С.Эрдэнэ “чимээгүй“ болсны учир

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 10 сек
190
legacy:Erdene gishuun/177420173_1801271680055392_9090434094699865895_n.jpg

“Онц их хурлаа” хийсэн Ардчилсан намынхан хурлаас гаргасан шийдвэрээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр туйлын их хичээж явна. Уг нь болдогсон бол талаас илүү хувь нь нэгдсэн Ардчилсан намын уг хурлыг хүчин төгөлдөр болгоод, Ардын намд хүчтэй сөрөг хүчнээр “бэлэг” барьчих юмсан. Даанч энэ хүсэлд Ардын нам болон С.Эрдэнэ хоёр айхтар том саад учруулах нь ойлгомжтой.

Учир нь Ардчилсан намын хүчин төгөлдөр хас буу тамга одоо болтол экс дарга С.Эрдэнийн ширээний нүдэнд хэвтэж байгаа. Энэ тамгаар баталгаажсан эрхмүүд өнгөрсөн хоёр сонгуульд нэр дэвших эрхээ “халаасалсан”. Тиймээс энэ удаагийн хурлыг хүчингүй болгох хүч түүнд хадгалагдаж байгаа гэсэн үг.

Гэвч өнөөдрийг хүртэл С.Эрдэнэ төдийлөн “цам” харайсангүй. Хүний урманд “Онц их хурал”-ыг эсэргүүцэж олигтой таван үг ч хэлсэнгүй. Уг нь хамгийн түрүүнд “хууль бус хурал” гээд эсэргүүцэгчдээ манлайлаад хэвлэлийн хурал хийгээд явж байх ёстой хүн. Гэтэл сошиал хуудсаараа дамжуулан эсэргүүцэх маягтай лайв хийсэн болоод өнгөрөв. Ингээд М.Тулгатаас өөр “босогчгүй” болсон С.Эрдэнийн талынхан мэл гайхаж хий дэмий шороо самардаж сууна. Ядаж байхад Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр нь хүртэл маргалдаж байсан нөхдүүдийн хуралд санаатай, санамсаргүй байдлаар очоод суучих нь тэр.

Харин С.Эрдэнэд яг юу тохиолдсон болоод өнөөдрийг хүртэл амаа “үдүүлэв” гэдэг хачирхалтай. Тэрбээр, хамгийн сүүлд хүүгийнхээ асуудлаар олны өмнө гарснаас хойш өөрөөр ил гарсангүй. Тэгвэл эх сурвалж мэдээлж буйгаар саяхан С.Эрдэнэд АТГ-аас нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгөтэй холбоотой асуудлаар дахин эрүүгийн хэрэг нээж шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийг чимээгүй болгосон хүч Ардчилсан намд бус Ардын намд байгаа бололтой. Хэрэв энэ үнэн бол С.Эрдэнийг хэний санаачилгаар, хэн буланд шахсан нь ойлгомжтой байх болов уу. АТГ-ыг “хөдөлгөж” чадах хүч өнөөдөр ганцхан эрх баригчдад л байгаа. Энэ бяраа мэдрүүлэхийг хүссэн биг босс нь өрвөлзсөн болгонд “нударгаа” харуулж, бусдад нь сануулга өгсөөр бүхэл бүтэн зуныг барсан. Ийм төрлийн сануулгын сүүлийн “хохирогч” нь одоогийн байдлаар Д.Хаянхярваа болсон гэх яриа ч саарал ордноор яригдаж буй юм.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэд эсэргүүцэх хүсэл нь байв ч, нэр холбогдсон хэрэг нь хойш нь чангааж байж мэдэх юм. С.Эрдэнийг ийнхүү ацан шалаанд оруулах заль мэх Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэнд л буй. Х.Баттулга өнөөдөр Ардын намын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.

Харин Ардын намынханы хувьд АН аль болох хэдэн хэсэг болон хуваагдаж, өөд өөдөөсөө чулуу нүүлгэж байхыг хашааны завсраар хараад зогсох хүсэлтэй хүмүүс. Гэвч Ардчилсан нам дампуурах тусам Ардын намын чадавх буурдаг жамтай. Энэ бол манайд үйлчилдэг улс төрийн бичигдээгүй хууль билээ. Тиймээс С.Эрдэнэ тэргүүтнээр хамаагүй ингэж "зугаагаа" гаргах нь эргээд МАН-ынханд сөргөөр л нөлөөлөх байх даа.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ийм хужаа битгий сонго. Царай нь хужаа бол хужаа. Монголоор ярьдаг монголд төрсөн 7буудлын хужаа нарыг битгий лавраагаад ба

  • З
    Зочин

    Сэжгийн шуналтай новш

  • И
    Иргэн

    Энэ Барууны нохойг судлаад байхдаа яадаг юм бэ. Зугаа цэнгэлээ худалдаж авдаггүй, хүн судлал хийдэг хүмүүс үгээгүй ядуу байдаг юм.

