“И-Монгол академи“ бодлогын ТОМ АЛДАА

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 46 сек
250
legacy:Obuna.jpg

Монголд нэг даам гарсан дарга бий. Төрийн албаны шалгалт өгөхгүй, цар тахлын дэглэм хамаарахгүй. Улсын төсөв хэлэлцэж байх үед гадаад томилолтоор явчихдаг. Өөрийг нь муулж магтаж байгааг төсвийн мөнгөөр мониторинг хийж, хянуулж байдаг. Түүнд зориулж төрийн албаны хуулийг хүртэл өөрчлөхөөр МАН-ынхан хөл алдан гүйдэг. Нийтийн сүлжээнд түүнтэй холбоотой ямар нэг таагүй юм бичвэл яагаад ч юм “царайлаг болохоор л атаархаж байгаа юм” гэсэн логикоор өмөөрч гардаг. Өөрөө бичүүлээд байдаг юмуу? өрөөлөөр бичүүлээд байдаг юм уу? бөө мэд. Хүмүүс түүнийг залуухан царайлаг учраас л атаархаж шүүмжилдэг гэсэн ойлголт одоо бараг теором болох нь ээ. Ийм л нэг царайны бядаар бүхнийг нам дардаг даргатай болоод авсан.

УИХ энэ өдрүүдэд 2022 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа. Төсөв хэлэлцэх үеэр яам, агентлагийн толгойтой бүхэн төрийн ордноор царай алдаж хонож өнжих шахам гишүүддээ бөхөлздөг. Харин ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэд тийм шаардлага огт алга. Удирдсан агентлаг нь яам, өөрөө сайд болон дэвшихийн сацуу И-Монгол нэртэй академи байгуулах нэрээр юунд зарцуулах нь тодорхойгүй 7.8 тэрбум төгрөг оруулж ирлээ. Татвар төлөгчдийн 7.8 тэрбум төгрөгийг яаж зарцуулах гэж байгаа юм бэ? гэж УИХ-ын гишүүн Ч.Ундрам холбогдох хүмүүсээс нь асуутал мэдэж байгаа хүн нэг ч байсангүй. Ганц хариулж мэдэх хүн нь гадаад айлчлалаар явчихсан болж таарсан. Бүхэл бүтэн Улсын төсөв хэлэлцэж байхад ямар дарга нь гадагшаа явдаг байнаа? гэж тэрээр бухимдлаа илэрхийлсэн. Гэтэл маргааш нь л Ч.Ундрам, Б.Болор-Эрдэнэ хоёрын зургийг зэрэгцүүлж тавиад “Ч.Ундрам царай муутай Б.Болор-Эрдэнэ царайлаг учраас атаархаад" гээд л гөвөөд авлаа. Залгуулаад ХХМТГ-ын дарга Монголчуудын амьдралд агаар ус мэт хэрэгтэй ажлаар Арабын баян улсад ажиллаж байгаа тухай хэвлэлийн мэдээнүүд гарав. Хатагтай даргаа ирэхэд нь “царайны бядаараа хэдэн доллар олж ирэв” гэж амыг нь асуудаг юм шүү.

За царай зүсний асуудлыг түр орхиод үндсэн сэдэвтээ дүгнэлт хийе. Товчхондоо, И-Монгол академи бол бодлогын маш том алдаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам энэ талаар “1111 төвийг өөрчлөөд суурин дээр нь ийм төсвөөр ажилладаг газар байгуулах юм байна. Мөн хэдэн програмын хөгжүүлэлт дээр ажиллах юм. Нэг ажилчны дундаж цалин нь 2.6 сая төгрөг байх юм байна. Ингэж бизнес эрхэлж байгаа, мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа мундаг залуусынхаа хоолыг булаах юмуу” гэж хэлжээ. Үнэхээр И-Монгол академи програмын хөгжүүлэлт дээр ажиллана гэж байгаа бол энэ нь манай улсын мэдээлэл технологийн салбарт жинхэнэ гамшиг авчирна.

Манай цахим шилжилтэд тулгамдаж байгаа нэг чухал асуудал нь үйлдвэрлэлийн өртөг. Боловсон хүчин цөөтэй учраас ямарваа нэг бүтээгдэхүүн хэт өндөр үнээр гарах, төрийн дижитал шилжилт дааж давшгүй өртгөөр явагдах гээд байгаа бэрхшээл бий юу гэвэл бий. Гэхдээ үүнийг зах зээлийг дэмжих замаар шийдэх болохоос төр өөрөө монополь үүсгэж болохгүй.

