Урд хөрштэй харилцах харилцаанд ямар “АСУУДАЛ” үүсэв

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 51 сек
330
legacy:post/10,4/NewFolder/NewFolder/247448382_911229669816810_5521072880958442299_n.jpeg

МАН-ын бүлэг өчигдөр хаалттай байдлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Үүнд, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого болон хоёр хөрштэй харилцах харилцааны асуудал багтсан талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.

Түүний мэдээллээс анхаарал татаж буй хэсэг нь хөрштэй харилцах харилцааны асуудал юм. Бүр нарийвчилбал, энэ дотор урд хөрштэй харилцах нүүрс тээврийн асуудал юм. Манай хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой, ойлголцолтой явж ирсэн. Гэвч энэ цаг үед уг харилцаа сүүлийн өдрүүдэд ямар нэгэн байдлаар асуудалд орсон юм биш байгаа гэх зүйл яригдах боллоо. Үүнийг нь ч батлах мэт гишүүд бүлгийн хурал дээр хаалттай горимоор уг асуудлыг хэлэлцэх нь тэр.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал өнөөдрийг хүртэл итгэмжлэх жуух бичгээ Хятадын дарга Ши Жиньпинд өргөн барьж чадаагүй. Хятадын тал ямар нэгэн тоймтой хариу өгөхгүй байсаар бараг жил тойрлоо.

Мөн нүүрс тээвэр энэ оны гуравдугаар сар хүртэл ямар ч асуудалгүй өрнөж байсан. Гэвч гэнэт ковидоор шалтаглаж нүүрс тээврийг хязгаарлаж, улмаар зогсоох хүртэл нөхцөл байдлыг Хятадын тал бидэнд “тулгалаа”. Энэ үйлдлийг цаг хугацааны дарааллаар харахад өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны өдөр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга байхдаа намынхаа зуун жилийн ойд зориулсан илтгэлдээ “Гоминданы хятадууд бараг 40 жил Монголын тусгаар тогтнолд дайсагнаж ирсэн” гэх зэргээр Хятадын талын талаар таагүй зүйлсийг хэд хэдэн удаа давтсан байдаг. Яг үүнтэй нь зэрэгцэж нүүрс тээвэрт асуудал гарч, бараг маргаашаас нь зогсонг байдалд шилжсэн юм.

Түүнчлэн үүнтэй зэрэгцээд гуравдугаар сарын 12-нд орж ирэх ёстой байсан төлөвлөгөөт 600 мянган тун вакциныг ямар ч учир шалтгаангүйгээр саатсан. Энэ вакцин бол нэгдүгээр тун биш хоёрдугаар тун байлаа. Хугацааны хувьд хоцорч болохооргүй стратегийн ач холбогдолтой асуудал байв. Ерөнхий сайд тухайн үед нь “Вакцин татан авалтын асуудалд манай улстөрчдийн хариуцлагагүй асуудлууд нөлөөлсөн” гэх битүү хатуу үгийг хэн нэгэнд хандаж хэлсэн байдаг. Харин дараагаар нь С.Одонтуяа гишүүнийг уг асуудалд буруутгасан нь логик авцалдаагүй байсан. Яаж ч бодсон нам, бүлэг нь ямар ч хүчгүй, ганц муу эмэгтэй гишүүн гээд С.Одонтуяаг вакцин татан авалтад саад учруулсан гэхэд итгэмээргүй.

Эргэлзээтэй байдал үүгээр дуусаагүй. Энэ сарын 12-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай онлайн уулзалт хийж худалдаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нүүрс тээвэр болон ачаа барааны тээврийн асуудлыг зохицуулахаар санал нэгдсэн. Гэвч Хятдын тал маргааш нь Эрээнд ковид гарсан гэх шалтгаанаар хилээ бүр мөсөн хаав. Хорь хүрэхгүй ч гэсэн нааш цаашаа гарч байсан тээврийн асуудал нэг мөр зогсов. Нүүрс, нарийн ногоо, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тасрах дээрээ тулаад байна. Хил нээгдэх хугацаа өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Үүний өмнө Хятадын тал төлбөр тооцоо нь бүрэн хийгдээд вагонд ачаад явуулах гэж байсан шатахуунаа бас л хэл чимээгүй саатуулж орхисон. Үүнээс нь болж ямар хэмжээний асуудал үүссэн талаар энд бичээд илүүц байх.

