ЭМЯ: 1733 тохиолдол шинээр бүртгэгдэж, 17 хүн энджээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/123/эмя, шинжилгээ, PCR.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1733 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1086 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 645 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Зөөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас 17 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1570 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 8655

-Хүндэвтэр 7158

-Хүнд 2220

-Нэн хүнд 351 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 51682 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 18384 иргэн байна. Үүний 1218 нь жирэмсэн, 3258 хүүхэд байна.