр зөвхөн ажлаа л хийлгэдэг . Эдгээр орны иргэд бол тэнгэрийн хүмүүс хэзээч гадны орны хүмүүстэй гэр бүл болдоггүй бөгөөд тэд бол дээд угсаа гарлын гадны орны хүмүүсийг боол гэж хүлээн авдаг зиндааг хөдлөшгүйгээр тогтоосон байх юм .Гэтэл монголчууд эх орондоо боол мэтээр адлагдаж доод гарлын хүмүүс болж хувирсан байх юм. Энэ хоёр үзэгдлийн ялгаа гэвэл,монголчууд сонгуулиа өгч чаддаггүй харж харж байгаад хамгийн муу өөдгүй хулгайч луйварчин алуурчин дээрэмчин авлигачин адгын этгээдүүдийг нь яг олоод өгчихдөг учраас монголчууд даяараа сайн муугүй бүгдээрээ хогийн золбин гөлөг цаашаа,боол хулгайч луйварчин болж гадныханд үнэлэгддэг боолын боол босгоны шороо болж хувирчээ. Млнголчууд сонголтоо хийж чаддаггүйгээс болж гадныхны хувьд боол болж хувирчээ

  • Z
    zochin

    Ene ih ayultai daisan bn

  • З
    Зочин

    Чи бол хужаагийн шээс байж. Монгол улсад хүмүүсээ байршуулах боломж Хятадуудад нээгдэхээр байна. Хуулиа уншаад үз дээ мал аа

  • З
    Зочин

    Гадаадын хөрөнгө оруулагч нар чинь ашиг олох зорилготой. Зарим орны хөрөнгө оруулагч нар монгол эхнэр авч суурших зорилготой. Энэ өөрчлөлт нь монголд мөнгөгүй эхнэр авч суурьших гадаадын иргэдэд зориулсан өөрчлөлт. $50000 гэдэг чинь хөрөнгө оруулалт биш. Энэний оронд авилгал хээл хахууль, хууль, хяналтын байгууллагын дарамтыг багасга. Тэд нар чинь авилгал авах гээд хөрөнгө оруулалтыг үргээгээд байна

  • З
    Зочин

    Худлаа ярьж ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн юм уу

  • З
    Зочин

    Ард түмнийг тэнэг гэж басахаа больчих. Хятадын туршуул байж магад, ТЕГ шалгах хэрэгтэй. Хэний захиалгаар хэнд үйлчдээд байгаа юм бэ. Одоо энэ хуулиар чинь Хятадууд бойкотлоод хилээ хаачихлаа. Ганхуягийг Хятадууд дэмжиж байгаа нь илэрхий л болоо.

  • З
    зочин

    чи бизнес хийхдээ сурсан зангаараа хуульд хэдхэн заалт хулгайгаар оруулж байгаад баригдлаа даа, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэдэг зөвхөн өнөөдрөөр биш, маш алс холыг хардаг асуудал шүү дээ

  • З
    зүгээр суудлаа өгчих ганхудалч минь ккк

    зүгээр суудлаа өгчих ганхудалч минь ккк

  • З
    ЗОЧИН

    ТАВАН ӨГҮҮЛБЭР БИЧСЭНИЙГЭЭ СҮҮЛД НЬ ЗАСАЖ ОРУУЛЖ БАЙГААГ НЬ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА БОЛОХООР ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА БАЙХАА. АРД ТҮМНИЙГ ЦАГААН ЦААС ГЭДЭГ МАО ГИЙН ҮЗЛЭЭСЭЭ САЛСАН НЬ ДЭЭРЭЭ. ОДОО ЦАГ ҮЕ ӨӨР БОЛСОН ШҮҮ.