Дотоодоос хангах боломжтой түлшний шуудайг “Тавантолгой түлш“ ХХК Хятадаас 6 тэрбумаар авч байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 41 сек
240
legacy:2025/09/Tulsh.jpg

Эрээн хилээ хааснаар нарийн ногоо, өргөн хэрэглээний бараг бүх бараа бүтээгдэхүүн тасрав. Дайны хажууд дажин гэгчээр “хүчээр” шахмал түлш түлж байгаа нийслэлчүүдийг Эрээний хил түгшээж, зовоож эхлэв. Эхлээд шахмал түлшний 60 вагон барьцалдуулагч хилийн цаана гацсан тул гал алдаж магадгүй гэж баахан айлгасан. Араас нь “гал дээр тос” гэгчээр улаан шуудай нь тасарч 100-гийн цагаан шуудайд шахмал түлшээ савлаж иргэдийн тамирыг нь таслах шахав. Ингээд болоогүй. Сая Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа “Харин шуудайны хүрэлцээ асуудалтай байсан. Өнгөрсөн баасан гарагт 800 мянган шуудай оруулж ирсэн. Удахгүй нэг сая шуудай оруулж ирэхээр бэлтгэж байгаа тул шахмалд түлшний шуудай дахин тасрахгүй” гэж мэдээлэв.

Ингээд арай гэж барьцалдуулагчтай, шуудайтай болсон иргэд “ганц муу шуудайг яахаараа Хятадаас” авдаг юм бэ хэмээн шүүмжилж эхлэв. Нээрээ ч төдийлөн стандарт, нарийн ширийн орц, технологи багатай шуудайг яагаад Монголдоо үйлдвэрлэж болдоггүй юм бол. Гэтэл “Таван толгой түлш” ХХК-иас сайжруулсан түлш савлах 25 кг-ын шуудайг Монголд олноор нь хийх боломжгүй гэх шалтгаанаар нээлттэй тендер зарладаг. Түүнд нь шалгарсан компаниуд БНХАУ-аас уг шуудайгаа захиалж, нэг бүрийг нь 594-600 орчим төгрөгөөр тооцон “Таван толгой түлш” ХХК-д нийлүүлдэг байна. Шуудай үйлдвэрлэж чадахгүй, үйлдвэрлэх нэгнээ дэмжиж чадахгүй байгаа бид хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болно гэдэг зүгээр үлгэрийн далай бололтой.

Нийтдээ 10 сая орчим шуудайг Хятадаас худалдаж авч энэ өвлийг барах аж. “Таван толгой түлш” ХХК-иас өнгөрсөн 9 дүгээр сард 6 тэрбум 28 сая төгрөгийн өртөгтэй нээлттэй тендер зарлаж 2 тэрбум 25 сая болон 1 тэрбум 996 сая төгрөгийн үнийн саналууд өгсөн “Өндөрватт” ХХК хоёр тендерт ялалт байгуулжээ. Мөн 1 тэрбум 939 саяын санал ирүүлсэн “Гурван-Уул трейд” ХХК нэг тендерт нь шалгарчээ.

legacy:Tulsh dotoodod uildwerle/5 tolgoin tender.png

/"Таван толгой түлш" ХХК-иас 6 тэрбум 28 сая төгрөгөөр зарласан БНХАУ-аас түлшний шуудай авах тендер/

Улаан шуудайг нийлүүлэх хоёр ч тендерт шалгарсан “Өндөрватт” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлээ “Машин тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ” үзүүлдэг хэмээн tendergov.mn-д бүртгүүлжээ. Гүйцэтгэх захирлаар нь Цэндсүрэнгийн Баатархүү ажилладаг. Харин “Гурван-Уул трейд” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус компани нь “Монгол есөн зуун ерэн ес” нэгдэлд харьяалагддаг бөгөөд тус нэгдлийн удирдлагаар Төмөрбаатарын Наранбулаг ажилладаг юм байна.

