Шатахууны үнийг ТӨР биш ЗАХ ЗЭЭЛ тогтоодог гэдгийг ойлгох цаг болсон

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 47 сек
100
legacy:yondon said/242220794_4592419110815591_2411153580888915396_n.jpg

“Шатахуун бол онцгой бүтээгдэхүүн” гэх үгийг бид өнгөрсөн 30 жил хангалттай сонслоо. “Онцгой” гэх ганцхан үгэн дор төр шатахууны асуудалд гараа “дүрж”, сүүлдээ тодорхой бүлгийн халаасыг дүүргэж эхлэв. “Шатахууны үнийг хянана” гэх төрийн пропаганда нийгмээрээ автаж, чөлөөт эдийн засгаа “булшилж”, нохойн замаар хангалттай шогшлоо.

Үүнийхээ төлбөрийг бид инфляцийн өсөлт, үнийн хөөрөгдөл болгон бэлэн төлж, дэлхийн хамгийн үнэтэй улс орнуудын нэг болох шахаж явна. Эцэст нь шатахууны хомстолд орж хэдэн зуугаараа оочерлож, зарим нь алхав. Улс арай хийж нөөцөө бүрдүүлсэн ч, үнийн хувьд дэлхийн жишгээ дагахаас өөр гарцгүй болж байх шиг. Шатахуун нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг, гэвч буурахад буцаад буудаггүй муу ёртой. Уг нь манайх чөлөөт маягийн эдийн засагтай. Гэвч иргэд нь хуучны коммунизмаа санагалзаж, төр үнийг нь зохицуулах ёстой гэж одоо болтол будилдаг. Хэрвээ төр хүслийг нь биелүүлэхгүй бол талбай дээр гараад жагсчихдаг, сонгохгүй гэж сүрдүүлдэг ичмээр улс. Асуудлыг эрүүлээр харвал шатахууны үнийг зохицуулдаг ганц зүйл нь төр бус дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ.

Төрийг хүн удирддаг. Тэр хүн нь албан тушаалдаа аль болох удаан суухыг хүсдэг учраас, олон нийтэд үнэ өсгөхгүй гэж сурталдаж итгүүлдэг. Мөн нөгөө талдаа хэсэг бүлэг нөхдийн эрх ашгийг хамгаалдаг. Энэ нугалаа дунд төрийн хэд нь авлига, эрх ашгаа хангаж, буруу гарын хэд нь зах зээлээс биш төрөөс ашиг олдог юм. Өнгөрсөн хугацаанд төр үнэ тогтворжуулах хөтөлбөр, эсвэл татварын элдэв хөнгөлөлтийг шатахуун импортлогчдод хангалттай эдлүүлсэн. Гэвч өнөөдөр үнэ яаж нэмэгдсэн байгааг захын шатахуун түгээх станцын самбараас уншиж болно. Өөрөөр хэлбэл, биднээс үл хамаарах үнийг төр барьж, тогтвортой байлгах гэж муйхарлаж явсаар өнөөдрийг хүрч. Яаж ч муйхарлаж зүтгэлээ гэсэн эцэстээ үнэнд гүйцэгдэнэ. Ийм жишээг дөнгөж сая манай улс амслаа.

Түүхий эдийн үнэ өсчихөөд байхад эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгууль, улс төрөө бодож үнийг хүчээр барьсаар шатахуун импортлогчдыг баахан алдагдалд оруулав. Эцэст нь сонгууль дуусмагч улстөрчдөд иргэд ч, компаниуд ч хэрэггүй тул хөсөр хаяж, шатахуун 600 төгрөгөөр суга нэмэгдсэн. Энэ эрүүл биш зах зээлийг “тоглолт”-оос шалтгаалж юмны үнэ огцом өсч, инфляци тэнгэрт хадав. Энэ бол цэвэр төрийн буруу. Цаашлаад төрөөс ийм зүйл хүсч, шахаасанд оруулсаар ирсэн иргэд бидний буруу. Угтаа бол зах зээлийн зарчмаараа бага багаар урт хугацаанд нэмэгдэж, инфляцийг ингэж ихээр хөөрөгдөхгүй байлаа.

Мөн төр ба шатахуун импортлогч компаниуд гэсэн зүй бус ашиг сонирхол манайд хэдийнээ бий болсон. Шатахуун импортолдог компанийн төлөөллүүд чухам яагаад төрийн сандал руу “шигдээд” байдаг учрыг та ухаж бодох хэрэгтэй. “Сод Монголын” Ц.Анандбазар, “Петровисийн” О.Содбилэг чухам яагаад УИХ-д орж, эрх мэдлийг эрэлхийлэв. Тэдний араас М-ойлын Пунсалмаа тэргүүтэй хэдэн арван эрхэм төрд орж бизнесээ хамгаалахыг хүсч нэр дэвшицгээж байна. Нэгэнт төр ажилд нь оролцоод байхад ажлаа явуулахын тулд төрд орох нь зүйн хэрэг ч байж мэднэ. Чөлөөт эдийн засгийн эсрэг зүтгэж төр оролцогч, ашиг хүртэгч нь болсон цагт бизнес дампуурдаг. Эсвэл бүлэглэлийн гарт очиж буруу замаар “цэцэглэдэг”. 1997 онд шатахуун оруулж ирэх гэж оролдож явсан 300 гаруй компани байсан бол одоо100 болтлоо буурсан. Зах зээл дээр төртэй ойрхон гарын таван хуруунд тоологдох төлөөлөл л “гол тоглогч” болж үлджээ.