Болж буй процесс, үйл фактуудыг цаг хугацааны дараалал оруулаад эргээд харвал хоёр орны харилцаанд ямар нэгэн асуудал байгаа нь тодорхой боллоо. Чухам ямар асуудлаар урд хөрш маань бидэнд “гомдов” эсвэл уурлав. Одоохондоо хэл мэдэхгүй юм. Мэдээж У.Хүрэлсүхийн ганц мэдэгдлээс болоогүй л лавтай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долдугаар сард БНХАУ-д томоохон хэмжээний албан айлчлал хийхээр төлөвлөж байсан ч бас л ямар нэг шалтгаанаар айлчлал болоогүй. Болж өнгөрсөн үйл фактуудаас гадна МАН-ын бүлгийн хурлаар хоёр хөрштэй, тэр дундаа БНХАУ-тай харилцах харилцааны асуудлыг ярьсан гэхээр энд нэг л учир байна.

Г.Лхагвадорж

Хуваалцах:330

СЭТГЭГДЭЛ (33)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монгол улсыг хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохыг шаардаад байгаан биш үү?! Юм болгонын түүхий эд, Эрээн, Хятад улсаас боллоо гэж суухаа болиод МАН ын мал толгойтнууд өөрсдөө дүгнэлт хийцгээ. Жавхлангийн хэлдэг шиг Модор алхаараа толгой уруугаа шаацгаа

  • З
    Зочин

    hyatad ulstai gej yaagaad bizchij bolohgui bainaa,buhel buten ih guren shuudee,yuu yaasan hursh be?

  • З
    Зочин

    Ийм үед яах ёстойг ҮАБЗ мэдэж байгаа байлгүй. Стратегийн олон хувилбартай бодлого байж л таараа шдэ.

  • З
    Зочин

    0r0s hujaa 2 mongoliig booj haaj toglodpg uls turiin togloom umnu n ch baisan ireeduid ch baih bolno.Uunii esreg dorvitoi bodlogo baohgui uavsaar l bna.3 saua hunii ideh umsuhiig hujaa orosoos hamaaralguigeer bailgah bolomj bii.Hoid solongos delhiin hemjeend suuliin 30 jil horigtoi baihad ter uls nurj unalgui teseed baij l bna.Shaardlagatai ued mongolchuux busee changalj surah heregtei.Solongoschuud hoid urd ali ali n ene tal deef mash tom sistemtei humuus.Uund zasag tur, tur uls turiin namuud huvi humuus olon niitiin baiguullaguud n neg bodlogotoi eh orniihoo tuluu baij chaddag.Getel mpngolchuud radio tv hevlel medeelleesee avahuulasd ali neg namiin shahaa

  • З
    Зочин

    Энэ нэг сонин гэмээр царай зүстэй эмэгтэйгээ гадаад харилцаанаас холдуулаач ээ. Наад хүн чинь Монголын хэвлэлийг гартаа атгасан. Одоо гадаад харилцааг гартаа авч, аялагч хүргэнээ хүтрэл элсин болгох гэж байна. Өөөр олон хүнийг гадаад руу явуулсан гэдэг. Ичмээр. Улс орны гадаад харилцааг олон улсын түвшинд байлгая гэвэл Мөнхоргил, Цогтбаатар гэх мэт улс төрчдөөс наад яамм удирдуулсан нь дээр байх. Наад авгай чинь Үнэт цаасаа хэвлээд, элвэд будлианаа хийгээд казиноогоо тоглоод сууж байсан нь дээр биз дээ.,

  • Г
    Геологич

    Эх орон гэж юу вэ? Эх орон гэж - Эрх чөлөө Тусгаар тогтнол Газар нутаг / энэ бол миний тодорхойлолт/ Энэ 3 - ын аль нэгээс нь өчүүхэнч атгуй салчихчихгүй юм сан!!! Үүнийг хэн ч бай мартахгүй санж хэлх ярихаа цэнэж байцгаая!

