Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэгийг нээнэ
00

Дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор вакцины цэгийг томоохон зах, худалдааны төвүүдэд нээхээр төлөвлөөд байгаа. Өнөөдрийн байдлаар “Хархорин”, “Мишээл экспо”, “Бүрд” худалдааны төв болон ТЭДИ төвд дархлаажуулалтын цэг ажиллаж байна. Цаашид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны 30 гаруй төвд дархлаажуулалтын байнгын цэгийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байна.



