НӨХӨН СОНГУУЛЬ: Э.Батшугар, Ц.Идэрбат нар ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ байгуулах нь тодорхой боллоо

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 8 сек
120
legacy:MAN/MAN-1.jpg

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дууслаа. Долоо хоногийн өмнө болсон санал хураалтаар сонгуулийн ирц хүрээгүй тул өнөөдөр хоёр тойрогт нэмэлт санал хураалт болсон юм. Нэмэлт санал хураалтыг 131 хэсгийн хороонд явуулсны 73 нь Хэнтий аймагт, 58 нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнх байлаа.

Ингээд УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Энхбаярын Батшугар болон Цагаанхүүгийн Идэрбат нар үнэмлэхүй ялалт байгуулах нь ойлгомжтой болж байна. Хэсгийн хороод саналын тоог дамжуулж буй бөгөөд 22.14 цагийн байдлаар 28 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Батшугар 25,469 санал авсан бол түүний араас нэр дэвшигч Б.Найдалаа 5,932 хүний санал авчээ. Харин Хэнтийн аймгийн 18 дугаар тойргийн хувьд МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 15,943 хүний санал авсан бол түүний араас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 4,184 хүний санал аваад байна. Энэ дүн саналын хороодын дүн нэгтгэгдэж ирэхэд нэмэгдэнэ. Гэхдээ нэгдүгээр байранд бичигдэж буй нэр дэвшигчдийг гүйцэх боломжгүй юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно." гэж заасан байдаг.

Ингэснээр Монгол Ардын намынхан дахин нэг удаа үнэмлэхгүй ялалт байгууллаа. Бид сонгуулийн дүнг тун удахгүй эцсийн байдлаар эргэн мэдээлнэ.

Б.Баяр

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • E
    Er hun

    Mongolchuud sanlaa ogch sutchee

  • З
    Зочин

    Монголын төр иим баыхад чаж өөдлөх вэ дээ

  • З
    Зочин

    Дээр нь нэмээд уих д нэг хэдэн янхан авгай,дарга нарын дэвсгэрүүд

  • З
    Зочин

    ЭНХБАЯРЫН ХҮҮ УИХ ГИШҮҮ КК

  • З
    Зочин

    Нямдоржиин хүү хүү Австралид консул ккк

  • З
    Зочин

    Мие Эгхболдын охин МБ бас дарга ккк

  • З
    Зочин

    Үе дамжсан хувалзнууд ухаантай бйж харагдаач

  • З
    Зочин

    Энэ новшнуудыг зайлуулж байж л монгол цэвэршиж шудрана ёс ттгтоно

  • З
    Зочин

    МАН АН болиочээ хүүхдүүдээ улс төрд шургуулаад байх юм ,Намбариин ач, Нямдоржиин хүү гээд л яасан мундаг хөвгүүд вэ,яг үнэндээ чяцгануул шдээ

  • З
    Зочин

    Өмхии бааснууд болио,хөсрии новшнууд удам залгаж дарга болдог юм уу

  • З
    Зочин

    ха ха азгүй амьтан комет бичжээ

  • Ө
    Өмхии бааснууд

    Иш