  • Ү
    Үнэн

    Тусгаар улс юм бол хэн нэг хөрш хилээ хаахад айж сандраад байх шаардлага алга. Ийм үеийг манай зарим урвагч, эрлийзүүд гойд ашиглан Монголчуудын зоригийг бөхөөж, Хятадын нэг муж болгох далдуур санааг цухуйлгаж байх шиг байна. Бид хэдэн хар нүүрс борлуулахгүй бол үхлээ юу? Хэдэн нарийн ногоо оруулж ирэхийн тулд хар хятадын өлмийд сөгдөх ёстой юм уу? Гоминданы хятадууд гэдэг Чан Кай Шигийн буюу одоогийг коммунист хятадуудын дайснууд шүү дээ. Хүрэлсүхийн хэлсэн үгэнд тэд эмзэглэх учиргүй. Үнэн үг. Хөршүүд яах бол гээд нэг үг хэлэх, үйлдэл гаргахаас айгаад суувал ямар тусгаар улс байхав дээ. Хятадын боол болсноос өлсөөд тусгаар улс хэвээр явсан дээр.

  • З
    зочин

    нүүрсээ гаргахаа болчихоё хилээ хаачихая архинаасаа гарцгаая авилгалаасаа салцгаая ажил хийгээд алаад өгөе ахиад хуучин үедээ л очих байх гоё ч юмуу хийрхэнчид ажилгүй болох нь дээ

  • З
    зочин

    төрийн байгаа царай хятадын хөрөнгө орулагчдыг хавчин тусгай зөвшөөрлүүдийг нь хомроглон цуцлана торгоно иргэдийг нь хэт эх оронч нөхдүүд зодно дэрэмдэнэ доромжлоно хохироох наад захын асуудал болсон хөх монгол босоо монгол өнөрчимэг хүртэл үйлийг нь үзэж байхад бүхэл бүтэн улс иргэдээ хөрөнгө орулалтаа хамгаалж бодлого явуулалгүй л яахав төр нь төр шиг иргэд нь дэлхийтэй хөл нийлүүлж хуэнэулийн хүрээнд амьдарч сурахсан энэ дэлхийд хэдхэн монголчууд бид байгаа биш хоёр хөрштэйгээ хилээ хаачихаад шинжээравдан ганхуяг өнөрчимэг нараараа удирдуулаад хийрхэлээр хооллоцгооё

  • З
    зочин

    АНУ руу их сүжрээд 2-3 нүүр гаргаад баахан стратегийн түншлэлтэй орнууд байгаад худал юм шивдээ

  • З
    Зочин

    холын өвгөнтэй очиж уулзаад ирсэн чинь хөрш өвгөцүүл тунирхаад хаалгаа хааж крантаа хааж .

  • З
    Зочин

    Эбэ Оюук 2 Харвард гэж дарвалзахаа болио,англиар ярихаар чинь хэл мэддэг хүмүүс иатаад уначдагшдээ ккк.

  • З
    Зочин

    Харвард гэж далчигнаад байхаар аргагүй,тэгээд ч нэг муу курс төгсчөөд .

  • З
    Зочин

    Амөрик америк харвар харвард гэж дарвалзаад байхаар тэгнэшдээ

  • З
    Зочин

    Үүнийг жинхэнэ хутган үймүүлэгч хорлогч дүрдээ итгэсэн мал бичжээ

  • Ч
    Чагнаа

    Энэ нийтлэл дайран дээр нь давс хийлээ гэдэг шиг юм байна. Нуухы нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг, бодвол цаана нь...

