“Зорилтот бүлгийн 50 хувь нь III тунд хамрагдвал одоо үйлчилж буй хязгаарлалтын дэглэмийг бууруулах боломжтой“

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin yam/ydi.jpg

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр "Эрүүл мэндийн яам, Монгол Улсын ЗГ-аас ковид19-ийн нөхцөл байдалтай уялдуулан III тун буюу нэмэлт тунг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайдаас үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн.

Тэр дундаа, зорилтот бүлгийн иргэдийн 50 гаруй хувь нь III тунд хамрагдвал одоо үйлчилж буй хязгаарлалтын дэглэмийг бууруулах боломж байна гэдийг судлаачид тогтоосон. Нэмэлт тунд хамрагдсан хүмүүсийн 99 хувь нь халдвар авахаас хамгаалагдаж байгаа юм" гэлээ.