МоАХ-ыг нам болгож, Монголын ногоон намыг өөрийн болгох Х.Баттулгын ТӨЛӨВЛӨГӨӨ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 20 сек
270
legacy:Battulga Erunhiiluch/BatbulgaH-1.jpg

С.Баяр нэгэн цагт “Спортод ороод аварга, бизнест ороод тэрбумтан, улс төрд ороод Ерөнхийлөгч” болчихдог сүйхээтэй эр гэж Х.Баттулгыг дүгнэж байсан. Х.Баттулга ч үүнийг нь нотлох мэт Ерөнхийлөгчөөс буусан даруйдаа “хуулийн гарт” очоосой гэж алгаа үрчиж суусан нөхдүүдэд МАН-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдож айхтар муухай “бэлэг” барив. Тараах гэж байсан өрсөлдөгч намынхаа “тооноор” нь ороод хойморт нь сууж чадах хүн энэ цагт Х.Баттулгаас өөр байхгүй. Магадгүй нөгөө талаасаа жаахан увайгүй ч юм шиг...

Тэгвэл түүний дараагийн улс төр нам байгуулж, 2024 оны сонгуульд оролцсноор үргэлжлэх бололтой. Нэгэнт С.Эрдэнийг хуулийн хэлээр дийлэхгүй тул ордонд байгаа АН-ынх нь бүтэн үлдсэн “сүүлчийн цайзыг” балгас болтол нь эвдрэлцүүлээд явах нь түүнд ашигтай. Тэгвэл Х.Баттулгын шинэ төлөвлөгөөний нэг хэсэг нь МоАХ, нөгөө хэсэг Монголын ногоон нам байх гэнэ.

МоАХ орон нутагт “хөлтэй”, бас маш их өмч хөрөнгөтэй

2000 оны эхээр өрнөсөн ардчиллын ороо бусгаа цагаар улс төрд орох чинхүү хүсэл, “шуналтай” Х.Баттулга анх МоАХ хэмээх төрөлхийн партизан, тэмцэгч нөхдүүдийг хажуудаа авсан байдаг. Сая Ерөнхийлөгчөөс буухаасаа өмнө МоАХ гэх ТББ-д Улсын баатар цол олгочихсон. Гишүүд, дэмжигч олонтой МоАХ-ыг шинэ нам болгох хувилбар бол туйлын зөв шийдэл. МоАХ-ыг нам болгох гэж буй нь товчхондоо хоёр үндсэн шалтгаантай. Нэгд, МоАХ бол тартагтаа тулсан АН-ын идэвхтэн гишүүдийн олонхыг бүрдүүлдэг хэсэг. Хэдийгээр МоАХ-аас гаралтай бодлогын удирдагч Ардчилсан намынхан дунд ховорхон ч, Х.Баттулгын төлөө эцсээ хүртэл тэмцэх зориг, зүрхтэй партизанууд дэндүү олон. Хоёрт, МоАХ нь 1990 оны ардчилсан хувьсгалыг хөдөлгөгч гол хүч байв. Нам байгуулахад гишүүдээс гадна өөр нэг ач холбогдолтой зүйл нь гадас зоох газар, ороод суух байшин. МоАХ-нд аймаг орон нутаг, сум дүүрэг бүрт шахуу байр сав, өмч хөрөнгө бий. Ардчилсан намыг бодоход л хотын төвд байртай.

Энэ давуу талуудыг олж харсан Х.Баттулгын хүмүүс өнгөрсөн намаржин орон нутаг, сум дүүргүүдээр тойрч МоАХ-ын гэх сэтэрхий зүү, сэмэрхий давууг ч үлдээлгүй тоолж, гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж авсан сурагтай.

“Монголын ногоон нам” пропорцианал сонгуулиар намын нэрийг жагсаалтын гуравт бичигдэнэ

Сонгуулиар “амилдаг”, намын нэрийн жагсаалтын гуравт бичигддэг О.Бум-Ялагч даргатай Монголын ногоон намыг Х.Баттулга овоо хараандаа авсан. Мөн эх сурвалжийн мэдээлснээр тэдний тохироо эцэслэгдсэн гэх албан бус мэдээлэл ч байна. МНН-ыг авах үйл явц бол удахгүй өрнөх гэж буй Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдаж буй чухал нүүдэл. Хэрвээ Үндсэн хуулиа өөрчилсөн тохиолдолд МАН-ынхан хүссэн ч, эс хүссэн ч сонгуулийн тогтолцоог дагуулж өөрчилнө. Өөрөөр хэлбэл, хүн биш нам дугуйлдаг пропорционал элементийг заавал шингээнэ гэсэн үг. Энэ тогтолцооны гол асуудал нь сонгогчдын олонх жагсаалтын тэргүүн эгнээний хэдээс сонголт хийчих гээд байдаг буруу хандлага юм. Жагсаалтад бичигдсэн 30 гаруй намын нэрийг нэг бүрчлэн унших “цэцэн” тун ховор хэмээн олон судалгаа өнгөрсөн хугацаанд өгүүлсэн байдаг.

