С.Жавхлан: Монголчууд модоо барьж байхад мод тарья гэдэг Ерөнхийлөгчтэй боллоо

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 2 мин 13 сек
130
legacy:javhlan suult/245847324_3063755473905259_5784989167748631660_n.jpg

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Монголоо аваръя” жагсаалыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна. Тэрбээр Засгийн газрыг огцруулах шаардлага тавин суулт хийж байгаа юм. Түүнээс суулт хийж байгаа шалтгааныг нь тодрууллаа.

-Та ямар шалтгаанаар суулт хийж байна вэ?

-Монгол түмнийг дэндүү басамжилж, доромжилж байна. Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр үргэлж Монгол түмний эсрэг гарч байна. Энэ онцгой үед нэг ч удаа хуралдсангүй. Энэ хүмүүс үхэж, үрэгдэж байгаа хүмүүсийн амийг шоргоолзны чинээ тоохгүй байна. Уучлалт гуйлгах гэж сууж байна. Хөөж буулгах гэж, огцруулах гэж сууж байна.

-Засгийн газрыг хэлж байна уу?

-Засгийн газар огцорч, УИХ тар гэсэн шаардлагыг тавьж байна. Энгийн иргэд нэгэнтэйгээ уулзахгүй хоёр жил болдог. Монгол түмний итгэж гаргаж ирсэн эрх мэдэлтнүүд 20-30 мянгаар нь цуглуулаад нисдэг дронтой шоу хийгээд байдаг. Уул ус, гол тахиад хэдэн зуугаараа яваад энэ өвчнийг тараагаад байдаг. Ийм амьдрал байж болохгүй. Монголчууд нь модоо барьж байхад хариуцлагаас зугтаад мод тарья гээд гүйгээд байдаг сагсуу хар Ерөнхийлөгчтэй боллоо. Монголчууд нь үхэж үрэгдээд эмнэлэг дотор битгий хэл эмнэлгийн шал ч олдохгүй гэр гэртээ үхэж байхад дэлхийд байдаг л юм шиг, бүгд үхэж байна гэдэг байдалтай хачин муухай хөнгөн, мөсгүй сэтгэл гаргаж шоу хийгээд, шагнал тараагаад явдаг Ерөнхий сайдтай боллоо. Гэтэл энд чинь хүн зон нь өлсөж, хөлдөж, өрөнд баригдаж, өвчин тахалд нэрвэгдэж, дайны байдлаас илүү хүнд нөхцөл байдал үүслээ. Үргэлж хүн зоныхоо эсрэг шийдвэр гаргадаг УИХ-тай боллоо. УИХ-ын дарга нэг ч удаа монголчуудын хэцүү байгаа үед зөв шийдвэр гаргасан хурлыг зохион байгуулж хуралдуулсангүй. Хамгийн сүүлд хэлэлцэж байгаа хууль нь 50 мянган ам.доллар аваад гадаадаас хүн оруулж ирье гэж байна. Монголчууд энд үхэж байхад тэнд хүмүүсээс мөнгө хайгаад, гуйгаад явж байна. Бараг "Энэ хүмүүс хурдан үхээд дуусаасай. Араас нь хоосон газар дээр нь 50 мянган ам.доллараар хүн оруулж ирье" гэж байгаа юм шиг. Сонгууль болж байхад яаж гуйж, гувшиж байлаа. Энэ хүмүүс төрийн сэнтийд байх эрхгүй.

legacy:javhlan suult/245991172_4966837743327669_3531545581344142130_n.jpg

-Хэдий хугацаанд суулт үргэлжлүүлэх бодолтой байна вэ?

-Энэ хүмүүсийг буулгана. Буутал нь сууна. Л.Оюун-Эрдэнийг дуудаж байна. Уучлалт гуйгаад огцрохоо илэрхийл.

-Таныг улс төрөөс хол байж, уран бүтээлдээ илүү анхаарна гэж ойлгосон?

