“ЖАНЦО“

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 25 сек
290
legacy:Jantso.jpeg

“Женкогийн Ардчилсан намынхан” /ЖАН/ хэмээн гишүүд дэмжигчдээсээ нэр хоч аваад буй АН-ын хэсэг нөхдүүд өнгөрсөн баасан гарагт “ОНЦ ИХ ХУРЛАА” хийлээ. Хуралд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийгээ дагуулан ирсэн нь хэний ч хүлээгээгүй үзүүлбэр, ойрд харагдаагүй дүр зураг байв. Зарим нь ч тэхий голоороо хуваагдсан АН эвлэрэх нь хэмээн хий горьдож харагдсан. Гэвч өнөөх Э.Бат-Үүл нь хурал нь дуусаагүй шахам байхад “онцгүйгээр” нь дуудаж эв эеийг дахин хагалав. Дайны хажуугаар дажин гэгчээр үгээ хэлэх гэсэн АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэг хурлаас хөөснөөр АН-ын “Онц их хурал” нь багагүй үзүүлбэртэй болж дууссан.

Харин уг хурлаас Увсын фракц тун ч хожоотой гарч, эртнээс хүссэн үр дүндээ хүрсэн гэхэд болно. Тодруулбал, ЖАН талынхан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг даргаар батламжилж, Лу.Гантөмөрийг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилов. Мэдээж уг томилгоонуудын ард “хорыг” найруулж, хоржоонтой инээж суусан хүн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Үүнийг анзаарсан гишүүд нь ч “Женкогийн Ардчилсан нам” дээрээс О.Цогтгэрэлийн Увсынхан нэмэгдээд Ардчилсан намын толгойд гаргаад ирлээ. Цаашдаа энэ “ЖАНЦО” хэр хол явах вэ гэх зэргээр ярьж, өгүүлж эхлэв.

Нээрээ ч өнөөдрийн энэ үйл явцыг л хамгийн их хүсч, хүлээж, "найруулж" ирсэн хүн бол Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл тэргүүтэй Увсын фракц. Бие дааж гарч ирсэн ч боломж гарсан даруйдаа АН руу “шигдсэн” Н.Алтанхуяг тэргүүтэй Увсынхан өнөөдөрт л бэлтгэж Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын хагарлыг ил далдаар өрдөж ирсэн. Бүр хавар л ирэх намар болох АН-ын том хуралд Увсынхан фракц голлох тоглолтыг үзүүлнэ гэх яриа АН дотор өрнөж эхэлсэн талаар нийтлэл хүртэл бичиж байв. Тэгвэл өнөөдөр тэр таамаг биеллээ олж Увсынхан Ардчилсан намыг бүрэн “халаасаллаа”. Гэхдээ АН-ын асуудал дарга, цэргээ сонгосон өнгөрсөн баасан гарагийн үйл явдлаар нэг талдаа гарчихаагүй. Цаашдаа үүнээс ч олон үйл явдал өрнөнө гэдгийг сануулъя. Харин Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын өнөөдрийн энэ ялалт стратегийн хувьд өндөр ач холбогдолтой. Сайнаар бодоход АН-ыг утгаар нь өөрийн болгох. Муугаар бодоход булаацалдаж буй талтайгаа тохироо хийхэд дарга биш юм аа гэхэд генсекийн зэргийн суудлыг хумсалж дөнгөнө. Өөрөөр хэлбэл, асуудал яаж ч шийдэгдсэн ашигтай гэсэн үг.

Одоо тэд яаравчилж Ардчилсан намын удирдлагын баг, газар хэлтсийн даргаар өөрсдийн хүмүүсийг томилох нь байх. Харин бүлгийн даргыг Женкотойгоо эвийг эрхэмлэж одоохондоо түүний талын хүнд өгөх болов уу. Цаашлаад УИХ-ын дэд даргын суудал зэрэг томоохон томилгоонуудад Увсын фракц ихээхэн үүрэгтэйгээр гол дүрд нь тоглох болно. Гэхдээ агуулгаараа өнгөрсөн хугацаанд АН-ыг төлөөлж явсан С.Эрдэнийн Ардчилсан намаас хавь илүү АН гараад ирлээ гэж дүгнэж болох юм.

