Хэнтийн ЗДТГ: Шинэ андлалын өргөөг иргэдийн хандиваар байгуулсан

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:247695729_1944231999092692_7882132453591601290_n.jpg

Хэнтий аймгийн Батноров суманд 1.9 тэрбум төгрөгөөр баригдсан “Андлалын өргөө” цогцолборыг зохиогчийн эрхийн маргаанаар нураасан. Тэгвэл тухайн газарт МУУСГЗ, барималч А.Очирболдын шинэ “Андлалын өргөө”-г барьсан.

Энэхүү хөшөөний талаар Хэнтий аймгийн засаг даргын тамгын газраас "2017 онд Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоосон. Тэгвэл иргэдийн хандиваар Андлалын өргөөний суурин дээр хоёр сарын дотор шинэ Андлалын өргөөг байгуулсан.

Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан газрыг "Хөхүүрийн хөндий" хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл Андлалын өргөөг энэ хөндийн уулын хэвлийд аль болох нөмөртэй газар сонгож барьжээ. Мөн Андлалын хөшөөгөөр Монгол морьтон соёлыг дэлгэрүүлж шинэчлэх санааг эхлүүлсэн. Тухайлбал, Андлалын хөшөөг тойрсон морины найман зан үйлийн байгууламж байна. Боржин чулуун сийлбэрт ерөөл магтаал, морины холбогдолтой зан үйлийн үгс бичигдэж, морины уяа байгуулах юм" гэж мэдээлжээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Буудал,хоолны газар хэрэгтэй байна өө

    ккк. Энэ хөшөөг үзэх гэж дэлхий өнцөг булан бүрээс хэдэн арван мянгаар тоологдох жуулчид ирнээ..Монголын эдийн засгийн зүтгүүр болноо ккк

  • З
    Зочин

    Zaaval baih yostoi yum l baih daa.zutgeseer bgaa l hiilee