legacy:Tulsh dotoodod uildwerle/Undur batt.jpg

/Өндөрватт ХХК-ийн "Таван толгой түлш" ХХК-ийн тендерт оролцсон байдал/

legacy:Tulsh dotoodod uildwerle/Gurvan-Uul.jpg

/Гурван-Уул ХХК-ийн "Таван толгой түлш" ХХК-ийн тендерт оролцсон байдал

Нээлттэй зарласан тендерт оролцож шалгарсан эдгээр компаниудтай асуудал ярихаас илүүтэй яагаад гурав дахь жилдээ хэрэглэж байгаа шуудайгаа Монголдоо үйлдвэрлэх боломжийг нь бүрдүүлэхгүй байгаа вэ гэдэг л хамгийн чухал юм. “Таван толгой түлш” ХХК-ийнхан “шуудайг их хэмжээгээр нийлүүлэх боломжтой” газар байдаггүй гэх тайлбарыг байнга өгсөөр ирсэн.

Гэтэл ЖДҮ-ийг дэмжихээр 2018 онд 211 аж ахуйн нэгжид 97 тэрбум төгрөг, 2019 онд 456 ААН-д 47 тэрбум төгрөг, 2020 онд 249 төсөлд 22 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ жил цар тахлын үе гээд ЖДҮХС-г улс төрчид төдийлөн “тордоогүй” орхисон. Өөрөөр хэлбэл уут шуудай үйлдвэрлэх ажлыг жижгүүд нь чаддаггүй юм аа гэхэд дунд үйлдвэрүүд нь гүйцэтгэх боломжтой. Цагийн тулгаж хэдэн саяар нь шуудай нэхэх бус хуваарилалт хийх замаар Хятадын эдийн засаг руу цутгаж буй 6 тэрбум төгрөгөө эх орондоо үлдээх хэрэгтэй бус уу. Жил бүр энэ хэмжээний мөнгийг зарлагдлаа. Энэ мөнгө Хятадын зах зээлд “жараахай” ч, манайдаа бол чамлахаар эд биш. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг энэ чиглэлийн хэд хэдэн аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгоод ирэх боломжтой зүйл.

Үүнээс гадна Хятадаас захиалж авч улаан шуудай нь гэр хорооллын гудам бүрийг хогийн цэг болгож, хэдэн арваараа хөглөрч байна. Жилд 1500 орчим тонн хог хаягдлыг улаан шуудайнууд үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, дахин боловсруулах боломжгүй байдал нь байгаль орчимд тэр хэрээрээ хор хөнөөл учруулж байна. Үүнийг орлох хэмжээний дахин ашиглах боломжтой шуудайны төслийг манай үйлдвэрлэгчид боловсруулаад явж л байсан. Уг нь төр энэ нэн хэрэгцээт зүйлсийг ажиглаж, бодлогоор дэмжиж чадвал жинхэнэ бодит дэмжлэг болох учиртай. “Манайхан мэдэхгүй, чадахгүй” гэх хариултаар бусдын амыг таглаж сууцгаана. Тэгж яривал Монголд шахмал түлш хийчих 25 кг-ын шуудай байтугай хүнд даацын шуудайг үйлдвэрлэдэг компаниуд олон бий шүү. Гэвч ажил хэрэгжүүлж буй дунд шатныханд тийм бодол огт байхгүй бололтой.

legacy:Tulsh dotoodod uildwerle/Undurbatt.png

/Өндөрватт ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл/

legacy:Tulsh dotoodod uildwerle/M999.png

/“Гурван-Уул трейд” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус компани нь “Монгол есөн зуун ерэн ес” нэгдэлд харьяалагддаг/