Н.Алтанхуяг хуучин “Алтангадас” гэх фракцыг АН-д “од” болгосон шиг ээ, энэ удаад нутгийнхаа фракцыг голлох байр сууринд хүргэж чадлаа. Энэ нь харин цаашаа хэр үргэлжлэх нь сонирхолтой, бас эргэлзээтэй. Аливаа намын дотоод улс төрд УИХ-ын гишүүд нь жин дарж оролцдог. Энэ утгаараа шинэхэн дарга О.Цогтгэрэл, “найруулагч” Н.Алтанхуяг хоёр ихээхэн эрчтэй хоршиж, нутгийн генсек Лу.Гантөмөр нь өөрт ирсэн үүргээ тултал гүйцэтгэх буй за.

Г.Лхагвадорж

Хуваалцах:290

СЭТГЭГДЭЛ (29)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    багануурын иргэн

    наадах чинь үнэний ортой байна шүү. баганнурт оюунбаатар нэргүй очирлхам мөнхтүишиг гээд 4-хэн соц дек байсан гэсэн. Гэтэл 4-үүлээ хурал хийгээд Мөнхтүшиг ахыг маань Анхны намын даргаас нь огцруулаад Гэр бүлийн 2 Нэргүй Оюунбаатар нар удирдлагыг нь авсан гэж сонссон. Яагаад гэвэл Гончигдорж нь Багш нь байгаад хор найрууллаа гээд ах маань архи уучихаад яриад сэтгэлээр унаад уйлан байж ярьсныг гэнэт саначихлаа. Тэд санасандаа хүрээд Багануурын ардчилсан намыг хагаруулаад оюунбаатар нь ардчилсн намын дарга болоод эхнэр Нэргүй нь Гончигдорж Элбэгдорж нарын дэмжлэгийг аван олдон жил элбэгдорж ерөнхийлөгчийн ивээлд багтан тамгын дарга хийсэн сураг сонссон. Ингээд үзэхжэд СОЦИАЛ УГШИЛТАЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧ НАР ТУН АЮУЛТХЙ ШҮҮ

  • А
    АРДЧИЛАЛЫН АНХНЫ ТЭМЦЭГЧ

    32 ЖИЛ ЗҮТГЭСЭН АРДЧИЛСАН НАМ МААНЬ АВСАНД ОРСОНТОЙ АДИЛ БОЛЛОО. СОЦИАЛДЕМОКРАТУУД ЧИНЬ ДАНДАА АШИГ ХОНЖОО ХАРСАН АЛБАН ТУШААЛ ГОРИЛСОН ЛУЙВАРЧИД БАЙДАГ ГЭДГЙИГ ОЛОН УЛСЫН УЛСТӨРИЙН ТҮҮХ ХАРУУЛНА ШҮҮ. ГОНЧИГДОРЖ АЛТАНХУЯГ, СОДНОМЦЭРЭН ГЭЭД ЛУЙВАРЧИН МАНЛАЙЛАГЧТАЙ НАМЫН ШААРДУУД АРДЧИЛСАН НАМЫГ УСТГАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ АМЖИЛЛТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ: 1996 ОНЫ ХАВАР ГОНЧИГДОРЖ ЭЛЫЭГДОРЖТОЙ БИТҮҮЛЖ БАЙГААГ СОНГУУЛЬД АРДЧИЛСАН ХОЛБООНЫ НЭРИЙГ АШИШЛААД ЭВСЭЖ ОРЪЁ ГЭЖ ТОХИРООД ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ЭВСЛЙИН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАНГУУТАА ДАН СОЦДЕКҮҮДИЙГ ТОМ СУУДАЛД ЗАЛСАНЫГ АРД ТҮМЭН НҮДЭЭ НЭЭГЭЭД ХАРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. СОДНОМЦЭРЭН АЛТАНХУЯГ БААБАР БАТБАЯР ГЭЭД МАШ ОЛОН ХҮН ЯАМДЫН САЙД ХЭЛТЭС ТАСГИЙН ДАРГА НАР БОЛЦГООСОН. ДАРАА НЬ СЭРГЭЭН БОСГОЛТ БАНКИЙГ ДАМПУУРУУЛАН ЭЛБЭГДОРЖИЙГ УНАГААХ НҮХ БЭЛДСЭН ГЭЭД 32 ЖИЛЙН ТҮҮХ ДУРСАХ ЮМ БОЛ ДАРАЛТ ИХСЭЭД УНАХ НЬ БАЙНА ШҮҮ