Юуны өмнө ямар ч улсын төр мэдээлэл технологийн салбарын гол зах зээл нь байдаг. Дэлхийд тэргүүлэгч Майкрософтоос Хятадын Тенсент хүртэл мэдээлэл технологийн гигантууд төрийн дэмжлэгээр, төрийн зах зээлийн орон зайд өсөн торниж дараагийн шатанд гарч ирсэн байдаг. Гэтэл манай төр засаг энэ орон зайд шууд өөрсдөө үсэрч ороод зэрэгцэн үйлдвэрлэл эрхлэх юм байна. Энэ салбар өнөөдрийг хүртэл төр оролцоогүй харьцангуй эрүүл хөгжиж ирсэн. Шатахуун, эрчим хүч, тавантолгой, төмөр зам, дарханы зам гээд төрийн хутгалдаж дампууруулсан салбар, жишээ мундахгүй. Одоо нэмээд мэдээлэл технологийн улсын үйлдвэр байгуулах замаар мөрөөрөө явсан салбарыг чирч унагаах нь ээ. Тэртэй тэргүй төр нь дэмждэггүй учраас Япон, Сингапурт гарч толгойгоо зарж яваа залуучууд хэзээ нэгэн цагт буцаж ирэх ч хэрэггүй боллоо.

Төр засаг мэдээлэл технологийн үйлдвэрлэлийн өртгийг бууруулахын тулд нэгдүгээрт хүний нөөцийг олноор нь, хурдтай бэлтгэдэг. Хоёрдугаарт өөрсдийн зах зээлээ нээхийн зэрэгцээ гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой үйлдвэр технологийн паркаар бойжуулдаг. Манайд хүний нөөцийн дутагдлаас болоод цахим шилжилтийг хийхэд хэдхэн компанийг царайчилж хэлсэн үнийг нь дагахаас өөр аргагүй байдалд ордог тал бий. Гэтэл одоо тэр хэдхэн компаниа ч үгүй хийж ганцхан төрийн монополь үүсгэх зам руугаа орох гэж байна.

Мэдээлэл технологийн гарааны компаниудыг дэмжиж, бойжуулах зорилготой Мэдээлэл технологийн үндэсний парк гэж бий. Төр баруун гараараа гарааны компани бойжуулаад зүүн гараараа тэднийг багалзуурдах маш авцалдаагүй бодлого явуулах гэж байна. Зүй нь тэр 7.8 тэрбум төгрөгөө Мэдээлэл технологийн паркаараа дамжуулж гарааны компаниудыг бойжуулахад зарцуулах ёстой юм. Гэтэл МТҮП-ын үйл ажиллагаа нь үндсэндээ менежментийн хувьд орхигдсон, захирлынх нь томилгоо ямар нэг улс төрчийн өр барагдуулах зарчмаар хийгддэг болоод удаж байгаа. Салбарын стратегид маш чухал паркаа гаргуунд гаргачихаад шинээр төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулна гэдэг яав ч зөв бодлого биш. Эстони загвараар ийм академи байгуулах гэж байгаа гэсэн сураг дуулдсан. Эстоний загвар бол огт өөр шүү. Гадны туршлагыг ухвар мэдрэмжээрээ өнгөц ойлгоод Монголжуулж төрийн мангас нэгээр нэмэх энэ бодлогыг яавч хэрэгжүүлж болохгүй.

Улс орнууд технологийн паркуудаар өрсөлдөж байна. Гэтэл манайхан МТҮП-ынхаа менежментийг яаж хийх учраа олохоо больсон. Тэр бүү хэл өмч хөрөнгийнх тал нь өнөөх алдарт Ц.Анандбазарын хамааралтай “Өргөө-2” кино театрт албан бусаар хувьчлагдсан. Асар бага түрээс төлдөг, гаргаж хөөж болдоггүй ийм л байдалтай байгаа. Энэ талаар дараагийн сурвалжлагаар дэлгэрэнгүй өгүүлнэ.

Монгол Улс компьютерингийн чиглэлээр нэг ч барилга өөрсдөө бариагүй. Өнөөгийн МТҮП-ыг ЗХУ, Үндэсний дата төвийг БНСУ барьж өгсөн. Гэтэл компьютерингийн чиглэлийн паркын байраа Оюуны өмчийн газарт өгнө, Боловсролын яамыг оруулна гэж төрийн өмчийн хороо нь тушаал, тогтоол бариад гүйж байх жишээтэй. МТҮП гэж хэнд ч хэрэггүй түрээсээс өөр үйл ажиллагаагүй байгууллага байна гэж дээр дооргүй ад үздэг. Гэтэл мөн чанартаа цорын ганц шинжлэх ухаан, технологийн төвийн зориулалттай энэ газрыг сайн ажиллуулах биш муу муухай хэнд ч хэрэггүй болгох замаар хотын А зэрэглэл дэх үл хөдлөхийг нь залгих гэсэн технологитой бодлого яваад байгаа л харагддаг юм даа.

Г.Лхагвадорж

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Обунагийн улаан фен

    Обуна хөөрхөн тэгээд яадаг юм. Бас маш өндөр боловсролтой.Бас чадварлаг. Хаана ч улс орны нүүр царай улайлгахгүй .

  • З
    Зочин

    Tsarailgiin huvid ch tsarailag yumaa.Undram ni tavag shig havtgau tom nuurtei

  • З
    Зочин

    ITPark бол 2005-6онд анх. одоо яриад бгаа E Mongolian салбар хоорондын харилцан холболтын зохицуулж зангидах зорилготой байгуулагдсан боловч өдий хүртэл ажлаа хийж чадаагүй өдий хүрсэн тул И-Акадкмиа түүний байр суурин дээр зохион байгуулах хэрэгтэй шүү дээ.