legacy:Saijruulsan tulsh/Tulshs.jpg legacy:Saijruulsan tulsh/IMG_7906 copy5.jpg
Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Улаанбаатар хот,дүүрэг, хороодын удирдлага юу хийгээд байнаа. Бүр нэг ард иргэдийг бухимдуулж, чирэгдүүлэх үйлдэл алхам тутамдаа Хийх юм. Хамгийн наад зах нь хогоо цагтаа авч чадахгүй. БЗД-гийн 12-р хорооны хогийг уг нь сар бүрийн 28-нд алдаг оног ачдаг байсан. Энэ ажил их хэцүү гаднаа гаргаад тавихаар эзэнтэй эзэнгүй ноход тараагаад хаячихна. Ухамсартай нэг нь хашаандаа хураагаад ачихы нь хүлээж байтал 28-нд биш 21-нд ачдаг болсон хогны машин дохио дуугаргахаа больсон гэх юм. Хогоо ачих тогтмол өдөртэй болж түүнийгээ иргэддээ мэдэгдчихэж болдогүй л юм байх даа. Тэгээд бас аз жаргалтай Улаанбаатарчууд гээд байгаа. Бид чинь эрүүл аюулгүй орчинд амьдрах наад захын эрхээ арчаагүй, сэтгэлгүй алба хаагчдын буруугаас эдэлж чадахгүй байна шүү. Чадахгүй бол чаддагт нь ажлаа өгмөөр юм.

  • З
    зочин

    Шуудайны материал чинь товчхондоо нефтийн дагавар бүтээгдэхүүн. Эхлээд нефть боловсруулах үйлдвэр хэрэгтэй. Дараа нь нефтээс үлдсэн шаарыг боловсруулдаг химийн үйлдвэр хэрэгтэй. Тэгээд химийн үйлдвэрээс гарсан үрлэн бэлдэцийг хайлуулж цувиж ороомог утас цувидаг цувих үйлдвэр хэрэгтэй. Үүний дараа л ороомог утаснуудыг нэхэж шуудайны материал бий болно. Эцэст нь шуудайг эсгэж оёж өнгө зураг штампладаг үйлдвэр бас хэрэгтэй болно. Гэхдээ манайханы бодож бгаа шиг гар оёдлын машинаар гараар оёод суухгүй. Програмчилсан үйлдвэрийн дамжлагаар хийнэ. За тэгээд эх орончид минь шуудайгаа хийцгээ дэ

  • З
    Зочин

    Түлшний шуудайгаа эргэж ашиглаачээ

  • P
    p

    төр хувийн бизнесийг булааж авсан сонгодог жишээ бол энэ 5 толгой түлш шүүдээ. өмнө нь олон түлш үйлдвэрлэх компани байсан бүгд ажилгүй болсон. шуудай, түлш барьцалдуулагчийг дотоододд үйлпвэрлэх бүрэн боломж бий. энэ боломжийг төр хааж байна.

  • :
    :>

    Huurhun deegii ❤

  • З
    Зочин

    Arai ch dee shuudai hiij chadahgui baina gej uu

  • З
    зочин

    Дотооддоо үйлдвэрлэж болох юмийг яах гэж тэнд өгч байгаа юм энэ тендерийг шалгаж арга хэмжээ аваачээ АТГ ажил чинь бэлэн байна бас нам гээд нам дарагдах уу даанч дээ

  • З
    Зочин

    Шуудайнууд материал үйлдвэрлэж чадахгүй нь үнэн ш дээ тэгээд том том яриад

  • З
    Зочин

    Миний сонссоноор энэ шуудай гялгар уутны түүхий эдийг НҮҮРС, юмуу Нефтиэс түүхий эдийг нь гаргаж авдаг гэж.Тийм учраас нефтийн үйлдвэрээ ашиглалтад оруулаач

  • З
    Зочин

    МАНин угаасаа л Хятадын нам

  • З
    Зочин

    Дотоодоосоо авбал цавчаа байхгүй, тиймээс Монгол улсад үйлдвэрлэл хөгжихгүй байна. Нөгөө талаас төр олигтой бодлого явуулж чадахгүй байна шүү дээ. Үйлдвэрлэгч нартаа аятайхан боломжийн нөхцөлөөр хөрөнгө оруулалтын зээл өг лдөө.

