Рио Тинтогийн тулган шаардалт дунд өрнөх “Оюу толгой“-н ирээдүй

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 21 сек
230
legacy:2025/05/NewFolder/Oyutolgoi.jpg

Улс төрийн гэнэтийн бөгөөд “төлөвлөгөөт” үйл явдлаар үүрэн манай улсын улстөр энэ долоо хоногт Оюу толгойн асуудлаар “буцлах” нь тодорхой боллоо. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Рио Тинто компаниас Засгийн газарт хаяглаж илгээсэн тулган шаардалт бүхий захидал эрх баригчдыг ийнхүү хөдөлгөөнд оруулсан байна.

Өнгөрсөн хоёр хоногийг ажиглавал Оюу толгойн асуудал нэлээд өндрийг авах бололтой нь хоёр фактаар илэрхий харагдаж байгаа юм. Эхнийх нь өнгөрсөн даваа гарагт /2021.10.17/ болсон Ардын намын бүлгийн хурал өглөө эхлээд орой болтол Оюу толгойн асуудлыг хэлэлцсэн. Дараагийнх нь Оюу толгойн хэлэлцээрийн ажлын хэсгийг ахалж байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар уг асуудлыг ярихгүй, мэдэхгүй гэж хэвлэлээс дөлж байна.

Дээр нь нэмээд Ардчилсан намынхан ойрын өдрүүдэд Оюу толгойн хэлэлцээртэй холбоотой асуудлаар асуулга тавихаар бэлтгэж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа удирдаж эхэлсэн цагаас хойш тун зөв замаар замнаж байгаа ажил бол Оюу толгойн гэрээг шинэчлэхээр Рио Тинто компанитай хийж буй хэлэлцээр юм.

Гэвч өнгөрсөн наймдугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт манай “талд” гарч асуудал бага зэрэг нааштай эргэж байв. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 онд Дубайд очиж зурсан гүний уурхай санхүүжилт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу гүний уурхай 2021 оны 1 дүгээр сард ашиглалтад орох ёстой байсан. Гэвч Рио Тинто геотехникийн асуудлаас болж зардлыг 1.4 тэрбум ам.доллароор өсгөж, хугацааг 22 сараар хойшлуулан ТЭЗҮ-г дахин батлах болсон юм. Тэгвэл сая гарсан шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхай бүтээн байгуулалт хойшилсон шалтгааныг геотехникийн асуудалтай холбоогүй гэж дүгнэсэн билээ. Уг дүгнэлт гүний уурхайн бүтээн байгуулалтаа хойшлуулж, зардлаа өсгөсөн Рио Тинтогийн тайлбартай таг зөрсөн юм.

Дээр нь уг дүгнэлт Арбитрын шүүх дээр өрнөж буй татварын маргаанд эерэг оноо болж магадгүй гэж манайхан битүүхэн горьдсон. Хариуд нь Риогийн тал наймдугаар сарын сүүлээр Засгийн газарт тохиролцох саналаа илэрхийлэв. Тодруулбал, Б.Болд болон Тибо нар Засгийн газарт хүргүүлсэн бичигтээ ирэх гурван жилийн хугацаанд татварын болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын төлбөр санал болгосноос хойш Оюу толгойн гэрээний шинэчлэлийн асуудал түр “стоп” горимд шилжсэн билээ.

Гэтэл өнөөдөр Рио Тинто зардлын хэтрэлт болон гүний уурхайн хойшилсон нөхцөл зэргийг хүлээн зөвшөөрөхгүй бол дэлхийн хэмжээний төслөөс гарна гэдэг “бойкот”-ыг үзүүлж эхэлжээ. Хэрвээ Засгийн газар уг асуудалд ойрын хугацаанд нааштай хариу өгөхгүй бол Оюу толгойн гэрээг засах биш зогсоох асуудал ч үүсч мэдэх хэмжээний ярвигтай асуудал үүсчээ. Гэхдээ тулган шаардалтад орсон даруйдаа гэрээний эрх зүйн байдлыг шинэчлэх ажлаа зогсооно гэдэг утгагүй. Харин өөрсдийн байр суурь, өнцгөө илүү тодорхой бөгөөд үндэслэлтэй гаргаж хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй.

Мөн нэмж хэлэхэд, уг хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж орж буй ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар нэн яаралтай уг асуудлаар олон нийтэд хандаж мэдээлэл хүргэх шаардлага үүсээд байгаа юм.

Л.Баяр

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хөөгөөд ч наадуул чинь явахгүй.Тэгж монголчууд шиг тэнэгтдэг гарууд биш.Дүр үзүүлж жүжиглэж байгаа юм.