  • З
    Зочин

    Naad khulduu ukhmel tsaraitai daamiig khen khuurkhun geed bgaa um be

  • З
    Зочин

    Мэргэжлийн хүн биш байж ингэж суга дэшчих юм бөгс л сайтай бна даа

  • З
    Зочин

    Ухаан нь илүү юм болов уу,бөгс нь илүү ажиллгаатай юм болуу

  • З
    Зочин

    Ямар академи гэнээ өрөвдөх юм

  • З
    Зочин

    Ядахдаа МУИС баклавртай байж өөрийгөө боловсролтой гэж бичүүлээч. Очиж очиж Хүмүүнлэг төгссөн гарууд хэзээ тийм толгойтой байсан юм

  • Б
    Бат

    Төсвийн мөнгөөр яваагүй гэсэн. Мундаг боловсролтой бүсгүй

  • З
    Зочин

    Чамд болоод үр хүүхэд чинь хүн муулсан Үйлийн үр чинь ирдэг бурханы сургаал бий шүү. чи өөрөө төрийн үйлчилгээг цахимаар авч л байгаа үхэн үхтлээ л төрийн үйлчилгээг авна. Төрөө дээдлэх нь сүлд өршөөдөг тавилантай юм шүү дээ

  • З
    Зочин

    Энд бичсэн сэтгэгдэлүүдийг харсан чинь бичигч нар үнэхээр оюуны хомсдолтой сэтгэхүйн тураалд орчихсон амьтан гэхээс лав хүн биш бололтой..Аав ээжтэй ах дүүтэй хүмүүс байх.ажил хийхгүй байж эх орныхоо хөгжил иргэддээ Төрийн үйлчилгээг цахимаар хүнд суртал авилгагүй чирэгдэлгүй хүргэх ЗГынхаа ажлыг гүйцэтгэж яваа залуучуудыг дэмждэггүй юмаа гэхэд мушгин гуйвуулж ажлыг нь харлуулах чинь Ча

  • З
    Зочин

    Бөгс бөөрний асуудлаа дээгүүрт тавьдаг лут хүмүүс шүү

  • З
    Зочин

    бамбай булчирхайн өөрчлөлттэй урагш төвийсөн нүд, хар бор царайтай, нялайтал зурчихсан хөмсөгтэй , дорвойсон уруултай энэ БолорЭрдэнэ нь тэгээд тэр царайлаг нь юмуу ха ха. Ундрам нь дэргэд нь ядахдаа нүүр ь цэвэр юм даа. Адилхан хөдөөний оркууддаа тэр дарга хүүхэн нь ок юм байгааз

  • З
    Зочин

    Аргагүй ш дээ энэ хүүхэн чинь Хүкийн боовийг хөхдөг юм чинь

  • З
    Зочин

    Царайлаг нэгнийг үзэн ядна. Царай муутай бол дооглоно.

  • З
    Зочин

    Төр төрийн ажилаал хиймээр юм. бизнес жамаараа явж байхад бас нэг балай газар гараад ирэх юм. ингээд ирхээр салбарын хөгжилийг баллуурдаад эхэлдэг нь бараг л бичигдээгүй хууль юм доо

  • З
    Зочин

    Төр оролцохгүй бол хөгжинө. Төр оролцвол аль нэг дарга өөрөө компани байгуулж түүндээ давуу эрх олгоод таарна

  • А
    Алдаа алдаа

    Тиймээ яг хэлье л гэж бодоод байлаа. Энэ маш буруу шийдвэр шүү. Төр МТ компаниудыг нухчин дарах гэж байна. Тэгээд АЙТИ парк гэж сөнөсөн газраа хурдан өөд нь татаад гарааны компаниудаараа цахим шилжилтээ хийлгээ.

  • V
    vn

    Гол энэ хүүхэн ЕС энтэрээ бярдаад байгаа нь шударга бус юм л даа

  • Z
    Zochin

    Turiin neriig barij ajil hiih nereer tusuv husdag iimerhuu zal'tai huuhnees erthen salah heregtei. Bodvol Oyuka duugiin doodoh n' yum blgui dee...

  • З
    Зочин

    Undram gishuun buur ch iluu carailagshdee Tgj yariwal

  • З
    зочин

    Энэ УИХ-ын гишүүн Ундрах билүү нэг уйваагүй нөхөр байна аа ямар их албархуу хүн бэ

  • З
    зочин

    Г.Лхагвадорж оо залуучууд шинээр бодож санаж ажиллаж байхад саад болохгүй дэ. Наад хүний чинь хийх гэж байгаа ажил таны үр хүүхдүүдэд чинь хэрэгтэй шүү

  • З
    зочин

    наад хүнээ ажил хийх гээд яваад байхад битгий саад болоорой

  • Ц
    Цоогий

    Царай зүс яриа явчих юм .Адилхан эмэгтэйчүүд.Чухам үнийг хэлсэн муухай царайтай биш юм Үнэн үг гашуун байгна .Царайгаар ажил хийхгүй шүү ухаанаар ажилаарай Ундрам гишүүнд ажлын өндөрөөс өндөр амжилт