  • З
    Зочин

    Hen ta nariig hulgaich dargatai bol gesen yum be? Ta nariin hedhen huniig dagaj hoshuurdag, uuriin tolgoi, uzel bodolgui baisnii har gai chini shuu dee, AN-iin gishuudee. Uursduu buruuguu hulee, bitgii busad ruu tulheed bai.

  • З
    Зочин

    С.Эрдэнэ 4 тэрбумынхаа луйварыг намаа самарч шагналд нь хаалгуулсан. МАН тай тооцоо дууссан бололтой

  • И
    иргэд

    хэрэг хуучирдаггүй одоо эргэж сэргээгээд шалгаач ээ АТГ ийнхээн нийгмийн даатгалын мөнга идсэн хэргийг нь снргээж шалгаач ард түмнн шаардаж бна

  • З
    Зочин

    Нийгмийн даатгалаам мөн ч их мөнгө завшиж өөрийн компаний барьж бсан барилга ухаантай шаварандаа оруулсан ш дээ ард түмэн тэр чигээрээ мэднэ ш дэ

  • З
    зочин

    улс төрийн урвагч өөрт ашигтай бол хэниыг ч бам өөрийгөө худалддаг увайгзй шуналтан луйварчин заль мэх ихтэй нөхөр дөө

  • З
    Зочин

    Тэгвэл НД аас мөнгө хусаж баяжсан нь үнэн юм бна л даа

  • З
    Зочин

    Erdene,Battulga ntr iig demjdeg mongol hvn bas baihiimaa yahiigaa aldsan luivarchin deeremchin l baij taarna daa !

  • Б
    Бин

    Бичигчч гэждээ хөөрхий хов базаач л юм даа

  • З
    Зочин

    Эрдэнэ бол эр хүн та нар муусайн оркууд их хуцах юм аа. Хараад байхад энэ хүнийг ямар их боорлож байна. АН хулгайчаас Баттулгаас эр хүн шиг л хамгаалллаа. Хог шаарууд та нар нэг хүн лүү ямар ноцдог бузарууд вэ. Ийм арчаагүй учраас Монгол хэзээ ч хөгжихгүй. Эцгийн чинь АН тэр намаа өөрсдөө бузарлачихаад одоо Эрдэнэд хамг буруугаа чихэх үү. Инэдтэй нохойнууд юм аа. АН хэзээ чсэхэхгүй болтлоо унасан Ойлгоорой АН-ын новшнууд аа.

  • И
    иргэн

    Гэнэн дуракууд байх юм даа. ТАРВАГА, ЖОНХУУ хоёр тохироо хийчихээд байна. ТАРВАГА ЖОНХУУД АН-г өгчихсөн. Хариуд нь ТАРВАГА-н ХААН банкны луйварт ЖОНХУУ арыг нь даахаар болсон.

  • З
    Зочин

    Энэ мэлхий даанч амаа үдүүлсэн юм шиг таг болчихсон чинь тийм учир байжээ.Ямар ч боловсролгүй чадваргүй ийм хүн Нийгмийн даатгалын мөнгөөр хөрөнгөжсөн нь хэнд ч ойлгомжтой.Ийм нөхдүүд тогтсон жишгээр шүүхийг авилгалдаад л ялгүй өнгөрнө биз.

  • З
    зочин

    Эрдэнэ АТГ-с шалгаж байна гээд чимээгүй болчих хүн мөн үү? Хаянхярваа бол өөрийн бодолгүй луйварчин биз дээ.

  • D
    del

    хаянхярвааг хохирогч гэж битгий ярь аль эрт шоронд орох ёстой байсан харин хожуу орлоо

  • M
    mongol

    Tamga l baival buh yam bolchihdog yam shig deer ueiin oilgoltoosoo odoo salah tsag bolson,tamga gedeg husvel hench hiichihdeg bolson zuil,zarim darga nar ajlaa uguhgui gehdee tamgaa uvurtluud zugtdag mood mongold ih gazar avsan; ene ni 1rt ter hunii huviin ajil bish ulsiin ajil avsan yam bol ugch surah heregtei,2rt huviin kompanich gesen orchin ued tuts ni huraldaad dargaa avch hayadag bolomjtoi bolson,yaagaav nuguu Stib Jobsiig uuriinh ni baiguulsan kompanias huuj baisan g.m

  • З
    Зочин

    Энхбаяртай хамтарсан хамтрахыг дэмжсэн хүмүүс АН аас зайлах хэрэгтэй

  • З
    Зочин

    Дэлхийг түүхэнд махны машин бүтээсэн удирдагчид өөрсдөө тэр машиндаа машиндуулдаг бичигдээгүй хуультай. Хүнийг айдсаар нь удирдана гэдэг нь эргээд заавал хариугаа хүртдэг хатуу үнэн ажгуу