“12-17 насны хүүхдүүдийг III тунд хамруулахгүй“

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:pcr shinjilgeenii tseg/q11_20210312061246_20210903091204.jpg

Монгол улс өнгөрөгч зургадугаар сараас эхлэн 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Вакцинжуулалт эхэлснээс хойш 12-17 насны 26.502 буюу 78.2 хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад буй.

Тэгвэл 12-17 насны хүүхдүүдийг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулахгүй гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэллээ. Тэрбээр "Нэмэлт тунгаас гадна 12-17 хүртэлх насны хүүхдүүдийг вакцин хамруулах ажлыг манай улс хийлээ. Тиймдээ ч 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл бага хэмжээнд байгаа. 12-17 насны хүүхдүүдийг III тунд хамруулахгүй. Энэ насны хүүхдүүдийн байгалийн дархлаа илүү сайн байдаг учраас бүүстер тунд хамруулах тактикийг барихгүй байгаа юм" гэсэн юм.