  • З
    Зочин

    Энэ хоёр улстай яаж цаашид байх вэ гэж нэг нь асуусан байх юм. Хоёр хөршөө хүндлээд, харилцаагаа хөгжүүлээ. Бид чинь энэ хоёроос бүх юмаа гуйж авна, авчихаад дээгүүр хараад Америкаар л тэнээд байхаар чинь энэ хоёр дургүйцнэ биз дээ. Бид хоорондоо, нэг нэгэндээ яаж ханддаг билээ? Ямар ч хүндэтгэлгүй, тэгээд өөрсөддөө болохоор хүндлэлтэй ханд гэж шаардаад байдаг.

  • Д
    ДД

    Дээр дорүй Хятадыг муу хэлж, харааж зөхөж, дорд үзэж байгаа юм чинь аргагүй шүүдээ, Өт биедээ хүрэхээр арвалздаг биздээ. Өөрсдөө ногоогооч тариад идэж чадахгүй байж хмаагүй томорч бүлтэрвэл маш аюултай гэдгийг бодож муулан хуцах хэрэгтэй. Бид 2 хөрш хилээ жаахан чангалахад л үхээнц байдалд орно шүү дээ. Хоол хүнс, ногоо цагаа, бензин тос бүгд байхгүй болно. Тэгээд төр засгаа шантаажлана, доромжлоно, өөрсдөө улин хуцахаас өөр юу ч чадахгүй. Тэгээд бас худлаа томорноо. Монголчууд бид чинь эдийн засаг, хүнсний бүтээгдэхүүнээр хараат улс гэдгээмэдээч, санаач. Дээдчүүд биш дунд ба доодчууд хорлон сүйтгээд байна.

  • Г
    Гэрэл

    Монгол улсад нууц гэж байхгүй болсон сэтгүүлч нэртэй хэдэн мөнгөний боолууд Монгол улсын эрх ашиг тусгаар тогтнолд аюултай зүйлыг бие биенээсээ өрсөн цацаж байхаар чинь аргагүй шүү дээ.Энэ чинь коммунист орон.

  • З
    Зочин

    Төрийн эрхэмүүд минь дээ өөрсөдийнхөө ургишгүй үйлдлийг олны анхаарлаас холдуулах гэсэн ядмагхан аргаар 2 хөршөө эрх хүүхэд шиг гомдож мушгин гуйвуулах гээд элдэв аршин тань илүүдээд байна .Тодруулбал тусгаар улсад байж таарахгүй муунай өвөр харагдаад байна.

  • З
    Зочин

    Өвчин тарөаасангүй гэж гомдоод байгаа юм биш бол хил гааль хаагдсаныг мушгин гуйвуулж гомоллох хэрэггүй биздээ.

  • Т
    Тэнэгүүдийн авир араншин

    асуудал .Дэлхий дээр ганц монгол байгаа мэт авирлж юм л бол бусдад бурууг тохож гоншигнох нь хөөрхий. Хувь хүн ч бай улс гүрэн ч бай өөрийн гэсэн ашиг сонирхол байж түүнийгээ нэн тэргүүнд тавьж бусад орнуудын ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж аль альнаа бодолцож хэрхэн нийцүүлэх гээд бодох юм бий.Бидэн шиг хорвоод ганцаараа амьдарч байгаа мэт юм л бол бидэнд дарамт шахалт үзүүллээ,тулгалаа гэх нялх зан хэрэггүй.Бусдад бурууг тохож өөрсдийхөө мөхөс угаанаар тайлбалах гэж оролдох ньбүрч бурангуйн араншин юм даа

  • З
    Зочин

    Америкчуудтай нэг мөсөн холбоогоо таслах хэрэгтэй. Тэгэхгүй бол хөршүүд маань биднийг хачин болгоно шүү. Ер нь барууны орнуудтай сүжрэлдэхээ болих хэрэгтэй тэд нар бидэнд гай болно уу гэхээс өөр гийгүүлэх гавъяа тэдэнд байхгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ.