Женко талынхан “худалдаж” авсан шинэ намаа МоАХ-той нэгтгэж нэрийг нь солиод явна гэх таамаг улс төрийн хүрээнхэн дунд яригдаж байна. Мэдээж Н.Алтанхуяг, С.Ганбаатар тэргүүтэй Ардчилсан намаас “хөөгдөгсөд” Женкогийн намыг түшнэ. Тэдний араас С.Эрдэнэд гомдогсод болон Г.Уянга, Херо Баатар, Асашёорюү тэргүүтэй үнэнч нөхөд нь шинэ намд нь элссэнээр нэгэн барьцгүй нам Монголын улс төрд мэндэлж мэдэх юм.

Мөн Монголын ногоон намыг “халаасалж” гуравдугаарт бичигдэх эрхийг нь өвөртөлснөөр Х.Баттулгад гарч ирэх өөр нэг давуу тал нь улстөрийн амын тухай хуулиар авах санхүүжилт. Энэ хууль хэрвээ батлагдвал төсвөөс санхүүжилт авах боломж нээгдэнэ. Тус нам Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтэй кандитатуудаараа ч, гуравт бичигдэх давуу эрхээрээ ч 2024 оны сонгуульд хөөрхөн хэдэн суудал зулгаахыг үгүйсгэхгүй. Ингээд УИХ-д сонгогдсон гишүүн бүрийнхээ тоогоор санхүүжилт авч эхэлнэ. Одоогоор хэдэн төгрөгийн урамшуулал олгох нь тодорхойгүй байгаа ч хараа хяналтгүй хандиваар санхүүждэг улс төрийн намын бугшсан тогтолцоог халахын тулд гишүүн бүрийг 100 сая төгрөгөөр үнэлж, намд нь төсвөөс санхүүжилт өгч болох юм гэдэг хувилбарыг саарал ордноор яригдсан. Хэрвээ иймэрхүү өнгө аясаар уг хууль батлагдаж, Х.Баттулга шинэ нам байгуулчихвал 2024 онд аюулын хэдэн гишүүнтэй, чамгүй хэдэн төгрөгийн санхүүжилттэй сууж байж мэдэх л юм.

Г.Лхагвадорж

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гэрэл

    Одоо энэ цаг үед Монголоо гэсэн сэтгэлтэй гадныхны гар хөл бууны нохой болоогүй ганц хүн нь Баттулга шүү.Ийм учраас бүх бууны ноход боорлон дайраад байгааг та нар ойлгооч Баттулга одоо мөнгөөр яах юм.Хулгайч нарын гарт орвол сөнөх байсан хэдэн үндэсний үйлдвэрүүдийг чинь сэргээгээд сайхан ажиллаж байна:Энэүүгээр нь хүртэл дээрэмчин энэ тэр гэж дайрах юм,Хэрэв Баттулга аваагүй бол үйлдвэр комбинатын хэдэн үйлдвнр шиг л болох байсан шүү

  • Z
    zochin

    МоАХ-ын гишүүд гэж тэтэгвэрийн хэдэн өвөө эмээ тэд нарын ганц нэг хүүхэд л байгаа биз дээ. Цаашид Улс төрийн үйл үйл ажиллагаа явуулах оюуны болон боловсон хүчний хэр зэрэг чадамжтай болоод тэднээс айна гэж .., ккк

  • А
    АРДЧИЛАЛЫН АНХНЫ ТЭМЦЭГЧ

    ДЭМЖИЖ БАЙНА ШҮҮ. аЛЬ ЭРТ 1990 ОНООС МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООГОО УЛСТӨРИЙН СТАТУСТАЙ БОЛГОСОН БОЛ БОРООНЫ ДАРААХЬ ҮҮЛ ШИГ ОЛОН НАМУУД ТӨРӨХГҮЙ ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН БАЙХ БАЙСАН ЮМ ШҮҮ.БАТТУЛГЫНХАА МОНГОЛЧ ХОЛЧ УХААН АРД ТҮМНИЙХЭЭ БОЛОН УЛС ОРНОО ГЭСЭН ЭХ ОРОНЧ СЭТГЭЛИЙГ БАЙНГА ДЭМЖИЖ ЯВДАГ ТЭМЦЭГЧИЙН ХУВЬД МАШ ЗӨВ САНААЧИЛГА ГЭЖ ҮЗЭН 100% ДЭМЖИЖ БАЙНА

  • З
    Зочин

    компаний захирал гэж ярьж бичдэгээ болиод намын захирал гэдэг болох юм бна л даа

  • З
    зочин

    Орсын улаан тарианы хүчээр хятадын тэмбүү ярнаасаа салж төрөл олчихоод хуцахаа больцгоо.