-Буруу ойлгосон байна. Энэ асуудал Монгол бүх хүнд хамаатай. Өнөөдрийн 3.3 сая хүнд бүгдэд нь хамаатай. Бидний хүүхдүүд энд өсөж торниж байна. Би эцэг хүн. Монгол нийгэмд үүрэг хариуцлага хүлээсэн Монгол Улсын иргэн. Энэ улс төрийг иргэн бүр, айл бүр, хотол болгон бүрдүүлдэг болохоос мөнгө тарааж байгаад гарч ирсэн сэтгэлгүй хүйтэн хүмүүсийг улс төрчид гэж хэлж болохгүй. Монголын ард түмэн тэр чигээрээ улс төрчид. Энэ амьдрал тэр чигээрээ улс төр.

legacy:javhlan suult/243245195_396987435311058_1641906115819946889_n.jpg legacy:javhlan suult/245865882_389153119568474_5508575569225030476_n.jpg legacy:javhlan suult/245917277_856581645035377_5920459631185669221_n.jpg legacy:javhlan suult/245946241_2706894879604816_8121651829312841178_n.jpg legacy:javhlan suult/245950332_1649129981958645_6485564883659149953_n.jpg legacy:javhlan suult/245975468_405857650915495_8018195884573157121_n.jpg legacy:javhlan suult/246019465_239384041395568_2580134235163865626_n.jpg
Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ерөнхийлөгчөө сагсуу хар гэж хэлж байгаа хүн өөрөө ямар хүн бэ мод тарьж байгалаа хамгаалахад яагаад буруу байгаан

  • Х
    Хөгшин эгч

    Зөв л шүүмжлэл байна шдээ, арга нь буруу байх аа, мань хүнийг тоож гарч очих уу нэрлээд байгаа хүмүүс нь?

  • Х
    Хөгшин эгч

    Зөв л шүүмжлэл байна шдээ, арга нь буруу байх аа, мань хүнийг тоож гарч очих уу нэрлээд байгаа хүмүүс нь?

  • З
    зочин

    энэ хүн хаанаас мөнгө авч сууж байгаа юм болоо. их хуралд хэлгүй юм ярьж чаддаггүй л амьтан 4 жил болсон, засаг төр үймүүлэх гадны санхүүжилтэнд нь шунасан эх оронч биш новш юм даа. бас тэгээд мөнгөс идэх том албан тушаал горилж байгаа. өмхий новш...

  • Ю
    юу нь буруу гэж

    Жавхланаа бус тавьж бйагаа асуудал нь зөв өө. ЭЖавхлөнгийн хэлсэн үгэнд эгдүүцэж эрлиз хурлиз гэж бичиж байгаа нөхөд нэг бол тэр 3 эрхэмийн цүнх баригчид,үгүй бол тэднээс 20 төгрөг авч үзэл бодлоо худалддаг хөлсний нөхөд л дөө

  • Н
    Нямсүрэн

    Би үргэлж дэмждэг. Манайхан арчаагүй сул дорой. Зөв нэгнээ үзэхээ байсан арчаагүй хүмүүс ой гутмаар.

  • З
    зочин

    Чиний барих модыг тарьж өгөх гэж байна эргүү мал минь увсаас хөөгдсөн одоо улаанбаатараас хөөгдөх чинь дутаа юу хоосон хохимоо толгойтой мэдрэлийн өвчтэй муу ёрын новш мөрөөрөө бай

  • Z
    Zochin

    Baigaa baidal yg I’m baigaa zuv helj bna .UIH/tarah heregtei edin zasgaa bodson ch hemnelttei olon manuuhaiduudig tatvaraar tejeej bdag

  • Б
    Баагий

    Энэ хүн эрүүл .шудрага бусийг эсэргүүцэж байгаа хүн одоо нэг нам төр барьж ёстой дарангуйлал тогтож байна. Өөрсдөө болохлоор бүрэн эрхтэй ямар ч гэмт хэрэг хийсэн хуулийн байгууллага шалгахгүй. Төр бол маш муу боллого явуулж байна. Бүгд огцрох нь зөв шүү.

  • З
    Зочин

    Жинхэнэ солиот эмнэлэгт авиач

  • И
    Иргэн

    Энэ хүн эрүүл биз

  • И
    Иргэн

    Энэ хүн эрүүл биз

  • З
    Зочин

    Зөв шүү энэ засаг огцрох ёстой