Танилц: “Камертон”-ы тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компаний үйл ажиллагааг цуцалсан ТУШААЛ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:94959.jpg

Энэ сарын 15-нд "Зайсан Хилл" цогцолборт "Камертон" хамтлагийн тоглолт болсон. Ингэхдээ НОК-оос зөвшөөрөл аваагүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн юм. Улмаар тус тоглолтыг зохион байгуулсан "Зайсан Хилл" цогцолборын "Собт трейд" компанид хэрэг үүсгэж, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талаар бид мэдээлсэн.

ХУД-ийн МХХ-ээс "ЦУЦЛАХ" санал гаргаж, НМХГ-аас "ТҮДГЭЛЗҮҮЛЭХ" саналыг ирүүлсэн бол Улаанбаатар хотын ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд тусгай зөвшөөрлийг бүрэн цуцлах шийдвэр гарчээ.