Одоо үнийг чөлөөлж, шатахууны асуудлыг чөлөөт эдийн засгийн зарчмаар үе шаттайгаар явуулах цаг нь болсон. Төр чөлөөлөөлөөд ирэхээр эхэндээ үнэ нь өсөх л байх. Гэхдээ буцаад зах зээлийн жам ёсоороо буурна. Шатахуун импортлогчид борлуулалтаа бодож зардлаа аль болох багаар тусгаж хамгийн бага үнийг хүссэн хүсээгүй хэрэглэгчид санал болгоно. Үнэ буулгах ажлыг төр биш компаниуд зах зээлийн шаардлагаар ийнхүү өөрсдөө хийдэг болно. Иргэд чанар, үнийг нь харьцуулаад сонгодог болно. Энэ эрүүл өрсөлдөөн дундаас шалгарсан нь энэ бизнест тэсч үлдээд, төрөөс “тэжээгдэж” байсан хэсэг нь хаалгаа барих ёстой.

Иргэд ч санхүүгийн боломжиндоо тааруулж хэрэглээгээ зохицуулна. Шатахууны үнийг буулгахыг бус, нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулж, тав тухыг төр баригчдаас хүснэ. Санхүүгийн боломж бололцоогоо харсан сонголт хийж эхэлнэ. Олсон хэдэн төгрөгөө зөв хуваарилж, 500 метр газар алхчихдаг эрүүл хэмнэлийг амьдралдаа нэвтрүүлнэ. Мөн цахилгаан автомашин, эко хэрэглээг түлхүү сонгож, дэлхийтэй хөл нийлүүлж эхлэх байх.

Хэн нэгэн улстөрч гарч ирээд 100 төгрөгөөр нэмэгдсэн үнийг 50 төгрөгөөр бууруулснаар үлгэр жаргадаг тэнэг байдлыг халъя. Нэгэнт үнэ нь нэмэгдсэн өргөн хэрэглээний барааны үнэ хэзээ ч буурдаггүй. Энэ чөтгөрийн тойргийг бид өнгөрсөн 30 жилд хангалттай тууллаа. Шатахууны үнийг чөлөөлж, үнийг нь биш чанарыг анхаарч, цаашлаад шударга өрсөлдөөнд илүүтэй анхаарал хандуулъя. Улстөрчид 30 жил шатахуунаар шоудаж, иргэд 30 жил тэр шоунд нь амьдарлаа.

Г.Лхагвадорж

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хуурамч шатахуунд маш их хохоирч байна. арга хэмжээ аваач, керосинд татвараа тавиач, ашин сонирхолын зөрчилтэй байх аа

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин

    Тэгвэл зах зээлийнх нь зарчмынх нь дагуу чөлөөт өрсөлдөөн бий болгоод, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлаад зөнд нь орхиоч....МАН худлаа чадахгүй байж нээх зах зээл ярина.

  • З
    зочин

    ккк АН-ын төлөөлөлтэй Шунхлай, МагнайТрейд компани буюу МТ, Жаст, М.ойл, Хөрс, АргалОйл гэсэн компаниуд нар, харин МАН-ын талаас НИК, Тэс, Сод гэсэн комданиуд байдаг , гол хүч нь АН-ынхан байдаг гэсэн, Жаст-ыг хурц элбэгээ нар авсан гэцгээх юм үнэн үү.

  • И
    иргэн

    Ард иргэдийг хохироосоор байгаа хуурамч шатахууныг яах вэ???

  • И
    иргэн

    Ард иргэдийг хохироосоор байгаа хуурамч шатахууныг яах вэ???

  • З
    Зориг

    Стратегийн бүтээгдэхүүний үнийг зах зээл биш төр зохицуулах ёстой.

  • Z
    zocin

    Гол гол стратегийн бүтээгдэхүүн /бензин, мах, гурил, цахилгаан/-ны -гэх мэт үнийг ард түнийхээ амьдралын түвшин, эрх ашигт нийцүүлэн төрөөс заавал зохицуулж байх хэрэгтэй. Эдгээрийг төр зохицуулахгүй бол төр юу хийх юм.

  • Z
    zochin

    tanai namiin kheden khulgaich une togtoodog biz dee malaa

  • Z
    zochin

    Zasag tatvariin bodlogoor zohiutsuulalt hiideg ym shuu, bayachuuliig bish, busdiig ni bodoh yostoi.