  • З
    зочин

    2000т алтаа хаяад явчихдаг тэнэг бизнесмен дэлхийд байхгүй энэ жүжигт үнэмшдэг монголчууд усан тэнэг.

  • З
    Зочин.

    Хятадад л зарах гэж байгаа болов уу .За тэгвэл ч муу хүүхэн дээрээ тугалтай үнээгээ гээч юм болно шүү дээ. Юун Оюу толгой , Өмнөговь нутагаа яах билээ болоод л явчихна шүү дээ. Хэлэлцээрт манай тал дороо бодолтой , дотроо суурьтай хандах хэрэгтэй. Ер нь ч Оюутолгой манай улсын хувьд шүдний өвчин болсон шүү.

  • З
    Зочин

    Зүгээр л айлгах арга, явбал явна биз

  • Z
    ZOGSOOGOOD ZAILNA BIZ

    ZAILJ UZ NOWSHIIN HULGAICHD

  • Z
    ZOGSOOGOOD ZAILNA BIZ

    ZAILJ UZ NOWSHIIN HULGAICHD

  • Z
    ZOGSOOGOOD ZAILNA BIZ

    ZAILJ UZ NOWSHIIN HULGAICHD

  • Z
    ZOGSOOGOOD ZAILNA BIZ

    ZAILJ UZ NOWSHIIN HULGAICHD

  • Z
    ZOGSOOGOOD ZAILNA BIZ

    OROND ORJ BAISNAAS ZOGSOOGOOD BAYALGAA HADGALJ BAISAN N DEERSHDEE. LALARUUD ZOGSOONO GEWEL ZOGSOOGOOL BIZ. YAWAL GEJ..

  • З
    Зочин

    Bid Erdenetiig avaad yavj chadaj bgaa yum chin' Oyutolgoig ulkhun avaad yavj chadna. Bainga demjleg uzuuldeg Yopon metiin ornuudiin demjlegiig avch bolno sh dee...

  • З
    Зочин

    Монгол улс гадны луйварчидыг ингэж давруулдаг нь хэдэн авилгач УИХ тайгаас хамаг юм эхлэлтэй байсан.Урьд нь бид Эрдэнэттэй болоод л байсан.болох ч ёстой. Хөагөөд явуул. Өөрсдөө ашиглацгаая.

  • З
    Зочин

    Энэ их баялагаас гарч харагдаач

  • З
    Зочин

    Хөөж гарга

  • З
    Зочин

    Фитик гэрээ мэдэхгүй хүн энэ хэлэлцээрийг амжилттай удирдаж чадахгүй шүү

  • З
    зочин

    Оюутолгойг ажлыг зогсооё. Дэлхийн мафийханд дээрлэхүүлээд юугаа хийнэ. газар доорх баялаг баяж л байг, олборлох эзэн олдоно. хөөгөөд гарга...

  • И
    Иргэн

    Зэсийн үнэ 10000 ам доллароос дээш өсөх магадлал өндөр байгаа өнөө үед Рио Тинто Оюутолгойгоос гарч чадахгүй. амандаа орсон шар тосыг буцаагаад гаргадаг тэнэг толгойтой хүмүүс биш байхоо. Энэнд тэгээд сандраад айгаад чичрээд байх шаардлагагүй л болов уу.

  • Z
    zochin

    Солонго чинь оюутолгойн тавиул биз дээ. Энэ намаас өөрчлөлт горьдор хэрэггүй юм бна.

  • Г
    Гэрэл

    Манай талын комисс дотор Оюу толгойд худалдагдсан амьтад байгаа шүү. Тэд үг зааж өгч байгаа. Түүнээс Оюу толгой гэрээнээс гарч чадахгүй яагаад ч чадахгүй манайх ямар Оюу толгойгоос мөнгө авсан биш хоосон тоо ш дээ.Тийм учраас зогсоочих байх гэж айх хэрэггүй гэж бодож байна.

  • З
    Зочин

    Монгол оронд ямарч ашиггүй гадны хөрөнгө оруулагч,тэдний явуулж буй үйл ажиллагаа хэнд хэрэгтэй юм бэ? Монголд ашиггүй л бол зогсоох хэрэгтэй

  • З
    Зочин

    Бид зохицуулж ашигтай ашиглаж чадахгүй бол шударга хойч үедээ үлдээх нь дээр дээ

  • Z
    zochin

    gereeg tsutsalaad nvvrsee ahuyhan zaraad baihad mongol bolno.

    • З
      Зочин

      ugeegui yaduu guilgachin chini ter nuursiig chini bas unegui avnashde

  • З
    зочин

    гэрээгээ цуцалаад хойч үедээ хадгал гадны луйварчдыг хөөгөөд явуулчих