Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалт эхэллээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:7299/NIZU7401.jpg

Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалт орон даяар эхэллээ. Тодруулбал, аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-д тус дархлаажуулалтыг хийж байгаа аж. Нийт гурван удаагийн тун хийгдэх бөгөөд нэг удаагийн тун нь 5,000 төгрөг аж. Гурван тун хийлгэсний дараа 10-15 жилийн дархлаа тогтох юм.

Харин В вирусгүй гэсэн шинжилгээний хариугаа авчирч вакцинаа хийлгэнэ. Дашрамьд дурьдахад, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийдэг билээ.