  • А
    АРДЧИЛАЛЫН АНХНЫ ТЭМЦЭГЧ

    32 ЖИЛ ЗҮТГЭСЭН АРДЧИЛСАН НАМ МААНЬ АВСАНД ОРСОНТОЙ АДИЛ БОЛЛОО. СОЦИАЛДЕМОКРАТУУД ЧИНЬ ДАНДАА АШИГ ХОНЖОО ХАРСАН АЛБАН ТУШААЛ ГОРИЛСОН ЛУЙВАРЧИД БАЙДАГ ГЭДГЙИГ ОЛОН УЛСЫН УЛСТӨРИЙН ТҮҮХ ХАРУУЛНА ШҮҮ. ГОНЧИГДОРЖ АЛТАНХУЯГ, СОДНОМЦЭРЭН ГЭЭД ЛУЙВАРЧИН МАНЛАЙЛАГЧТАЙ НАМЫН ШААРДУУД АРДЧИЛСАН НАМЫГ УСТГАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ АМЖИЛЛТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ: 1996 ОНЫ ХАВАР ГОНЧИГДОРЖ ЭЛЫЭГДОРЖТОЙ БИТҮҮЛЖ БАЙГААГ СОНГУУЛЬД АРДЧИЛСАН ХОЛБООНЫ НЭРИЙГ АШИШЛААД ЭВСЭЖ ОРЪЁ ГЭЖ ТОХИРООД ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ЭВСЛЙИН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАНГУУТАА ДАН СОЦДЕКҮҮДИЙГ ТОМ СУУДАЛД ЗАЛСАНЫГ АРД ТҮМЭН НҮДЭЭ НЭЭГЭЭД ХАРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. СОДНОМЦЭРЭН АЛТАНХУЯГ БААБАР БАТБАЯР ГЭЭД МАШ ОЛОН ХҮН ЯАМДЫН САЙД ХЭЛТЭС ТАСГИЙН ДАРГА НАР БОЛЦГООСОН. ДАРАА НЬ СЭРГЭЭН БОСГОЛТ БАНКИЙГ ДАМПУУРУУЛАН ЭЛБЭГДОРЖИЙГ УНАГААХ НҮХ БЭЛДСЭН ГЭЭД 32 ЖИЛЙН ТҮҮХ ДУРСАХ ЮМ БОЛ ДАРАЛТ ИХСЭЭД УНАХ НЬ БАЙНА ШҮҮ

  • З
    зочин

    энэ цогтгэрэл ч дээ мэдэхгүй удахгүй гууль нь цухуйх бхдаа

  • З
    зочин

    Женко ерөнхийлөгч болохын тулд АН-г тултал нь ашигласан яасан бэ гэвэл эхлээд өөрийгөө рекламдах хүмүүсээр Мөнхбаясгалан Херо Баатар хоёрыг хөлсөлсөн тэд ажлаа сайн хийсэн, харин АН-г дотроос нь самрах хүмүүсээр Алтанхуяг Галиндэв тэргүүтэй хүмүүсийг ашигласан. мөн дарамтлах тал дээр МАН-г ашиглаж тэд ч ажлаа сайн хийсэн үр дүнд нь монгол улсын ерөнхийлөгч,Женко бол хувийн эрх ашгийн үүднээс бүхэл бүтэн АН-г сүйрүүлсэн маш том нүгэлтэй

  • Z
    Zochin

    Увсынхан гэж ирээд л хуч оруулаад бичих юм ямар харь орны хумуус байгаа биш дээ

  • З
    ЗОЧИН

    НЭГ БОДЛЫН ЗӨВ БОЛЖ АН-ЫН ТОЛГОЙД ШУРГАЛСАН ХУЖААНУУДЫН ХОНШООРЫГ НЯСЛААД ӨГЧ. ДЭЭР НЬ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ДОРЛИГЖАВ ТУУЧИЙГ ШУРГУУЛААГҮЙ БОЛОЛТОЙ. ГЭВЧ АН АЛЬ ХЭДИЙН ДАШИЙН ШООГ БОЛСОН БАЙНА.

  • З
    Зочин

    МАН-ын тролууд үхэх гэж б-на.

  • З
    Зочин

    Daravgar hariinhan

  • З
    Зочин

    BITGII ZAHIAALGAAR JALGA DOVNII HOV BICHEED BAI.UVSIINHAN ER N HUDULMURCH EH ORONCH HUMUUS SHUU AN D UNUUDUR ALTANHUYAG SHIG ZORIGTOI,NER TSEVER EH ORONCH LIDER ALGA ENE HUNIIG NAMIIN DARGA BAIHAD AN DARAALSAN YALALTUUDIIG AVCHIRJ BAISAN SHUU

  • З
    Зочин

    Hognii tsugluulga

  • З
    Зочин

    Жан хэмээх хятадад элэгтэй нам байна танай нам өнгөрсөн

  • З
    Зочин

    Odoo mongoliin tolgoid daxiad ybsiinxan garax gej goridoj bna yy xalx mongoliin ard tvmen mini xezee tegexgvi bizdee

  • Z
    zochin

    uvs n bna uu , tuv n bna uu hamaa alga.hujaanuudiin garaas l ANiig salgah heregtei.