  • K
    Ksa

    Гонминданы Хятадуудыг муулсан бол Си Жиньпин бүр их л баярламаар юм даа. Эрээнд яалт ч үгүй халдвар гарсан бол хэн ч байсан хилээ хааж л таарна. Энэ сэтгүүлч Лхагвадорж өөрийнхөө тархины хэмжээг хир вэ гэдгийг мэдрүүллээ. Юмыг мэдэж байж бурж бай гэе дээ, чааваас гэж. Гачин амьтан байгаа даа, хөөрхий зайлуул.

  • З
    зочин

    Хүрэлсүх үнэн л юм хэлсэн байна. Түүх үнэн. Ганцхан бид 30 жил дүр эсгэсэн ардчилал нэртэй дампуурч Төрийн хар хайрцагны бодлогогүй идэж уухын төлөө явж хамаг бүх боломжит салбар түүн дотроо хүнс, мал мах, бензин, ашигт малтмал гээд олон салбараа Хятадын хараат болгосон. Одоо л тэр зах замбараагүй бодлогогүй явсны гай гарч байна. Биднийг тайван замаар мөхөөж байна даа. Үүнийг ойлгох ухаан даанч бидэнд алга даа

  • З
    Зочин

    HENII DAALGAVRAAR YUU BICHEED BAINAAAA

  • И
    Иргэн

    24 цагт 3000-5000 халдвар гарч байхад 1000 гэж худлаа хэлээд байхаар чинь яаж хятадууд итгэх юэ, зөвхөн дундговьд 129 гарсан байна, гэтэл эмя ны мэдээнд 0 байна, ийм худалч оюунэрдэнэд яагаад итгэх ёстой юм бэ

  • И
    Иргэн

    Хятадууд оюунэрдэнэ шиг жилд 400 сая жуулчин авна, сансар судлалаар дэлхийд тэргүүлнэ, ковидгүй зун, хотын цэвэр усны хоолойг зэсээр солих, 14 хоногт гандан орчмыг аялал жуулчлалын бүс болгоно, хүрэлсүх шиг тэрбум мод тарина гэх мэтээр худлаа хардаггүй л байхгүй юу даа, худлаа шаагаад халдварын тоогоо 3 дахин дараад, өмнөговийн ногоон бүс гэж хэдэн сар худлаа шаахаар дургүй нь хүрээ биз дээ

  • З
    Зочин

    Бид өөрсдиййгөө том гүрэн гэж андуурч болохгүй. Улс төрийн уран ухаанаар хандхаас өөр арга байхгүй.

  • З
    Зочин

    hurelsuh,zandgaa 2 anust duudagdaj zaawar zuwluguu awsnii hariug ni ugch baigaa yum.anus oros,huujaa 2iig uuriin neg noimeriin daisan geed delhiid il tod zarlasan.minii daisnii daisan minii nuhur gedeg logikoor bodwol ene 2iin daisnii nuhur ni ene 2t yuu bolj haragdah ni todorhoi bolohoor tailbar iluuts biz dee...

  • З
    Зочин

    энэ 2 өөдгүй улсуудтай цаашдаа яаж байх юм болоо

  • З
    Зочин

    Harin yamar neg shaltag zaaj mongol ulsiig hugjuulehgui bh,ediin zasgiig ni boomiloh oros argiig l heregleed bn uu gej hardaj baigaa shuu

  • M
    mongol

    yamar nyalah huuhed bie biedee gomorhoj baigaa bish dee tegeed ch gomindanii asuudal bol unen bas odoogiin hyatad ulsiigch NUB d elsuulehgui tiim olon jil gomindaniihan hyatadiin umnuus nub d suusan sh dee logik muutai yam bitgii ereecheed bai