  • З
    Зочин

    hezee mongol hogzoh boloo iim hogiig oorsdoon hiiz bolno huzaag demzigchidiinl azil bna

  • S
    Srenn

    Hyatadaas belen shuudai avch savlah ni irgeded ashigtai l da 1t mash chanartai 2t une hyamdhan iim l bdg manaih yamar neg yum hiiheeree 1t tuuhii edee Hyatadaas bugdiig ni avna tegeed unetei zarna amidral deer iim l bdg Manaih harin eko hunseeree ursulduh buren bolomjtoi gj bodoj bn

  • И
    Иргэн

    Энэ бол бас л нэг даргын бизнес байгаашдээ ядаж уут саваа өөрсдөө хийж суръяа 3 хувийн зээлий нь өг

  • Н
    Насанжаргал

    Арайч дээ. Ядаж ийм юмаа дотоодоосоо авч байвал яасан юм вэ. Яаж хөгжих билээ. Гомдмоор юм

  • З
    Зочин

    нийтлэлийн агуулга таалагдлаа. өмнөх жишээ бна. төслийн зуух энэ мэтээр явсан. цөөхөн хэдэн дарга болон цүнхний ххк ууд л хожсондоо. бодлого хэрэгжүүлэж,хяналт хийх дарга нар авгайтайгаа нийлж тансагласан даа новш гэж

  • М
    Монгол

    Монголчуудаар хийлгэхээр дарга нарынх нь дундаас нь завшдаг мөнгө олдохгүй шүү дээ,тийм учраас л Хятадруу захиалдаг,Ер ньманай тендер бүтээн байгуулалтад Япон,Барууны орнууд оролцдоггүй ялваггүй шалтгаан нь ердөө энэ дарга нарын дундаас нь завшдаг хулгай шүү дээ. Эдгээр улсууд ийм зүйлыг хүлээн зөвшөөрөхгүй учраас орж чаддаггүй ,

    • З
      Зочин

      harin tiimee,hujaagaas avchil baival dundaas ni mungu unagadag hulgaichuudaar duurlee,yum hiideg hun mongold 1 ch baihgui

  • А
    Ардчилсан нам

    Ийм л луйвар тендер нэртэйгээр 3 жил үргэлжилжээ. Муу шуудай нийлүүлж чадахгүй улс гэж хаа байхав. Гол нь тендерт оёдлын үйлдвэр шалгардгүй хахуулиар худалдааны компанууд шалгардагт л байгаа юм. Тендерыг цуцлах хэрэгтэй үндэсний үйлдвэрээ дэмжээчээ шалгаруулагч авилгачдаа.

  • Б
    Бат

    Бизнесүүд ч энэ сэдвээр бодмоор төрч ч шуудай хийх а/а нэгжүүдэд бага хувийн хүүтэй зээл олгомоороо энэгж байж нэг ч болов асуудал шийднэ

  • З
    Зочин

    Тэгээд шуудайгаа үйлдвэрлээд нийлүүлээч Би ч гэсэн шуудай аьья

  • А
    Ахмад настан

    Чи өөрөө наад уутаа хийгээд ажиллаа чдээ төр бүх аж ахайн ажлыг хийлээ оролцлоо гэх, чамд аж ахуй эрхэлэх бүх боломжийг чинь төр гаргаж өгөөд бна. Хоосон шүүмжилж зүгээр суугаа л байх хэрэггүй л байхгүй юу

  • А
    Ахмад настан

    Чи өөрөө наад уутаа хийгээд ажиллаа чдээ төр бүх аж ахайн ажлыг хийлээ оролцлоо гэх, чамд аж ахуй эрхэлэх бүх боломжийг чинь төр гаргаж өгөөд бна. Хоосон шүүмжилж зүгээр суугаа л байх хэрэггүй л байхгүй юу

  • А
    Ахмад настан

    Чи өөрөө наад уутаа хийгээд ажиллаа чдээ төр бүх аж ахайн ажлыг хийлээ оролцлоо гэх, чамд аж ахуй эрхэлэх бүх боломжийг чинь төр гаргаж өгөөд бна. Хоосон шүүмжилж зүгээр суугаа л байх хэрэггүй л байхгүй юу