  • З
    Зочин

    Чухам үнэнийг бичжээ. Чингисийн төрсөн өдрөөр Увсчууд сайхан наадсаан.

  • Z
    zochin

    Mongoliin nam yum bol olon aimgaas humuus oruulah yostoi es tegvees tsaash yavahgui.

  • З
    Зочин

    Новшийн яс хаясан хэрүүл өдсөн нийтлэл шүү юмаар хоол залгуулагч Лхагвадорж өөдлөхгүй дээ

  • З
    Зочин

    Хичнээн муулаад АН өөр сөрөг хүчний үүргийг ядахдаа биелчих нам алга.Тиымээс Ан-д өндрөөс өндөр амжилт хүсье.

  • З
    Зочин

    Угаасаа л Н. Алтанхуягийг гүйцэх гүйлгээ ухаантай менежер АН болон ЖАН-д алга дөө

  • З
    Зочин

    ЦААНА ЧИНЬ ЧОНО БОРООНООР ГЭЖ ЖЕНКО ХААН БАНКИЙГ ДУУСГАЖ БНА ДА ЗУУНЫ ХУЛГАЙЧ ЮМ ДАА

  • И
    Иргэн

    Хөөрхий дөө АН улс төрийн тавцангаас бүрмөсөн арчигдах өдөр айсуй Хурлаа ч хийж чадахгүй дарга суудлын төлөө тэмцэлдээд байх юм Нэгдэх болов уу гэсэн бас л тэмцэлдээн хорчингууд нь хороо найруулаад хэцүү ч юмаа

  • С
    сонгогч

    ГАНТӨМӨР ЧИНЬ Ц.ЭРЛЭГДОЖИЙН ГАР ХӨЛ БИШ БИЛ ҮҮ?

  • З
    Зочин

    ЖАНЦО бишээ, улс төр, албан тушаалын шуналтай, хаана ашигтай байна тэнд биеэ үнэлж ямар нэг суудал олж авч чаддаг нөхдүүдийн дон ЖУАН бий болох нь дээ.

  • З
    Зочин

    Жил шатахууны үнэ дагаад өргөн хэрэглээний үнэ тогтвортой байх нь танд хэрэгтэй юм уу, Намын хурал нь эмх цэгцтэй болдогч сарын дотор шатахууны үнэ 300₮ нэмэгдээд бүх барааны үнэ дагаж нэмэгдэж шатахуундаа өдөржин шөнөжин очерлож байх нь хэрэгтэй юм уу? 3-4 жилд 1000 гаруй км шинэ зам ашиглалтад орж байх нь хэрэгтэй юм уу, 200 хан зам засчиж чадахгүй 300-400 хүн үхэх нь чухал юм уу? Сонгууль болохоор л сууж хамт амьдрах гэж байгаам аятай Хүүк сайн хүн Эрдэнэ муу хүн гэж хардагаас Бүх Монголчууд амьдарлаараа, улс орон хөгжил хойч ирээдүйгээрээ хохирч байгаагаа хэзээ ухаарах вэ?

  • З
    зочин

    Агуулагаараа Эрдэнийн намаас дээрдүүлсэн харагдана. МАН эвгүйтэх нээ. Юм бодно биз.

  • З
    Зочин

    2024 ond yalahgyi ee

  • И
    иргэн

    Уулаасаа 24 онд ялагданаа, АН цаашдаа явахгүй. Монгол үндэстэн олон намын системээс залхаад байна. Үндэстний өөрийгөө хамгаалах мэдрэмж нь цаашдаа МАН-г байнга сонгоход хүргэнэ.

  • !
    !!!

    Ene 4 iig harsan OI GUTCHIHlaa

  • З
    Зочин

    Угаасаа дөрвөн ойрдуудын үс буюу одоогийн увсын дөрвөдүүд ийм аюултай улс шүү дээ дандаа хор найруулж өөрт ашигтайгаар эргүүлдэг тийм учир энэ дөрвөдүүдийг төр бариулдаггүй байсан юм