  • З
    Зочин

    Hutsmoi muu hogiin sda ter shorondoo ochoo Mongol ulsiigmaani horlojduusahgui yum daa

  • З
    Зочин

    Монголчууд энэ Орос овчаркныхаа гараас ойрын 20 жилд гарахгүй ээ. Тиймээс, удахгүй монголчууд дүрвэж эхлэнэ, хараарай.

  • З
    Зочин

    Төмөр замыг зогсоож оросын төлөө ажилсаны тулд түүнээс ял асуух ёстой

  • З
    Зочин

    nuguiu GADAADAAS IREHGUI ZUGTAAD BAISAN ELBEGDORJIIG ODOO BARIVCHILJ SHOROND N HIIGEECHEEE MANIIHAAN NAADAHIIN CHINE BAYAR BAYARTSOGT SAIHANBALAG NARTAI OYU TOLGOIGOOS SHAASAN HEDEN TERBUM DOLLARIIG N HURAAGAACH

  • X
    X

    ZUV SHDEE AN-G ELBEGDORJ BATUUL ERDENE METIIN JINHENE SHOROND SUUH YOSTOI HULGAICHUUD BUJIGNUULAAD BUTARGAAD BULSHLAAD DUUSAJ BAIHAD HAMGIIN ZUV HUVILBAR SHINE NAM BAIGUULAH

  • З
    Зочин

    Харин бид экс ерөнхийлөгчийгөө шоронд нь суулгах төлөвлөгөөгөө хэзээ эхлэх вэ?

  • З
    Зочин

    захиалгатай бичвэр гэдэг нь шууд мэдэгдэж байна,

  • Z
    zochin

    nvvrsee orosoor damjuulj zarna gesen bolohoos nemvv urtug shingeene gej sonsoogui.

  • З
    Зочин

    хүрэлсүхээс дээр

  • З
    зочин

    Юу яриад байнаа АН чинь устаад удаж байгаа биздээ С Эрдэнэ-н хувийн АН гэж байдаг байх

  • З
    Зочин

    худлаа шаахаа боль

  • И
    Иргэн

    Энэ үнэн бол Монгол улс хагарал, тэмцэл, өс хонзонгийн дэвжээ болж, эхлээд АН устаж, дараа нь монгол улс сөнөнө.

  • O
    Oyun

    Төмөр замыг 7-8 жилийн өмнө яасан их гацаасан билээ дээ өдийд нүүрсээ зөөгөөд... Өс хонзон их санадаг хүн хэцүү дээ

  • С
    сонгогч

    10 ЖИЛИЙН ӨМНӨ ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМАА ТАВЬЧИХСАН БАЙСАН БОЛ ӨДИЙД ДОЛЛАРЫГ БӨӨН БӨӨНӨӨР НЬ ХАЛААСЛААД СУУЖ БХ БАЙСАН. ГЭТЭЛ ХЭН ТҮҮНИЙГ ГАЦААЖ МОНГОЛЫГ ХОХИРООСОН БИЛЭЭ??? !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • З
    Зочин

    Муу Жонхуу здаа мөрөөрөө зайлаад өгөөчээ.

  • З
    Зочин

    Энэ Түвд хүнээр улсаа самруулах гээгүй л бол төрөөс холхон байлгасан нь өлзийтэй шүү. Сая ч хичнээн их өс зангидаж хүмүүсийг халган бутаргаж ард түмний эв нэгдлийг сарниулав. Бузартай новш доо.

  • А
    амжилт, сайхан мэдээ

    Монголын ард тумэнд маш их нэр хундтэй,сайн Еренхийлегч байсан, байхаар ч болно, юу ч хийсэн дэмжинэ, яагаад ч буруу юм хийхгуй

  • З
    Зочин

    Нүүрсээ алдаагүй л байгаа. Харин ч үнэ нь өсөөд байж байна.

  • З
    Зөв хүн

    Нүүрсээ хурдхан хямдхан өгсөнгүй гэж Баттулгыг муулсан улс. Баттулга нүүрсэндээ нэмүү өртөг шингээж өндөр үнээр зарий л гэсэн штэ. Баттулгын зөв гэж бодож байгаа шүү.

  • З
    Зочин

    Хайран төмөр зам урагш нь тавьсан бол одоо нүүрсээ зөөж бх ёстой

  • Z
    Z bold

    Zob dejine

  • Z
    Z bold

    Zob demine